Өнөөдөр өглөө Эх нялхсаас Тасганы овоо руу эргэдэг уулзварын ойролцоо нийтийн зорчигч тээврийн автобус шатжээ. Тодруулбал, “НЧБ” компанийн Баруун салаа-Сансарын чиглэлд явж байсан автобус 09.00 цагийн үед шатаж, гал унтраах ангийн алба хаагчид галыг унтраасан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчийн өгч байгаа мэдээллээр “Онцгой байдлын газрын Аврах гал унтраах ангийн аврагчид галын дуудлага ирснээс гурван минутын дотор ирсэн. Хэрэв цаг алдаж ирсэн бол гал түлшний саванд орох эрсдэл өндөртэй байсан. Зорчигчид гэмтэж бэртээгүй” гэлээ.
Харин автобусны жолооч “Би энэ ажилд ороод хоёр л хонож байна. Өглөө техникийн үзлэг хийгээгүй, шууд л асаагаад гарсан. Гал гарч байсан гээд зорчигчид хэлмэгц автобусыг унтрааж, галыг унтраах гэсэн боловч ямар ч галын хор, багаж байгаагүй” гэх мэдээллийг өгсөн гэж албаны хүмүүс мэдээллээ. Гал гарах үед зорчигч тээврийн автобус дүүрэн хүнтэй байжээ. Гал авалцахаас өмнө азаар бүх зорчигчид бууж амжсан байна.
Эх сурвалж: Uls.mn
Холбоотой мэдээ
-
Zochin (September 29, 2014 12:06:08 pm )
Za hun berteegui bol odoo duurch
-
zochin (September 29, 2014 2:01:25 pm )
Mahnii mashinuud daanch hetsvvl dee
-
zocnin (September 30, 2014 12:34:05 am )
Dongoj orson snine hvnde dogoldoltoi.snatahad belen bolcon mastai uma ogcnihood uaj horloj baiga um snig ontsgvi l um.odo ene hvniig tsagda odor bolgon baitsaah baih da
-
зочин (September 30, 2014 2:25:09 pm )
ажилд орж байгаа бол шалгаж галын хор байна уу гэж үзээд шаардах хэрэгтэй л дээ, хүмүүс осолдоогүй нь их юм,
4 Comments