antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2014 9 comments

Дэд бүтцийн хөгжлийн сайдаар Гаваагийн Батхүү ажиллахад ганц жилийн “туршлага” нь хангалттай давуу тал уу

нийтлэсэн Admin

zaluu_543b8c39e8983_1УИХ-ын гишүүн Г.Батхүү “жирийн гишүүн” байхаас залхсан бололтой. Тэрбээр энэ удаад Засгийн газрын шинэ бүтцэд багтан Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллахаар “давхар дээл” нөмрөн айсуй. Түүнд урд хөршийн өндөр дээд албаны дарга нараас эхлээд дотоод дахь хэлхээ холбоо талаасаа төвөггүйхэн энэ ажлыг авах “шанс” буй. Тэрбээр 1999-2000 онд яг ийм албан тушаал хашиж байснаа туршлага хэмээн үнэлж давуу тал болон ашиглаад дэд бүтцийн салбарт зарцуулагдах их хэмжээний мөнгө руу шумбан орж явчихад болохгүй юмгүй. Гэхдээ ганцхан жилийн туршлагаа үнэд хүргэж чадвал ирэх сонгуулиар 2012 оных шиг хичээлдээ хоцорч ирсэн сурагч шиг горьдлого тээн царай алдахгүйгээр хамаг хөрөнгө оруулалтыг Өвөрхангай руу цацалсаар шууд сонгогдох бүрэн боломжтой.

Эсвээс намын жагсаалтад орсон ч сайдуудаа цаашаа гэхгүй нь лав. “Архи, тамхи зарж баяжсан нийгмийг хорлон сүйтэгчдийг сонгохгүй байя” гэсэн урианд хийсч унасан ч мөнгөний хүчээр парламентын хаяа хатавчийг онголзуулсаар орж ирсэн түүнд дахин сонгогдох гэхээс илүү хувийн бизнесээ зузаатгах нь чухал байгаа нь илт харагддаг. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх яалт ч үгүй хэрэгтэй байгааг нуух юун.

Уг нь түүнд энэ салбарыг удирдахад “мэдэхгүй, чадахгүй” гэх зүйл үгүй гэдэг нь ортой. Орос, Хятадын хамтарсан “Талын зам” төслөөс эхлээд дэлхийн нэр хүндтэй гигантуудын толгой эргэм их хэмжээний ам.долларын төслүүд түүнийг “Заавал Дэд бүтцийн сайд бол” гэж шивнэн, одоогоор үүний төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа нь тодорхой болоод байна.

Тиймээс ч эртнээс холын бодол агууллан саяхан Өвөрхангай аймгаар явж эгээ л сүүдрийн Засгийн газрын Дэд бүтцийн сайд аятай “зөвхөн бүтээн байгуулалтын ажлуудтай” танилцсан байгаа юм. Тухайлбал, Хархорин суманд тавьж буй хатуу хучилттай автозамын ажил, Азийн хөгжлийн банкны 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж буй цэвэр, бохир усны шугам, орон нутгийн санхүүжилтээр баригдаж буй музейн ажлуудтай танилцан ихээхэн анхаарал тавьж ажиллажээ.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал УИХ-ын гишүүний хувиар үзэл бодлоо илэрхийлэхдээ “Авралын Засгийн газар хэрэгтэй байна” гэсэн байдаг. Г.Батхүү бол түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Дэд бүтцийн хөгжлийн сайдаар нь ажиллаж байсан билээ. Тэднийг хамтарч байх үед үлдсэн хамгийн тод “хар мөр” нь Мардайн төмөр зам гэгч “нас барсан” явдал юм.

асгийн газраас гаргасан энэ тогтоолд “Мардайгаас ОХУ-ын хил хүртэлх өндөр хүчдэлийн цахилгааны шугам, дэд станцыг дотоод сүлжээний хамт, мөн төмөр замыг хүлээн авч ашиглалтын болон хадгалалт хамгаалалтын горимд мэргэжлийн байгууллагаар хяналт үйлчилгээ хийлгэж ажиллах буюу шаардлагатай гэж үзвэл уг байгууламжийн зарим хэсгийг буулгаж материалын нөөцөд хадгалахыг Дэд бүтцийн хөгжлийн сайдад даалгаж байжээ. Тухайн үед энэ яамны сайдаар Г.Батхүү ажиллаж байжээ.

Г.Батхүү сайд тушаал гаргаж, Мардайгаас Чингисийн далан хүртэлх төмөр замын байгууламжийг буулгах, материалыг нөөцөд хадгалахыг Төмөр замын хэрэг эрхлэх газарт даалгасан байна. Энэ шийдвэрийн дагуу төмөр замын иж бүрдэл болсон цахилгааны шугам, дэд станц, дотоод шугам сүлжээг мэргэжлийн байгууллагууд буулгаж авчээ.

1999 онд нийт 131 км зам байснаас 34 км төмөр зам болон салаа зам, суман шилжүүлгийг УБТЗ хуулан авч, 82 вагон буюу 4858 тн төмөр замын рейлс, бэхэлгээг сэлбэгийн журмаар ашиглахаар ОХУ-ын Боркоор хил гарган Салхи өртөө рүү ачуулжээ. Материалын нөөцөнд хадгална гэдгийг манайхан тэр чигээр нь устга гэж ойлгосон бололтой. Өнөөдөр Мардайн төмөр замаас авч үлдээд материалд хадгалчихсан гэх зүйл юу ч алга.
Ингээд л түүнээс хойш Мардайн төмөр замын дэр модны ашиглалтын хугацаа дууссан, ой хээрийн түймэрт өртсөн, төмөр ивүүр, хадаас, хөөлтийн тээгнүүд галд уярч дахин ашиглах боломжгүй болсон гэдэг.

Хожим нь Төрийн өмчийн хорооны 356 дугаар тогтоолоор 2006 оны тавдугаар сарын 11-нд ингэж шийджээ. Мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн Төрийн өмчийн хорооноос Мардайн төмөр замыг худалдах, авч хэрэглэсэн зам төмрийн үнийг УБТЗ-аас нэхэмжлэх, Чингисийн далан өртөөний барилга, дагалдах орон сууцыг УБТЗ-д шилжүүлэх тухай тогтоол гаргажээ. Гэвч Мардайн төмөр замын хувьд үндсэндээ хувьчлах гэхээр зүйл үлдээгүй тул ийм шийдвэр гаргасан гэдэг. Тухайлбал, нийт 131 км замаас 93 нь үлдсэн ч цахилгаан болон холбооны шугамгүй, замьш хажуугийн торон хамгаалалт устсан. Түймэрт өртөж, дэр мод шатаж, төмөр эд анги, зам төмөр галд уярч гулзайсан, ашиглалтгүй олон жил болсон учир зам төмөр, замын бэхэлгээнүүд нь төмрийн хулгайчдын, дэр мод нь түлшний наймаачдын урт гарт олонтаа өртжээ. Үүнээс болоод дэр модны 30, хадаасны таван хувь, ивүүрийн 17, хөөлт тээгийн 99 хувь нь алга болсныг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Нэг л жишээ дурьдахад ийм байна. Харин Г.Батхүү Дэд бүтцийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаандаа “Ордны хуйвалдаан” гэгчид оройлон орж дотроо бол өөрийгөө дараагийн Ерөнхий сайдын суудалд залчихсан, гаднаа гэмгүй царайлж явсанд нь журмын нөхөд нь гомдолтой явдаг. Гэвч “санаа муут яван хатна” гэгчээр тэр байтугай түүний нам 2000 оны УИХ-ын сонгуульд “үнэмлэхүй ялагдсан” нь үнэн хаанаа багтаж байсныг харуулан түүхэнд үлдсэн. Өнөөдөр тэр сайн хүн болсон байж болно. Гэвч түүнд маш аймаар эр зориг байдаг. Тэр эр зориг нь хэрвээ ирлэгдэх аваас, улмаар өөрт нь ашигтай бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг самрахаас ч сийхгүй нэгэн билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • b (October 13, 2014 9:16:01 pm )

    batxuu shig xuniig saidaar tavij baisanaas ene zasag ogtsorson ni deer ovorxangaichuudiig yaaj ulandaa gishgej gishuun bolsonoo martaa yuuu

    • зайлуул (October 15, 2014 9:13:03 am )

      АН БАТХҮҮТЭЙГЭЭ НЭГ МӨСӨН ЗЙАЛААЧ. АН ингээд БУЗАР МАН- идэш хоол болох гэж. ХАЙРАН ч АН нам минь…

  • Anonymous (October 13, 2014 9:59:35 pm )

    MAXH+MAH ийм эвсэл байвал хавьгүй дээр юм байна.
    Батхүүгээс өөр хүн Ардчилсан намд байхгүй болсон юм бол энэ нам тарах хэрэгтэй

    • зайлуул (October 15, 2014 9:16:17 am )

      Батхүү ингэж их шунавал ч өөрт нь их л тусгүй юм болно. Ямар мэдлэг боловсролгүй. Зөвхөн шуналтай л хүн дээ. АН ингээд БУЗАР МАН-ны идэш, ууш, хоол, зоог нь болох гэж дээ ХӨӨРХИЙ. ХАЙРАН ч АН нам минь…

  • энхтөр (October 13, 2014 10:33:50 pm )

    Тун эвгүй нөхөр байна даа.Унасан ч өеөдөж хэвтэж байгаад хариу мэхийг өөрөө биш өрөөлөөр хийлгэнэ дээ.

  • Хурц (October 14, 2014 8:58:50 am )

    Нэр цэвэр хүн нь дээр байхаа. Олны үг ортрй шүү

  • ЗОЧИН (October 14, 2014 10:17:04 am )

    ЯАЖ ГАРЧ ИРЛЭЭ ӨВӨРХАНГАЙД СОНГУУЛЬ БОЛЖ ХАН УУЛ ДШШРЭГТ ШҮҮХ ХУРАЛ БОЛСОН БАТХҮҮ ЧИ ЦАДААГҮЙ Л БАЙНА УУ ЯАНА ЗАДРНАДАА НААДАХ ДАНХ ТОЛГОЙ ЦҮДГЭР ГЭДЭС ЧИНЬ ТЭР ШЕД ТАНАЙХАН ЦУСААР УЙЛААД Ч НЭМЭРГҮЙ ШҮҮ БУШУУХАН БУЯН ХИЙ ЭС ТЭГВЭЭС ХЭУҮҮ

  • Балдан (October 14, 2014 11:40:11 am )

    Энэ АН-ыг алж булшлах зүтгэлтнүүд ГОНЧИГДОРЖ, ЭРДЭНЭБАТ, АЛТАНХУЯГ, БАЯРЦОГТ,САЙХАНБАЯР, БАТХҮҮ, БАТБАЯР, нар л шүү дээ.Эд нууц ноёд, хор найруулагчид бусад нь морь унасан толгойгүй хийрхэгчид. Эрхбиш Элбэгээгээ дагавал, хойшдоо өлзийтэй баймаар…..

  • kkkk (October 16, 2014 1:27:47 am )

    Батхүү одоо болноо.Цаддаггүй юм уу.Намынхаа нэрийг бузарлаад.Ардчилсан нам яахав их л зүйлийг шинэчилж байна.Ард түмэн харж ойлгож л байна.Харин Батхүүг л өөгшүүлэхээ больчихмоор юм.

antalya rent a car