antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2011 Comments are off

“Mongolian open 2012” тэмцээн болно

нийтлэсэн Admin

Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп хамтран “Mongolian open 2012” чөлөөт бөхийн олон улсын нээлттэй тэмцээнийг 2012 оны нэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Анх 2011 оны тавдугаар сард зохион байгуулсан тус тэмцээнд 11 орны 300 гаруй баг, тамирчин оролцон тэмцээний цар хүрээг тэлсэн. Харин өнөө жилийн хувьд “Mongolian open 2012” тэмцээн нь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны албан ёсны хуанлид багтсанаар одоогийн байдлаар ОХУ, АНУ, Япон, БНХАУ, Болгар, Румин, БНСУ, Чех, Иран, БНАСАУ, Куба, Канад, Франц, Казахстан, Узбекстан зэрэг 15 улсын баг, тамирчид оролцох мэдүүлгээ албан ёсоор ирүүлсэн нь тэмцээний нэр хүнд, цар хүрээг илэрхийлж байна. Үлдсэн өдрүүдэд ч мөн Европ, Латин Америкийн зарим улсууд баг тамирчдаа илгээх тухай албан бусаар мэдээлжээ.

Шагналын сан

“Mongolian open 2012” тэмцээн нь олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн тул FILA-гаас гаргасан журмын дагуу тамирчдыг шагнан урамшуулах юм. Үүнийг тодруулбал, жин тус бүрийн тэргүүн байрны тамирчид 3000 ам.доллар, дэд байр 2000 ам.доллар, хүрэл медалийн эзэн 1000 ам.долларын шагнал авна. Түүнчлэн ивээн тэтгэгчдийн зүгээс тэмцээний үеэр “Шилдэг эрэгтэй, эмэгтэй” тамирчин шалгаруулж, дурсгалын зүйлсээр шагнахаар болжээ. Мөн багийн дүнгээр байр эзлүүлэхээ ч албан ёсоор мэдээлсэн.

Баг, тамирчдын байр хоол

Тэмцээнд оролцох баг, тамирчдыг “Баянгол” зочид буудалд 2012 оны нэгдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд байрлуулахаар төлөвлөж байна. Уг зочид буудал нь дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсад зочилж байгаа жуулчдын тухлах дуртай газар нь юм. Тус зочид буудалд байрлах хугацаанд тамирчдыг өдрийн 3 хоолоор хангахын зэрэгцээ бэлтгэлийн танхим, тэмцээн зохион байгуулах ордон зэрэг рүү тогтмол автобусаар үйлчлэх юм. Мөн тэмцээний ивээн тэтгэгчдийн зүгээс барьж буй хамгийн том бэлэг нь “Mongolian open 2012”-т оролцох зургаан өдрийн турш байр, хоол унаагаар үнэгүй хангах болсон явдал билээ.

Хамтарсан бэлтгэл

“Mongolian open 2012” тэмцээн өндөрлөсний дараа дэлхийн шилдэг бөхчүүдийг нэгэн танхимд 7 хоног хамтарсан бэлтгэл хийх боломжийг ивээн тэтгэгч, зохион байгуулагчдын зүгээс олгож байна. Уг хамтарсан бэлтгэлд Монголын үндэсний шигшээ багийн бөхчүүдээс гадна уригдан ирсэн улсуудын шилдэг тамирчид хамрагдахаараа онцлогтой. Мөн хамгийн том бэлэг нь 1980-аад онд дэлхийн дэвжээг эзэгнэж явсан Sergei Beloglazov /Russia/,  Alejandro Puerto /Cuba/, Askari Mohammadian /Iran/, Hideaki Tomiyama /Japan/, Kevin Darkus /USA/, Kim Young Sik /North Korea/, Georgi Kaltchev /Bulgaria/ нарын бөхчүүд хамтарсан бэлтгэлийг удирдан явуулах онцлогтой. Тиймээс энэхүү хамтарсан бэлтгэл нь дэлхийн шилдгүүд нэгэн дээвэрт чуулсан хамгийн үр дүнтэй бэлтгэл болно гэдэгт итгэлтэй байгаа юм. Сонирхуулахад, дээрхи хамтарсан бэлтгэлтийг удирдах шилдэг 7 бөх нь “Mongolian open 2012” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “Женко” группын ерөнхийлөгч,  үүсгэн байгуулагч Х.Баттуултай дэлхийн дэвжээнээ барилдаж явсан нэгэн үеийн андууд билээ. Хамтарсан бэлтгэлийн хураамж 50 ам.доллар байна. Үүнд байр, хоол, унааны зардал орсон болно.

“Алтан Гран-при”-д оролцох алтан боломж

“Mongolian open 2012” тэмцээн өндөрлөсний дараа буюу 2012 оны нэгдүгээр сарын 26-29-ний өдрүүдэд ОХУ-ын Красноярск хотод И.Ярыгиний нэрэмжит олон улсын Алтан Гран-при тэмцээн болох хуваарьтай. Энэхүү тэмцээнд оролцох хүсэлтэй бөхчүүдэд зориулан “Mongolian open 2012”-ыг зохион байгуулагчдын зүгээс тусгай хөтөлбөр бэлдэн шаргуу ажиллаж байна. Дээрхи 2 тэмцээн хоорондоо 7 хоногийн зайтай болох тул нэгдүгээрт, хамтарсан бэлтгэл хийх саналыг тавьж байна. Хоёрдугаарт, аялалын таатай, сонголттой нөхцөл эдлүүлэхээс гадна онгоцны тийз, галт тэрэгний тасалбарын урьдчилсан захиалга авч байна. Иймээс ОХУ-ын үзэсгэлэнт байгалийг сонирхон Байгаль нуурын зайрмагтсан эрэг, Сибирийн өтгөн ойгоор галт тэрэг хөлөглөн зорчих боломж нээлттэй юм.

Эх сурвалж: www.gencowrestling.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car