Их бүтээн байгуулалтын дуун ид хадаж, энэ хэрээр орон сууцны хороолол, барилга байшин үй олноороо баригдаж буй. Ийм ажлын гал дундуур хүний амь эрсдэх тохиолдол гарч байгаа бөгөөд үүнийг дагасан худал үнэн мэдээлэл тарж байдаг. Саяхан “Хүннү-2222” хороололын барилгаас цахилгаан шатны хонгил, F1 дүгээр давхраас хүн унаж амиа алджээ.
Тус барилга дээр ажиллаж байсан 51 настай иргэн Д. нь нэг метр орчим өндөртэй бэхэлгээг давж унаж амиа алдсан байна. Бидний ойлгож байснаар олон давхар өндөр дээрээс нисч амиа алдаагүй юм байна. Бид газар дээр нь очиж харвал цахилгаан шатны хонгил хаасан төмөр сараалжин хамгаалалт нь шалнаас нэг метр гаран өндөртэй бөгөөд шатны хонгил нь 10 орчим метр байрлалд байх. Талийгаач Д энд ажлаа хийж байгаад 10 метр орчим өндөр дээрээс унаж осолдосон бололтой.
Энэ нь мэдээжийн хэрэг, урдчилсан таамаглал шүү дээ. Түүнээс биш цагдаа болон бусад мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаар чухам ямар байдлаар осолдсон болох нь тодорхой болж таарна. Юутай ч талийгаач Д 10 метр орчмын өндөр дээрээс унасан гэдгийг эх сурвалж харуулж байна. Уншигч та бидний баталгаажуулж авсан зургийг харна биз.
“Хүннү-2222” хорооллын энэ хэсгийн ажлыг “Ашид элбэг” хэмээх барилгын компани гүйцэтгэж байгаа аж. Тодруулбал, иргэн Д-гийн амиа алдсан хэсгийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компани гэсэн үг.
Тиймээс энэ тухай “Хүннү-2222” төслийн удирдлагаас тодруулхад. Тэрээр “Манай барилгын F 1 давхарт цэвэрлэгээний ажил хийж байсан 51 настай Д шатны хонгил руу унаж осолдсон. Энэ асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс болон мэргэжлийн байгуулгууд шалгаж байгаа. Хараахан дүгнэлт нь гараагүй учир үүнээс өөр ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Алуурчин Чойжоо (October 10, 2014 2:57:01 pm )
хүний нулимсанд цадах болоогүй юу шуналын дэв чойжилүхэл
-
Zochin (October 10, 2014 3:11:55 pm )
Hamtragch chin tohirohgui bgg medehuu, Choijoo ?!?!?!…..
-
Үнэн үнэн (October 10, 2014 3:22:05 pm )
Бэхэлгээтэй байсан бол түүнийг давж унасан хүн амиа хорлосон болох уу? Наад бэхэлгээ гээд байгаа юм чинь дараа нь хийчихсэн ч юм бил үү?
-
Anonymous (October 10, 2014 9:23:32 pm )
ergen toirnii luiwarchidaa holduul choijoo mini ul doloogchid bolomj garwal uliig chin hazahiig husdeg yum hazahaas ni umnu byats gishge yag hajuud chini oirhon l bn da
-
tuya (October 11, 2014 1:27:40 pm )
odoo tuvd bairnii xereg algaa xol bairuul xyn yavah zam mashin tavih gazargui bna buun xel am baihad xar tsagaan xel am bnaa
-
монгол (October 12, 2014 2:30:46 pm )
байшин болгон л шахам хуний аминд хурсэн цус нулимас шингэсэн байх болж дээ худалдаж авах ч хэцуу
-
suns shuglejee (October 12, 2014 4:07:28 pm )
Hunnu horoolol hunii sunserr duurlee sh dee. Suns shugersen iim gazart yaj amidtah yum be. Munguu abah geheer ogohguimaa. Hend handah be. Humuus mine HuNNUD BAIR bitgii zahialasrai. Balair shunaltnuud
7 Comments