Хүйтний улирлын уур амьсгалын тойм
Хүйтний улирлын хамгийн дулаан сар болох X сард агаарын дундаж температур 1981-2010 үны дунджаар Алтай, Хангай, Хэнтэйн нуруу, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-50C хүйтэн, Алтайн чанад говь болон говийн аймгуудын нутгаар 4-90C, бусад нутгаар 0-50C дулаан байдаг бол XII-I сард хүйтэрч Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Сэлэнгийн зүүн хэсгээр 25-320C,Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 11-180C, бусад нутгаар 20-250C хүйтэн байдаг. Харин III сараас дулаарч Увс, Зaвхaны хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 12-170C, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0-50С, бусaд нутгaaр 6-110C хүйтэн байдаг. Гэхдээ жил бүрийн өвөл харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сарын дундаж температур манай орны ихэнх нутгаар 1982, 1990, 1995 оны X-XII сард олон жилийн дунджаас 1-30C, 1990, 1993, 1998, 1999, 2002 оны I-III сард 3-70 C-аар дулаан болж, хоногийн үнэмлэхүй их температур говь талын нутгаар 15-200C хүрч дулаарч байсан бол 1944,1956, 1967, 1976, 1981, 1987, 2002 оны X-XII сард олон жилийн дунджаас 1-40C-аар, 1945, 1957, 1977, 1981, 1984, 2001 оны I сард 3-60C-аар хүйтэн болж, 1944-1945, 1956-1957, 1976-1977, 2005 оны өвөл Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 45-550C хүрч хүйтэрч байжээ.
Олон жилийн дундаж байдлаар X сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 12-17, Их нууруудын хотгор, говийн нутгаар 1-5, бусад нутгаар 6-11 мм хур тунадас ордог бол XI сараас эрс багасаж XII-II сард Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 2-4, бусад нутгаар 2 мм хүртэл цас ордог. Харин III сараас бага зэрэг ихсэж Их нууруудын хотгор, говийн нутгийн зүүн хэсгээр 0-2, бусад нутгаар 3-7 мм цас ордог. Гэвч 1975, 1987, 1988,1993, 2001, 2002, 2009-10 онд зарим нутгаар олон жилийн дунджаас 3-5 дахин их цас орсон бөгөөд 1990, 1993 оны хаврын эхээр Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 5-7 хоногт 20-56 мм нойтон цас орсон нь сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч олон мянган мал хорогдсон байна.
Олон жилийн дундаж байдлаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар XI сарын эхний арав хоногт, говийн нутгаар XI сарын cүүлчийн арав хоногт, зарим үед XII сарын эхний арав хоногт, бусад нутгаар XI сарын дунд арав хоногт цасан бүрхүүл тогтдог. XII-I сард цасны дундаж зузаан говийн нутгаар 1-4, баруун ба төвийн нутгийн хойд хэсгээр 10-15, бусад нутгаар 4-9 см хүрдэг. Цас их орсон жил уулархаг нутгаар 24-30, бусад нутгаар 18-20 см хүрдэг бөгөөд 1987, 2001-2003, 2005, 2007, 2010 оны I сард цасны дундаж зузаан уулархаг нутгаар 40-45, хунгарласан газраа 60-80 см хүрч мал өвөлжилтийн байдал онцгой хүндэрч байжээ.
2014-2015 оны хүйтний улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Аравдугаар сард.
Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Энэ сард Архангай, Төв, Хэнтийн ихэнх нутаг, Ховд, Өвөрхангай, Дорнодын хойд, Увс, Дорноговийн баруун, Завханы зүүн хойд, Хөвсгөлийн баруун өмнөд, Булганы өмнөд, Дундговийн хойд болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Ховдын зүүн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
Арваннэгдүгээр сард.
Агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Хөвсгөл, Архангай, Сүхбаатарын баруун, Завхан, Дундговын зүүн, Говь-Алтайн хойд, Баянхонгор, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна . Энэ сард Булган, Төв, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Ховд, Өвөрхангайн хойд, Говь-Алтайн баруун хойд, Увс, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Сэлэнгийн өмнөд болон зүүн, Хөвсгөл, Архангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй .
Арванхоёрдугаар сард.
Агаарын температурын сарын дундаж нь Увс, Дорноговийн хойд, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй.
Нэгдүгээр сард.
Агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завханы баруун, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард Хөвсгөл, Сэлэнгэ, Баянхонгорын ихэнх нутаг, Завхан, Говь-Алтайн зүүн хойд, Булган, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Өмнөговийн баруун, Дорноговийн өмнөд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй .
Хоёрдугаар сард.
Агаарын температурын сарын дундаж ньУвсын өмнөд, Ховдын зүүн хойд, Завханы баруун, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, Өмнөговийн зүүн, Дорногвь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийнорчим байна. Энэ сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай, Өвөрхангайн ихэнх нутаг, Увс, Хөвсгөлийн өмнөд, Булган, Дундговийн баруун өмнөд, Өмнөговийн баруун, Хэнтий, Сүхбаатарын зүүн хойд, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.
Гуравдугаар сард.
Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөл, Сүхбаатарын хойд хэсэг, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. Энэ сард Баян-Өлгий, Увс, Булган, Төв, Дундговь, Хэнтий, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Архангай, Өмнөговь, Дорнодын хойд, Говь-Алтайн баруун хойд, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатарын баруун, Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн, Өмнөговийн баруун хэсэг, Баянхонгорын ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.
Холбоотой мэдээ
-
baas (October 01, 2014 9:46:04 am )
ungursun jiliin tsag agaaryn medee hend heregtei yum be
-
zochin (October 01, 2014 9:57:40 am )
2013-2014 genuu, 2014-2015 baihaa
-
Guyst (October 01, 2014 11:31:42 am )
110 C 200 C ta nar Mars garigiin tsag agaariig bicheed bgaamuu yadaj unshij yzeech naad bichsen yumaa
-
Зочин (October 01, 2014 12:18:57 pm )
Арай дэндүү алдаатай бичих юмаа. Ийм мэдээлэл байсанаас байхгүй байсан нь дээр. Бичсэн хүнд нь ажил хийсэн гээд цалин өгөх хэцүү байх хэцүү юм даа. Ингэж их хүйтрэх юм бол ирэх жил Монголд амьд зүйл үлдэхгүй нээ. Хөлдөж үхэхээсээ өмнө гарч сайхан хуушуур идий тэээээээээээээ
4 Comments