antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 6, 2014 19 comments

Монгол гэр дэлхийд гайхагдаад байна уу, доромжлогдоод байна уу

нийтлэсэн Admin

ef21ae127e4f2bfb71385332cde05faca37fbad8

Бидний өвөг дээдсээс уламжлагдан ирсэн сууц бол монгол гэр минь билээ. Монгол гэртэй хамт бидний түүх соёл, зан заншил явж байдаг.

Монгол гэрийн тэргүүн болсон тоононоос эхлээд хүндлэн биширч, тахин шүтэхгүй зүйл гэж үгүй. Босгоор нь алхаж орохдоо л тодорхой ёс жаягийн дагуу ордог шүү дээ. Гэтэл бидний өв соёл одоо нэг л алдагдаад байх шиг санагдах юм. Эхэндээ гадны жуулчид бидний өв соёлтой танилцаж, дэлхийд бахархдаг монгол гэрийг маань харахаар ирдэг байсан билээ. Удалгүй гаднын орнуудад ч монгол гэрийг урлах болж, уламжлалт сууц маань дэлхийд гайхагдаж эхэлсэн. Одоо монгол гэрийг дэлхийн өнцөг булан бүрт мэдэх болжээ. Энэ нь сайн хэдий ч сүүлийн үед гаднынхан бидний өв соёлыг хэтэрхий доромжлоод байна уу даа гэмээр харагдах боллоо.

Учир юу вэ гэвэл гаднынхан тэр дундаа европчууд монгол гэрийг барьж, зөөвөрлөхөд хялбарыг нь бодож хаа сайгүй ашиглах болжээ. Саяхан л гэхэд Украины эсэргүүцэл илэрхийлэн жагсагчид монгол гэр барин тэмцлээ үргэлжлүүлж байгаа харагдсан. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Оросын телевизийн “Монголчуудын уламжлалт сууц европчуудын хувьд энгийн зүйл болжээ” хэмээх тодотголтой нэгэн нэвтрүүлэгт монгол гэрээр бизнес хийдэг литва эр оролцож байх юм. Антанас Прошка гэгч тэр эр 200 хонь тэжээж, өсгөж үржүүлдэг аж. Тэрбээр монголд гэр хийхийг хүсдэг байсан ч аргаа олохгүй хэсэг явсан тухайгаа ярих аж. Түүнд монгол гэрт шаардлагатай хамгийн чухал зүйл болох цэвэр эсгий олдолгүй ихэд уджээ. Гэнэт түүний санаанд хониныхоо ноосоор эсгий хийх бодол төрж, тэрбээр монгол гэр урлах болсон байна. Литва эр хийсэн бүтээлдээ бүр патент хүртэл авсан байх юм. Бизнесмений бүтээсэн сууц үйлчлүүлэгчдийнх нь дунд ч эрэлттэй болж, хүмүүс, жуулчны газрууд зуны сууц болгон захиалж хийлгэх болсноор түүний бизнес цэцэглэсэн бололтой юм.

Монгол гэрийг АНУ, Швейцарь, Болгар, Испани, Франц, Литва, Чех болон бусад Европын орнуудад өргөнөөр хэрэглэдэг болсон төдийгүй цэцэрлэгүүд нь хүртэл монгол гэр барьж хичээллэдэг болсон аж. Чехийн нэгэн эрдэмтэн “Монгол гэр хүний сэтгэхүйд дугуй хэлбэрээрэ төдийгүй дээрээс тусах нарны гэрэл, салхины чимээ сонсогддог зэргээрээ таатай нөлөө үзүүлдэг. Жинхэнэ сэтгэлзүйн эм дээ” гэж ярьж байсан хэмээн тус улсад амьдарч байгаад ирсэн багш маань ярьж байж билээ. Түүнчлэн аль ч улиралд хааш нь ч ачаад явахад хялбар тул гаднынхан монгол гэрийг кафений зориулалтаар ашиглаж, элдэв шоуны зургаа хүртэл гэрт авах болж.

За энэ ч яахав гээд бодоход гадны сайтуудаар яваа монгол гэр дотор, хээ угалз бүхий орон дээр шалдан шахуу инээмсэглэн суух европ хүүхнүүдийн зураг тун таагүй харагдах. Тус мэдээний дор монголчууд маань “Өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн монгол гэрийг дуурайлгаж бүтээчихээд тэр литва эр яагаад патент авах ёстой гэж”, “Монгол гэр дэлхийд гайхшруулж байгаа нь сайн хэрэг ч яагаад гэрээр зөвшөөрөлгүй бизнес хийж байна, бүр кафений зориулалтаар ашигладаг болоо юу даа”, “Монгол гэртэй хамт бидний уламжлал ёс заншил явж байдаг юм шүү дээ, европчууд биднийг доромжилж байна”, “Шалдан хүүхэн орон дээр суучихсан байгаа нь тун муухай харагдаж байна” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн байлаа. Тэдний ч зөв юм. Бидний өвөг дээдэс гэртээ шалдлан суух нь битгий хэл, гал голомт болсон зуух руугаа бөгсөө харуулах, хоймор залсан бурхныхаа дэргэд нүцгэлж шалдлахыг цээрлэдэг улс.

Эдгээрийг харахаар монгол гэр дэлхийд гайхагдаад байна уу, доромжлогдоод байна уу гэж эргэлзэх юм.Гэхдээ бид өөрсдөө тийм ариун хүмүүс үү гээд бодохоор үгүй юм шиг. Аливаа зөрчил, тэмцэл хийж, өлсгөлөн зарлахаараа монгол гэрээ бариад хэвтчихнэ. Найр наадмын үеэр хуушуурны гэр гээд л мөнөөх уламжлалт сууцаа дутуу хагас барьсан болоод бизнес хийнэ. Энэ мэтээр бид соёл, ёс заншлаа хүндлэхгүй байх аваас гаднынхан бидний уламжлалыг хүндэтгэнэ гэж үү.

О. Чанцалдулам

 

Эх сурвалж: www.mongolcom.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • unshigch (October 06, 2014 9:51:45 am )

    delhiin end tend mongol geriig barij l bval boloo shd buu tenegt! iim teneg zuil bichvel bid oorsdoo bashingaasaa tatgalzaad gertee ergeed oroh mini….

    • шоогоо (October 06, 2014 1:06:20 pm )

      гэрт амьдарч байгаа хүмүүс эр эмийн ажил хийж болохгүй. хийлээ гэхэд хувцастайгаа хийх . хойморт байгаа орон дээрээ хувцастайгаа унтах.

  • Зочин (October 06, 2014 12:09:03 pm )

    Чанцалдуламаа хүн гэртээ, орон дээрээ шалдан сууна уу, хувцастайгаа сууна уу нэг их асуудал биш байхаа.

  • hehehe (October 06, 2014 12:28:28 pm )

    surtei yum be yasan bitii tuilshir. mongol geriig gadniih barij bna gedeg chine baharhah yostoi yum bish uu?

  • зочин (October 06, 2014 12:44:26 pm )

    бид нар монгол гэртээ сурч хүмүүжмээр байна, яахлаараа бид бусдыг дагаж мууг нь сурах ёстой юм бэ

  • энэрэл (October 06, 2014 1:40:46 pm )

    бичих юмаа бүр олж ядах юм хөөрхий.

  • Anonymous (October 06, 2014 3:04:39 pm )

    yasan

  • монгол (October 06, 2014 4:04:50 pm )

    зуйтэй бодууштай зуйл байна соелын яам монгол улсыг толоолж ратентаа олон улсын хэмжээнд батлуулах хэрэгтэй бидний дэлхийд бахархах юм бол гэр,уламжлалт заншил уунийгээ монгол зурхтэй хун бур дээдлэх естой!!!

  • Г.Сүрэн (October 06, 2014 5:47:53 pm )

    Европ хүн монгол гэр бариад түүндээ гуанз дэлгүүр ажиллуулах нь нэг их сүржигнээд байх асуудал биш ээ.Харин ч манай нүүдэлчдийн шалгарсан орон сууцыг хэрэглэж байгаад талархах ёстой бус уу. Энэ доромжлол биш байх аа. Харин патент авсан бол учрыг нь олох л хэрэгтэй. Ерөөс монгол гэр бол нүүдлийн амьдралын шаардлагаар гарч ирсэн нүүдлийн аж амьдрал, иргэншилд гойд зохицсон сууц болохоос суурин амьдралын хувьд тийм ч таатай сууц биш шүү дээ.

  • unen um gevel (October 06, 2014 7:17:45 pm )

    patent ugch bolohgui bh. busdaaraa bariad amidarna biz amidarch bgaa um chini shaldan suuna uu huvtcastaigaa suuna uu manid yamar hamaa bna.

  • Ger (October 06, 2014 10:25:21 pm )

    Zuv zuitei zuil bichsen bn shu de, uhaj neg oilgooch

  • irgen y (October 07, 2014 12:40:49 am )

    mongol geriig neg yanziin maihan bizde. saikhan taatai suuz bol bish, end tend meddeg bolson bol yamai da. gehdee iim yumand odoo ch gesen amidardag u gej asuudag teneg humuustei taardag l yum. tegeed haana baaj sheeh be ? geed asuuj ehlene shte kkkk

  • mnipogvhn (October 07, 2014 2:00:59 am )

    ymar holduu setguulch ve. Mongol geriig mongoloos oor gazar hereglej bolohgui geed uurlaad baigaa ymuu. tenegteech. mongol huuhentei mongol eregtei l suuh yostoi gedeg shig.

  • ger (October 07, 2014 5:48:47 pm )

    Bichih ymaw olj ydsan yasan zayagui amitan be boliochee

  • zocnin (October 08, 2014 6:48:11 am )

    Mongol ger bol yah argagyi bidnii ertnees amidarcn irsen suuts gelee cn orcnin yed bol huucniig sanagalzan zygeer reklam maygaar l ashiglaj hynii anhaaral tatah gesen herg l bhgyi yu ..tyynees odoo hergleh shaardlaggyi bolood bna taw tuhiin huwid harin tyr zuuriin jagsaal tsuglaan metiin yeer yah argagyi huucnin amarhan acndag dulaan suuts heregtei bolohoor l ashiglaj bgaa yum . odoo cn bidniig iim gert amidardag geed gadniihan ih l basamjlah maygtai bdag iimd manai mal aj ahyi erhldeg malcnid tyr zuur hyyhdee hergledeg owoldoo oorsdiin tuhlag housend amidardag gej heldeg dee ter ni cn deer bh …

  • ГОО ВАН (October 08, 2014 8:48:01 am )

    Хойморт ор тавьдаггүй бишүү мундаг юм мэддэг монгол хэлээр бичээд байгаа нөхөрт

  • DOGOLON--TUMUR--HAAN (October 14, 2014 12:43:56 pm )

    MONGOLCHUUDAAR OROLDSON, MONGOLIIN OV SOYOLIIG UL HUNDETGESEN EVROPIIN BOLON AZIIN ULS ORNUUD DELHIIN 12O JILIIN IH TSEVERLEGEEND ORJ GAZARIIN HORSNOOS UURD ARCHIGDAH MASH AYULTAI GEDEGIIG HATUU SANUULYA !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • DOGOLON--TUMUR--HAAN (October 14, 2014 12:46:58 pm )

    MONGOLCHUUDAAR OROLDSON, MONGOLIIN OV SOYOLIIG UL HUNDETGESEN EVROPIIN BOLON AZIIN ULS ORNUUD DELHIIN 12O JILIIN IH TSEVERLEGEEND ORJ GAZARIIN HORSNOOS UURD ARCHIGDAH MASH AYULTAI GEDEGIIG HATUU SANUULYA !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (October 21, 2014 3:38:24 pm )

    ymar zewvvn ym zailaach

antalya rent a car