Ард иргэд гандан хийдэд тагтаа хооллож буян үйлддэг билээ. Тэгвэл Гандантэгчинлэн хийдийн тагтаа олширсноор халдварт өчвин нэмэгдэх хандлагатай болсоныг мэргэжлийн хяналтын байцаагчид анхаарууллаа. Мөн хүний биед төрөл бүрийн өвчин үүсгэх нян, вирус амьтнаар дамжих өндөр эрсдэлтэй орчин бүрдсэнийг онцлон хэлжээ. Тиймээс бага насны хүүхдүүд Гандангийн орчинд амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин авах өндөр магадлалтай байгаа гэж үзэн гар дээрээс тагтаа хооллох, будаа худалдаалахыг мэргэжлийн байгууллагууд хоригложээ. Тиймээс иргэд та бүхэн гандан хийдээр зочлохдоо тагтаа хооллохгүй байхыг анхааруулж байна.
Эхсурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Zochin (October 06, 2014 6:32:00 pm )
huurhii tagtaa nar odoo hoolgui yaana da ewii ewii
1 Comment