Улаанбаатар хотын цагдаагийн даргыг анх удаагаа олон нийтийн санал асуулгаар тодруулах ажил өнгөрсөн долоо хоногт дууссан. Тэгвэл Улаанбаатар хотын цагдаагийн даргад олон нийтээс 80 оноо авсан Ч.Болдбаатарыг нэр дэвшүүлэх тогтоол гарчээ. Тус албан тушаалд анх зургаан хүн өрсөлдсөн бөгөөд хамгийн сүүлд Ч.Болдбаатар, Д.Цэрэндорж нар тунаж үлдээд байсан юм. Олонхын санал авсан Ч.Болдбаатар нь Цагдаагийн дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын акедами төгссөн, эрхзүйч төрийн болоод орон нутгийн удирдлагын менежер мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой нэгэн юм байна. Тэрбээр өмнө нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн дэд дарга, Эрүүгийн цагдаагийн газарт Тасгийн дарга, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2012 оноос Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, Хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны хоёрдугаар сараас тус газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (October 13, 2014 3:00:02 pm )
Энэ арай нөгөө апу-гийн Батхүүгийн хүргэн ч билүү, дүү нь ч билүү нэг хөрөнгө нь дэндсэн хурандаа телевизээр гараад байсан мөн үү бишүү.
-
Чагнаадорж (October 13, 2014 4:21:55 pm )
Цагдаад ийм л тулахтай удирдах албан тушаалтан чухал байгаа юм даа. Баатаржаваа.
-
zorro (October 13, 2014 7:55:44 pm )
Bayar hurgie.amjilt
3 Comments