antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2014 2 comments

Террористууд 4 дэх хүнээ дахин олны нүдэн дээр цаазаллаа

нийтлэсэн Admin

watermark.php“Исламын улс” хэмээх террорист байгууллагын дайчид өмнө нь сүрдүүлж байсанчлан Их Британий иргэн Алан Хеннингийг цаазаллаа. Ийнхүү террористууд 4 дэх удаагаа олны өмнө цааз гүйцэтгэлээ.

“Би Аллан Хенннинг байна, Их Британий нийгмийн төлөөлөгч. Манай Засгийн газар “Исламын улс”-ын эсрэг дайтахаар шийдсэн учраас би энд амиа алдах гэж байна” хэмээн тэрээр үхэхийн өмнө сүүлчийн үгээ хэлжээ.

47 настай, хоёр хүүхдийн эцэг Хеннинг сайн дураараа хүмүүнлэгийн бараа тараах ажилд оролцохоор ирээд Сири, Туркийн хил дээр баривчлагдсан гэнэ. Хеннингийн эхнэр зурагтаар террористуудад хандан амийг нь өршөөхийг гуйгаад ч нэмэр болсонгүй.

Террористууд өмнө нь Их Британи, Английн Жеймс Фоули, Стивен Сотлофф, Дэвид Хейнс нарыг мөн ингэж цаазлан, онгоцоор цохилт өгөхөө боль хэмээн АНУ, Англиас шаардсан билээ.

Харин Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ удаа “Засгийн газар улс орноо аюулгүй байлгахын тулд үүнийг зүгээр өнгөрөөхгүй” гэж мэдэгдэх төдийгөөр хязгаарлажээ.

АНУ, Их Британий эрх баригчид олны өмнө цааз гүйцэтгэдэг эдгээр этгээдийг шийтгэж, залхаан цээрлүүлэх нь байтугай чухам хаана ийм цааз гүйцэтгэж байгааг тусгай албад нь одоо хүртэл олж тогтоож чадахгүй л байна.

www.mnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Enkhe (October 06, 2014 2:59:59 pm )

    Muu umhiirsen Islamuudiig gazriin hursnuus hurdan archaasai

  • ... (October 06, 2014 5:07:36 pm )

    ene balainuuduug bushuuhan olood ene eliirliig ni boliulaasai ta mini

antalya rent a car