Факт №1
Зайсан толгойн баруун талд зөвшөөрөлгүй орон сууц барьж буй Жэй эн Моторс Тур компани хууль тогтоолыг уландаа гишгэж байна. Хяналт шалгалт тавих төрийн байгууллага, албан хаагчид нүдэн балай чихэн дүлий царайлж байна. Энэ бүхнийг анхааралдаа авна уу? С.Оюун сайд болон Э.Бат-Үүл дарга аа…
Зөвшөөрөлгүй барилга, хуульгүй эрх дархтан, хөдөлмөр аюулгүй байдал хангаагүй үйл ажиллагаа, энэ бүхний цаана иргэд хохирч, эрдэнэт хүний амь нас үрэгдэж байгаатай одоо хатуу тэмцэх цаг болжээ.
Сүүлийн үед зураг төсөл нь мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж батлагдаагүй, ямар ч зөвшөөрөлгүй барилгууд, хяналтгүйгээр хаа сайгүй баригдаж, барилгын аюулгүй байдал ноцтой зөрчигдсөний улмаас олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч бидний хэн боловч амьд явах баталгаагүй болсоор удаж байна.
Гудамжаар алхаж явсан залуу, машинтайгаа явж байсан жолоочийн дээрээс барилгын төмөр унаж, ажлаа хийж байсан барилгачны бэхэлгээ тасарч унаж амь нас нь эрсдэх явдал хэвийн үзэгдэл орой бүрийн мэдээний нэг хэсэг болж байгаа нь үнэхээр эмгэнэл биш гэж үү!
Монгол улс уг нь хууль дүрэмтэй, тэр хууль дүрмийг нь Монгол улсын нутаг дэвсгэрийн өнцөг булан бүрт хэн боловч чанд мөрдөж хэрэгжүүлэх учиртай. Монгол хүний амь нас, эрүүл мэнд ч хуулиар хамгаалагдах ёстой.
Албан тушаалтнууд хууль зөрчин барилга барьж буй компаниудын үйл ажиллагааг зогсооно, хяналт шалгалтаа сайжруулна хэмээн дээр дооргүй шуугин цээжээ дэлдсээр байгаа боловч хууль зөрчдөг аж ахуйн нэгжүүд, тэдгээрийг өөгшүүлдэг албан тушаалтнууд байсаар байгаа нь нууц биш. Иргэн бид хэнд, юунд итгэж амьдрах ёстой вэ? гэдэг эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлж, бас хэзээ хаана юу тохиолдох бол хэмээх айдас хүйдсээр дүүрэн өдөр хоногийг өнгөрүүлж байна.
Факт №2
Тэгвэл Жэй эн Моторс Тур хэмээх компани Зайсан Толгойн баруун энгэрт зураг төсөл нь мэргэжлийн байгууллагаар батлагдаагүй, ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байтлаа орон сууцны барилга барих суурийг ухаж байхад нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Жаргал 2014 оны 9 сарын 29-ны өдрийн 02-07-100/394 тоот акт тавьж зогсоосон байна.
Гэтэл хуулийг уландаа гишгэсэн Жэй Эн Моторс Тур компанийхан өдөр шөнөгүй газар ухаж барилгын ажлаа явуулсаар…
Цаанаа гадаад эзэнтэй гэх Жэй эн Моторс Тур компанийн захирал Ш.Отгонбилэг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тавьсан акттай танилцсан боловч үл ойшоож “Манай компани 2006 оноос хойш БОНХЯ аас олгосон зөвшөөрлөөр гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж зөрчилгүй ашиглаж байна. Бид барилга барихгүй, Ашиглаж байгаа газар маань урт хэвгий учраас зөвхөн талбайгаа тэгшилж тохижуулж байгаа учир улсын байцаагчын актыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж “томорсон” аж.
Гэвч үнэн хэрэгтээ 10 давхар орон сууцны барилга барих суурийг өдөр шөнөгүй хууль зөрчин ухаж, одоо барилгын сууриа тавихад бэлэн болоод байгаа нь гаднаас нь харахад андашгүй.
Факт №3
Мэргэжлийн хяналтын газраас хууль зөрчиж буй үйлдэлээ зогсоо гэсэн шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч ажлаа зогсоохгүй байсан тул хуульд заасан дараагийн арга хэмжээг авах үүднээс Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Жэй энд Моторс Турын хууль бус үйлдлийг таслан зогсоох хүсэлт өгсөн аж.
Гэтэл хууль хэрэгжүүлж, төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй Нийслэлийн цагдаа нь хүртэл нэг аж ахуйн нэгжийн хууль бусаар газар ухаж, байгал орчин сүйтгэж буй машин техникийг нь хураан авах нь бүү хэл зогсоох ч хүчгүй мөхөстсөн байна…
Факт №4
Мөн хамгийн ноцтой нь Жэй эн Моторс Тур компани зөвшөөрлгүй орон сууц барихаар улайрч буй Зайсан Толгойн баруун энгэрийн тус газрыг УИХ ын 2013 оны 23 тоот тогтоолоор зөвхөн ногоон байгууламж, нйитийн эзэмшлийн газар байхаар баталж, хуульчилж ээ. Хууль, тогтоомжоор орон сууц бүү хэл барилга ч барихыг хориглосон газар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж хууль зөрчиж байгаа энэ компанид хэн хариуцлага тооцох вэ? Хотын дарга Бат-Үүл ээ!
Таны “зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсооно, хариуцлага тооцно, иргэдийнхээ эрх ашгийг хамгаална” гэсэн амлалт чинь яав?
Факт №5
Эзэмшиж байгаа газартаа 2 жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй бол эрхийг нь цуцалдаг хуультай. Жэй эн Моторс Тур компани 2006 онд газар эзэмших эрхээ авсан ч бүтэн 8 жилийн турш юу ч хийгээгүй байхад газар эзэмших эрхийг нь цуцлах ёстой байтал БОНХЯ ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг , Дархан цаазат Богд Хаан уулын хамгаалалтын Захиргааны дарга Шинэхүү нар бүлэглэн хууль зөрчигчдийг өөгшүүлэн газар эзэмших хугацааг сунгаж зөвшөөрөлгүйгээр орон сууц барих нөхцөл бололцоогоор хангаж байгааг юу гэж ойлгох вэ? Энэ бүхний ард арай авлига нуугдаж байгаа юм биш биз гэх хардлага өөрийн эрхгүй төрж байна. Энэ асуудалд салбарын сайд С.Оюун та хүртэл анхаарал нэг хандуулаач ээ!
Иймэрхүү хууль бус хулгайн аргаар баригдаж байгаа барилга дээр голчлон хөдөлмөр аюулгүй байдал зөрчигдөж хэрэг зөрчил, осол аваар гарч хүний алтан амь эрсдэж байгааг бодолцохгүй байж болохгүй.
Факт №6
БОНХЯ, Нийслэлийн алиных нь ч харьяа бай Монгол улсын хаана ч хууль эрх тэгш үйлчилж, төрийн байгууллагуудын ажил уялдаа холбоотой байх ёстой бусуу.
Мэргэжлийн хяналтын газрын Барилгын Техникийн Хяалтын Байцаагч Б.Жаргал “Жэй Эн Моторс тур компани барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажлыг эхлүүлсэн байгаа нь барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.. дахь зүйлийг ноцтой зөрчсөн байна. Зөрчил арилгатал газар шорооны ажлыг түр хугацаагаар зогсоов” гэсэн акт тавьсан байхад Мэргэжлийн хяналтын өөр нэг байцаагч Ганбаатар “Нийслэлд энэ газар огт хамаагүй, барилга барих эхлүүлэх зөвшөөрөл хэрэггүй, би зөвшөөрч байхад бусад нь хамаагүй” гэж бүхэл бүтэн улсын хууль дүрэм, мэргэжил нэгт нөхрийнхөө тавьсан хууль ёсны шаардлагыг уландаа гишгэж байгааг юу гэж ойлгох вэ?
Зураг төсөл нь мэрэгжлийн байгууллагаар хянагдаж батлагдсан, барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хуулийн дагуу албан ёсоор авсан хуулийн этгээд л барилга барих хууль хэзээ эрх тэгш үйлчлэх вэ? Эрх мэдэлтнүүд хөрөнгөтэй хүчтэй нь хууль бус үйлдэлийн өмнө сөхөрч, хөрөнгөгүй хүчгүйд нь төрийн төмөр алганы амтаа үзүүлсээр байх нь шудрага ёсонд нийцнэ гэж үү.
Факт №7
УИХ ын баталсан тогтоол шийдвэрийг мөрдөж, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй, хувийн сонирхолоороо эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль зөрчиж буй мэргэжлийн ёс зүй, хариуцлагагүй Мэргэжлийн хяналтын байцаагч Ганбаатар, БОНХЯ ны хуулийн хэлтсийн дарга Мөнхтуяа, Богд уулын Хамгаалалтын Захиргааны дарга Шинэхүү нарт хэн хариуцлага тооцох вэ?
ФОТО БАРИМТ:
Холбоотой мэдээ
-
Saran (October 08, 2014 10:46:31 am )
Арайч дээ энэ Бат-ҮҮл зайсанг танигдахын аргагүй болгочихлоо, дэндүү харамсмаар юмаа,газар мундсан биш дээ тойроод явахад ч дээрээс нь харахад ч сэтгэл уужирч хотоо харж зогсдогсон одоо ч түүх дурсгалын газар гэхээсээ илүү баячуудын байшин хороо болж дээ нэгэн цагт өвгөрч үхэхийнхээ цагт энэ дархан цаазтай газраа даанч яавдаа хэмээн үсгүй болсон тархи руугааа шаан зогсох бизээ улс орноо худалдсан муу гахай
-
Д.БАТМӨНХ (October 09, 2014 2:28:19 pm )
ОЮУН САЙД АСУУДЛЫГ ШУДРАГА, ЗОРИГТОЙ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ ХҮН БАЙНА БИЛЭЭ. ТҮҮНТЭЙ УУЛЗАХ ГЭЖ ХАЙРАН ЦАГ ЗАВАА АЛДСАНДАА ӨНӨӨДӨР ИХЭЭХЭН ХАРАМСАЖ БАЙНА. ХҮНИЙ ТАВЬСАН АСУУДЛЫГ ШУУД ДАРСАН ДАА. ЯМАР ОЛОН ХҮНИЙ АСУУДЛЫГ ДАРСАН БОЛ…САЙД НЬ ИЙМ БАЙХАД МОНГОЛ ЯАЖ ХӨГЖИХ ВЭ ДЭЭ. ЕР НЬ БОГД УУЛЫН АМАН ДАХЬ ОРОН СУУЦ, БУСАД БАЙГУУЛЛАГА ТУУЛ ГОЛЫГ ИХЭЭХЭН БОХИРДУУЛЖ БАЙГАА. ГАНЦ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДВАЛ ЭНЭ ХҮНИЙ ГАВЬЯА ЮМ ДАА.
-
-
Naran (October 08, 2014 11:35:11 am )
Bogd uuliin ariin zamaar yavaad uz.Bituu neldee huviin ezemshliin gazar bn lee.Ene deer garsan gazar yu ch bish shuu…Jiriin irgeded oldohgui toriinhon bayachuud l Bodg uuliig bhgui bolgoj bn daaa
-
Anonymous (October 08, 2014 11:40:04 am )
bat-uul ee uneheer baatar l yum bol zaisangiin bayachuudtai temtseech. zuvshuurulgui barilguudig zogsoogoosh. tand buh erh medel bgaa shuu dee. yaduu ard tumnee bododgui yumaa gehed baigal delhiigee hairlaach…
-
Ганбаатар (October 08, 2014 4:16:04 pm )
Энэ бүхэн авлига авч өгсөнөөс л гарч байгаа юм. Ерөөсөө монгол улс авлигаас салъя гэвэл авилга өгсөн хүнийг шийтгэдэггүй байх ёстой. Энэ нь ажлаа бүтээхээр хөөцөлдөж хөөцөлдөж чулуун хана мөргөөд зогсож байгаа хүн юм. эцсийн эцэст хүсээд байгаа мөнгийг нь өгчихвөл ажил нь бүтнэ. Харин авлига авч байгаа хүн нь ажлаа бүтээх гэж хөөцөлдөж байгаа хүнийг аргагүй байдалд оруулан өөртөө мөнгө олж байгаа юм. авлига өгсөн хүн ажлаа бүтээснээр нийтэд баялаг бүтээдэг бол авлига авсан этгээд албан тушаалаа ашиглан зөвхөн өөртөө мөнгө олж байна. Иймээс өгч байгаа хүнийг ажлаа бүтээхдээ аргагүйдэж байна гэдэг үндэслэлээр шийтгэхгүй бол хахууль өгсөн нь хэрэгт шийтгэгдэхгүй учир уг үйлдлийг гэрчлэх үндэслэлтэй болох учир авилгын хэрэг илрэхдээ тун амархан болно. Ийм байдлаар гүрж улс авлигаас салсан гэдэг. Хууль батлагчид үүнийг анхаараасай билээ
-
sem (October 08, 2014 10:40:38 pm )
Batvvld ymar xamaa bainaa. MANii tarisan gai shvv deee
-
баагии (October 09, 2014 12:58:43 am )
МАН-ынхан МАХН байхдаа хийсэн ажил биз дээ..
-
Çî÷èí (October 09, 2014 1:27:54 am )
Áàãà Òýíãýðèéí àìûã õààãààä áàðèëãà áàðèàä áàéõ þì. Äàðõàí öààçòàé óóëàíä áàðèëãà áàðèõ çºâøººðëèéã õýí ãýäýã äàðãà ºãñºí áý? ¯¿íèéã òîäðóóëàõ õýðýãòýé ø¿¿ ñýòã¿¿ë÷èä áîëîí ÀÒÃàçàð .
-
ээгий (October 09, 2014 6:50:36 am )
Батүүл худалч бас авилгал авсан байх
-
тамүүлэл (October 09, 2014 8:30:01 am )
Авилгаа авсан хүмүүс дугарч /үг хэлж/ чадахгүй л байхгүй юу. Жирийн иргэдийг гэр хороололд хашааныхаа газрыг 1м сунгахаар л ирээд хэрүүл хийгээд л байдаг юм байсан муу тэнэгүүд чинь. Хужаад л худалдагдсан ухаан муутангууд
10 Comments