antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2014 3 comments

Монголын шорон дахь хоригдлуудын хийдэг “нууц” бизнес

нийтлэсэн Admin

shoron559325351201410111310Хорих ангид ял эдэлж яваа хоригдлууд юу эсийг зохион бүтээж, хүний санаанд багтамгүй зүйлийг хийнэ. Тэд янз бүрийн ажил эрхэлж явсан хүмүүс нэгэн өргөст дээвэр дор хоригдож байгааг санагтун.

“Явдаг ТҮЦ”буюу жижиглэнгийн наймаа эрхлэн өөрийнхөө бор ходоодыг дүүргээд зогсохгүй, ар гэр лүүгээ “мөнгө савдаг” сэргэлэн хулгарууд ч байна. Ухаандаа монголчуудын нэг хэсэг нь хөгжингүй оронд хараар ажиллаад хэд гурван зуун доллар ар гэрийнхээ амжиргаанд нэмэрлэдэг шиг нарснаас наранд амьдарч яваа ядарсан ах дүү нараа хооллоно гэсэн үг. Мөн нинжанууд элдэв ажил эрхэлж болно. Тахал хоригдлуудын хувцсыг угааж, таваг хоол, нормын талхаа олоод идчихнэ. Ийм хоригдлуудыг “Угаалгын машин гэдэг. “Угаалгын машин” болсон хоригдлууд угаасан хувцсаа хэцэн дээр тавиад хаттал нь хариуцах үүрэгтэй. Мөн дотуур хувцас майк, дотоож, футболкийг байнга сэгсэрч сэвсээр хурдан хатааж өгөх үүрэг ч хүлээнэ. “Урлагийн балай” гэдэг ажлыг зарим хоригдлууд эрхэлдэг.

Одоо үед энэ нэрнээс татгалзаад зарим шоронд “Хошин шог”, Шоу менежер” гэж нэрлэдэг болжээ. Уйдаж гундсан тахал, атаман хоригдлуудад “Хошин шог”-ийнхон ганц хүний театр маягийн номер үзүүлж, татах тамхи, таваг хоолоо олоод идчихнэ. Гуталчин хоригдлууд ч гэсэн гэдэс цатгалан амьдарна. Гарын уртай аавын хөвгүүд зураг зурж, морин хуур сийлж амьжиргаагаа дээшлүүлнэ.

Мөн шоронд шивээсний машин өөрөө зохиогоод шивээс хийдэг хоригдлууд ч байлаа. 2000 оны эхэн үед Мааньтын шоронд “Тав” Нямаа гэх залуу тэжээлээр ажилладаг гурван зүүний шивээсний машин зохиогоод, түүгээрээ бор ходоодоо тэжээгээд зогсохгүй, хорихоос суллагдахдаа 500 мянган төгрөгтэй гарч байсан түүх бий. Хэрэв шорон дотор “Робокон” зохион бүтээх нэвтрүүлэг хийдэг бол хүний оюун ухаанаас гармааргүй сонин хачин зүйл хийсэн ялтнуудын бүтээлийг ч харж болно.

 

Х.Хорлоо

Эх сурвалж: www.agshin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • 2000 Мааньт (October 11, 2014 5:34:14 pm )

    Тав Нямаа гэж байгаагүй. Харин Чойгон – Ойл гэдэг тува хулгайч шивээсний машин хийсэн юм. 3 зүүнийх ч биш, нарийн троссоор зүү хийж байсан юм.

  • Зочин (October 11, 2014 7:51:22 pm )

    Мэдэмхийрдаг муу хошного бэ

  • zochin (October 13, 2014 9:13:35 am )

    h.horloo narsand heden jil suusn ym dee tegeed

antalya rent a car