antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2014 3 comments

Монголын сумочид түүхэн амжилтыг давтаж, гарамгай сайн барилдав

нийтлэсэн Admin

527-14119627507291a8c30295304671b292de15a977cf_LЕсдүгээр сарын Аки башё буюу Токиогийн сумо барилдаан сонирхолтой болж өндөрлөлөө. Сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо- М.Даваажаргал 31 дэх түрүүгээ авч японы Их аварга Чоёнофүжигийн амжилтад хүрсэн юм.

Энэ бол сумогийн түүхэн дээд амжилтын дэд “рекорд”. Одоо Хакүхо нэмж нэг удаагийн түрүү авчихвал түүхэн дээд амжилтыг давтана. Ахиулаад нэг түрүү авбаас сумогийн Дээд рекорд тогтоох боломжтой болно.

Мөн энэ сарын онцгой шуугианы эзэн бол үзүүр бөхөөр анх удаа тодорсон залуу сумоч Алтанхуягийн Ичинноров буюу Ичиножёо байв. 13 даваа хоёр унаатай хоёрт орсон энэ амжилт нь бас л 100 жилийн өмнөх түүхэн амжилтыг давтжээ. Дөнгөж 21 настай, анх удаа дээд зиндаанд барилдуутаа ийнхүү үзүүрлэсэн бөх ховор. Бүтэн 100 жилийн дараах амжилтыг давтлаа гэж сумогийн их аваргууд, сумо бөхийн холбооны удирдлагууд Монголын залуу сумочид ихэд баярлаж буйгаа илэрхийлэв. Япончууд аль хэдийн түүнд “Малчин сумоч” алдар хайрлажээ. ЭН-ЭйЧ-КЭЙ телевизийнхэн ч сурвалжлага хийх гээд А.Ичинноровын төрсөн нутаг Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн нутаг дахь хөдөө гэрт нь оччихоод байна.

Малын бэлчээр дээрээс дэлхийн сумод анх хөл тавихдаа түрүүлээд улмаар мэргэжлийн сумогийн дэвжээнд цахиур хагалж буй нь ийнхүү олны анхаарлыг ч, мэргэжлийн сумогийн ертөнцийн  анхаарлыг ч зүй ёсоор татаж эхэллээ. Ичиножёод дайчин барилдааны шагналаас гадна дараа сард шинэ цол олгох тухай ч ярьж буй нь залуу сумочид их итгэл найдвар хүлээлгэж байгаагийнх. Мөн ахмад сумочийн тоонд орсон Н.Цэвэгням 70 жилийн дараа дээд зиндаанд 40 настай 50 хувийн амжилт үзүүлсэн түүхэн амжилтыг бас давтлаа. Одоо тэрбээр дахиад нэг башёд 50 хувийн амжилт үзүүлчихвэл 40 насандаа дээд амжилт гаргасан бөх болох юм. Монголын сумочид энэ удаа ийнхүү хэд хэдэн  түүхэн амжилтыг давтсан гарамгай амжилтын эзэд боллоо.

Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • aa (September 29, 2014 10:13:23 pm )

    Aahan amjilt bygdend ene japan chuud oiriin yed l lav deeshee garshgyi nee dee yanz ni.ulaml ih hicheetsgeeree.japanchuud aihavtar uls daraachiin boloh zyiliig bodoj l baigaa baihdaa

  • Anonymous (September 30, 2014 2:44:40 am )

    Tiimee bid aguu Mongolchuud

  • ЭНЭРЭЛ (September 30, 2014 1:43:53 pm )

    ёстой сайхан, монголчууд ийм л хүмүүс, даанч М.ДАВААЖАРГАЛ аваргыг гадаад хүнтэй суусанд л харамсдаг юм.А.Ичинноровт амжилт, амжилт, амжилт, битгий гадны хүнтэй суугаарай.

antalya rent a car