Зүүний хүчний холбоо хоёр өдөр хуралдлаа. Энэ холбоог МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх тэргүүлдэг. Зүүний хүчний холбооныхон өөрсдийгөө төрийн бус байгууллага гэдэг ч МАН доторх далд фракциудын л нэг. 2012 оны сонгуульд нам нь ялагдаж, У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзаж, улс төрд сураг алдарсантай хамт энэ холбоо алга болсон гэхэд хилсдэхгүй. Харин энэ намраас сэргэж, “амь” орж эхэлснээ тэд зарлах шиг боллоо. Учир нь МАН-ынхан эрх барьж явсан хуучин цаг шигээ үүдэндээ цагдаагаар мануулах шахам байж хаалттай чуулав.
Ингээд Зүүний хүчний холбооны бага хурлын гишүүдийг шинэчилж, тоог нь 301 болгосон байна. Удирдах зөвлөлийн гишүүдийг цөмийг нь өөрчилж. Хуучин хүмүүсийнх нь оронд УБЕГ-ын дарга асан Л.Амарсанаа, Хөрөнгийн биржийн дарга байсан Х.Алтай нарыг сонгожээ. Тэднийг Ерөнхий сайд асан С.Баярын хүн гэлцдэг. Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад зөвлөхөөр нь ажилласан О.Одбаяр, мөн л Сү-гийн үед Гадаад харилцааны сайдад томилогдож явсан Д.Цогтбаатар нарын хүмүүс У.Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооны Удирдах зөвлөлд багтжээ. Тус холбоо өмнө нь байсан олон дэд ерөнхийлөгчөө хоёр болгож цөөлсөн байна. “Бишрэлт”-ийн Б.Ундармаа гэхээр хүмүүс мэдэх байх. Тэр бол нэг дэд ерөнхийлөгч нь. Түүнийг Сү.Батболдын фракц гэдгийг намынхан нь андахгүй. Нөгөө дэд ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг сонгожээ. С.Баяр, У.Хүрэлсүх, Сү.Батболд нараар “овоглож” явдаг эрхмүүд нэгэн бүл болж, Зүүний хүчний холбоо гээчийг хүчирхэгжүүлэхээр нийллээ гэдэг нь нэгэнт ил болов бололтой. Үнэндээ 2012 оны сонгуульд нам нь ялагдаж бүгд гудамжинд гарчихсан. Дээрээс нь нам дотроо М.Энхболдын хотын фракцид шахагдаж, хэн ч биш болцгоосон учраас С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх гурав хүчээ нэгтгэж байгаа нь энэ гэнэ. Ардын намынхан дунд ч ингэж үзэх хүн олон байна лээ. Зарим эх сурвалжийн хэлснээр тэр гурав 2016 оны сонгуульд хүч хавсарч, намаа ялалтад хүргэх зорилготой. Мөн намын даргын ажлыг У.Хүрэлсүхийн гарт атгуулах цаад санаатай. Үүнийхээ эхлэлийг тавьж Зүүний хүчний холбооны хурлыг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн гэлцэж байна. Гэхдээ хуралд ирнэ гэсэн С.Баяр, Н.Багабанди, Сү.Батболд нар өчигдөр үзэгдээгүй. Харин оройн 18.00 цагт эхэлсэн хүндэтгэлийн хүлээн авалтад нь тэд иржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр У.Хүрэлсүх холбооныхондоо хандаж үг хэлэхдээ ийм утгатай зүйлүүд ярьжээ. “УИХ-ын гишүүнээсээ яагаад татгалзсан шалтгаанаа үнэндээ намын анд нөхөд та нарт ч олигтой тайлбарлаж чадаагүй. Олон нийт ч гайхсан байх. Намайг худлаа шалтгаан хэлж, алга боллоо гэдэг тайлбарууд ч хөвөрсөн болов уу. Та нар ч гэсэн сая “Яагаад УИХ-ын гишүүнээсээ татгалзсан юм. Нийгэм улам харгис хатуу, ард түмэн өлөн зэлмүүн, амьдрал ядуурлаа. Харамсалтай нь энэ бүхнийг цэгцлэх аавын хүү байсангүй. Та хөдлөөч. Өнөөдрийн хурлаа хаалттай хийдэг нь ямар учиртай юм. Та ийм аймхай, ичимхий болчихсон юм уу. Нөгөө зориг чинь хаачаав” гэж надад хэлж байна. Тийм учраас хариулъя. УИХ-ын гишүүнээс татгалзсан эхний шалтгаан бол мэдээж ар гэрийн асуудалтай холбоотой. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж үг бий дээ. Яах аргагүй эхнэр маань хорт хавдар туссан. Тиймээс надад гэрээ засч байж төрөө засах шаардлага тулгарсан юм. Жагсаалын цэрэг байхаас минь тоож, олон сайхан хүүхдийн минь ээж болсон гэргийгээ түшиж тулж, хань болох шаардлага үүссэн учраас гишүүнээс татгалзсан. Харин одоо эхнэр минь бүрэн эдгэсэн. Дараагийн шалтгаан бол мэдээж намтай хамаатай. Яалт ч үгүй би “МАХН-ын нэрийг МАН болгосны дараа сонгуульд ялагдвал хариуцлагыг нь үүрнэ” гээд хэлчихсэн хүн. Тиймээс хэлсэн амандаа хүрэхийг хичээсэн юм. Яахав хүмүүс хариуцлага хүлээх байсан юм бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө татгалзахгүй яагаав гэх байх. Гэхдээ нэгэнт ард түмэн итгэл үзүүлж, сонголтоо хийсэн учраас би төрөө хүндэтгэж, сүлдэндээ мөргөж, адис авчихъя л гэж бодсон. Хувьсгалт гэдэг үгийг авсан нь ялагдах шалтгаан болоогүй. Энэ үгийг авахсан гэж тун олон удаа надад хэлж байсан хүн өөрөө бүтээсэн бүхнээ нураасан учраас ялагдсан. Энэ намын итгэлээр төрийн бүх өндөр сэнтийд гарсан хүн өөрөө бүтээснээ нурааж улс төрийн хямрал бий болгосон. Өнөөдөр бид Ху намын хулгайчид гэж адлагдахгүй байна. Дэлхий ч коммунист нам гэж ойлгохгүй байна.
Би дөрөв дэх засаглал буюу хэвлэл мэдээллийнхнийг дэмжиж ойлгодог. Тэр утгаараа жирийн сэтгүүлч байсан Уянга гэдэг эмэгтэй парламентын танхимд орж ирсэнд нь баярлаж байлаа. Тэр утгаараа Д.Сарангэрэл гэдэг эмэгтэйг УИХ-д оруулъя гэсэн юм. Зарим хүмүүс надад тухайн үед “Зүгээр хоёр жилийн чөлөө авчихаач” гэж зөвлөж байлаа. Гэхдээ Д.Сарангэрэлийг мэргэжлийнхээ салбарт хариуцлагатай ажиллаж, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга зэрэг алба хашиж байхад нь элдэв амлалт өгч, гуйж байж намдаа авч ирсэн удирдлагын хувьд амлалтаа биелүүлсэн хэрэг. Ер нь бол улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих ёстой, тэгж байж эрчүүдийн хатуу бодлогыг зөөллөнө шүү дээ. Миний УИХ-ын гишүүнээс татгалзсан шалтгаан ийм л байлаа. Харин одоо би хаашаа ч явахгүй. Байран суурин эндээ ажиллана” гэжээ. Зүүний хүчний холбооны хурал дууссаны дараа төлөөлөгчид цөм гадаа зургаа татуулав. Энэ үед У.Хүрэлсүхээс ярилцлага авахаар бид тал талаас нь шалгааж, чангаасан боловч тэрээр ийм л үг унагасан юм.
–У.Хүрэлсүх: БИ ИРЧИХСЭН Л БАЙГАА БИЗ ДЭЭ–
-Та өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлын талаар юу хэлэх вэ?
-Манай ерөнхий нарийн бичгийн даргаас асуучих.
-Танаас л хариулт авмаар байна. Та Зүүний хүчний холбооны хуралд үг хэлэхдээ улс төрд ирж байгаагаа зарласан юм уу?
-Та нар чинь юу асуугаад байгаа юм бэ. Би ирчихсэн л байгаа биз дээ. Дараа сайхан тухтай ярилцлага өгье за юу.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ
-
Irgen (September 29, 2014 10:38:12 am )
Hurelsuh shig heden zaluuchuud baihad Mongol uls hurdan hogjino doo,Amjilt husye dee Hurelsuh bolon Hamtrach nart n.
-
zochin (September 29, 2014 11:32:32 am )
hvrelsvh shig zauus heregte bi tang demjij bnaa ta nar mine ireh songuulidaa hurdhan ylalt baiguulj ene uls ornoo tsegtslehgv bl ene heden tengvvd svirvvlj duslaa amjilt
-
Zoloo (September 29, 2014 12:21:14 pm )
Ah ni duudee hairtai shuu namaa samarsand chini talarhajiinaa.
-
zochun (September 29, 2014 6:28:32 pm )
hetsvv dee ta 3 mongolchuudad ner xvndee aldcan daa negtgej yax gej bgaa ju xiix n vv caid , darga xiij bxadaa xiicen ajul bxgvi bj negtgene gej conun yum bolox bxaa ylc turuuc garcan deer dee xereggvi shvv
-
anti kommunist (September 29, 2014 7:11:39 pm )
ene kommunistuudiig bugdiig ni buudaj alah heregtei hulgai luivar hiij avsan munguu idej duusagchihaad ahij hulgai hiih gej bgaa yum bolgoomjil mongolchuudaa
-
zochin (September 29, 2014 9:23:07 pm )
iim xuneer udirduulaxaar ardiin nam yaj yalax be dee. tanxai teneg buduuleg
-
zochin (September 30, 2014 12:49:25 am )
Luiwarchid.Mongoliin ard tumniig khulikhidaa bizdee ta nar!!!
-
zahia (September 30, 2014 1:51:21 am )
hurelsuh guai Hurelbaatar gegch etgeediig eruul mendiin salbart said bolgoj tom aldaa hiisnee davtahgui bhiig bid husch bna. Shunaldaa avtsan tereer yu ch hiihees butsahgui luivarchin odoo shorond nertei lux houst amidarch bna. yamand irehdee bairnii zeeltei bsan nuhur shuu dee . hen ch bish amitniig hurelsuh gargaj irj tom aldaa hiisen dee
-
bas l zodoon yy (September 30, 2014 8:20:06 am )
cbolovsrolgyi hymyys byh namaar dyyren bna iim baihad yls hugjh yy
-
зочин (September 30, 2014 9:12:44 am )
Хурэлсухэд амжилт хусье
-
irgen (September 30, 2014 9:42:03 am )
ХҮРЭЛСҮХ БОЛ ЯМАРЧ УЛС ТӨРЧИЙН ЗИНДААГҮЙ. НӨГӨӨ 2 Нь УЛСАА ИДЭХ БАЙЛГҮЙ
11 Comments