antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2014 10 comments

Н.Батбаяр Тэргүүн шадар сайд болно гэнэ үү

нийтлэсэн Admin

uЕрөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын шинэ бүтцийн талаар танилцуулснаар олон асуудлын зангилаа тайлагдаж эхэллээ. Гэхдээ энэ дөнгөж эхлэл гэж ойлгож болно. Өнөөдөр Ерөнхий сайд мэдээлэл хийхдээ зургаан яамыг нэгтгэж гурав болгосон хэмээсэн.  Ингэхдээ хэн ямар яамыг удирдах талаар ам нээгээгүй.  Үүнээс гадна бас нэг анхаарлын төвд байгаа асуудал бол Гадаад харилцааны сайд Л.Болд Шадар сайдын үүргийг давхар гүйцэтгэхээр болсон  явдал юм. Ерөнхий сайд энэ талаар товчхондоо “Гадаад харилцааны сайд гадны улс оронд очиход зиндаа дээгүүр байх ёстой гэдэг үүднээс Л.Болд сайдыг Шадар сайд болгож байна” гэсэн юм. Энэ бол өмнө нь таамаглаж байгаагүй гэнэтийн мэдээ байсан гэхэд болно. Тэгэхээр Л.Болд давхар Шадар сайдын албан тушаалыг хаших нь тодорхой болсон юм чинь Д.Тэрбишдагва Тэргүүн шадар сайдын суудалд залрах нь бас л тодорхой хэмээн ярих хүн байна. Гэтэл өөр эх сурвалжуудын хэлж байгаагаар Тэргүүн шадар сайдын албан тушаалд  Н.Батбаяр томилогдох гэж байгаа хэмээн сэм ярьцгааж байна.   Учир нь Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн бүтцийн өөрчлөлтөөр Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай нэгтгэсэн.  Тиймээс Н.Батбаяр хоосон үлдэхгүйн тулд Тэргүүн шадар сайдын суудал руу шантааж хийн, зүтгэж байгаа гэнэ.  Юутай уг мэдээлэл тодорхой болоогүй байгаа ч хэсэгхэн хугацааны дараа хэн Тэргүүн шадар сайд болох вэ гэдэг ойлгомжтой болох биз ээ.

Д.Анар 

– See more at: http://www.unen.mn/content/40454.shtml?alias=yellow#sthash.7ibZlQyB.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Зочин (October 03, 2014 10:18:40 am )

    Хэрэггүй дээ, хэл нь ч хүнд ойлгогдохгүй.

  • buynaa (October 03, 2014 11:07:32 am )

    gu blgui deee

  • Зочин (October 03, 2014 11:11:18 am )

    за даа. Алтанхуяг тэнэгтлээ гээд тэгтлээ тэнэгтэхгүй байлгүй дээ.

  • zochin (October 03, 2014 11:40:30 am )

    Ene gatssan amitan busaddaa gai bolohoor emchilgeegee hiilgeed gatsahaa bolioch. Ydargaatai yum yrihii ni harj angaigaad bi bas gatschihdag yum.Tovogtoi yum.

  • Anonymous (October 03, 2014 12:36:46 pm )

    Улс төр баячуудыг албан тушаал амлаж төрд оруулсны гай, одоо яаж ч чадахгүй авсан өгсөндөө өлзийтэй гэдэг шиг ацын шалаанд орж дээ.Энэ шинэчлэлийн ЗГ болохгүй л байнаа гэж,бодон бодон шаналах юм даа.

  • zochin (October 03, 2014 1:39:30 pm )

    ene zasgiin gazaraas uy ch bitgii hulee gatsaa ch gesen zasagaa atgasan baina shuu de Altanhuyag yah argagui gatsaa saidiin gatsaand orson ni haragdaj baina aa

  • zochin (October 03, 2014 3:32:47 pm )

    Тэрбишдавгыг зайлуулах амаргүй л дээ. Хэрэв зайлуулж чадаж байвал ч болж л байна. ганц даварсан гар чинь ТБД л байх шиг харагдаад байна даа.

  • Anonymous (October 04, 2014 2:45:01 am )

    Arai ch dee gui bailgui dee

  • ZOCHIN (October 04, 2014 1:43:22 pm )

    Arai ch de Batbayar odoo dahiad uy nyyrah ged bn aa?

  • Suren (October 06, 2014 5:58:53 am )

    Bolj l bna,, amjilt husie!

antalya rent a car