“Инчён 2014” Азийн зуны спортын XVII наадамд манай улсын баг тамирчид амжилттай оролцож эрэгтэй сагсан бөмбөгийн баг шилдэг наймд шалгарсан билээ. Инчён хотод долоо дахь өдрөө үргэлжилж байгаа энэ өдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолт эхэллээ. Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа манай баг тамирчдийн талаар олон улсын сайтууд бичиж эхэлсэн бөгөөд Т.Санчирыг Bleacher Report сайт онцолжээ. Тэрээр Жозеф Закер сэтгүүлчийн өнөөдөр бичсэн нийтлэлийг хүргэжбайна.
“Анхаарлын төвд байгаа тоглогчид
Тунгалагийн Санчир, Монгол
Т.Санчир нь 21.4 оноог дунджилж байгаа ба шилдэг оноо түүгчдийн нэг юм. Тэмцээний турш тэр хамгийн тэсрэлттэй довтлогчдын нэг байсаар ирлээ. Түүний багтаа оруулах хувь нэмэр зөвхөн оноо байсангүй. ТСанчир 7.6 самбараас бөмбөг авалт дунджилдагаараа 5-р байранд бичигдэж байгаа юм.
Азийн сагсан бөмбөгийн блогчин Ник Бедард 25 настай энэ залууг өөрийн Бүх Азийн багтаа сонгосон байна:
‘Ник Бедардын жиргээ: Монголын Т.Санчир албан ёсоор миний Бүх Азийн багт орлоо. 25 настай энэ залуу сагсыг үнэхээр тоглож чаддаг юм байна.’
Тоглогчдыг үнэлэхэд дутуу ойлгогддог нэг зүйл бол тухайн тоглогч хэр ойр ойрхон алдааг авч чадаж байгаа явдал юм. Энэ нь ерөнхийдөө тухайн тоглогчийг өрсөлдөгчид нь ямар аюултай гэдгийг ойлгож байгааг илтгэдэг. Таван тоглолтод Санчир өрсөлдөгчдөөсөө нүд бүлтийлгэм 34 алдааг авч чаджээ. Энэ нь нэг тоглолтонд 6.8 алдаа гэсэн үг юм. Түүний араас бичигдэж байгаа тоглогч 5.7 алдааг дунджилж байгаа юм.
Монголын багийн амжилт Т.Санчирын тоглолтоос ихээхэн хамаарах нь ойлгомжтой. Хэрэв тэр муу тогловол, баг тэр чигээрээ муу тоглоно” хэмээжээ. Ямартай ч Монголынхоо нэрийг таниулж яваа сагсан бөмбөгийн баг тамирчиддаа амжилт хүсье.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 26, 2014 11:31:07 pm )
Uraa uragshaa!!! Manaihan sain baina. Amjilt!!!
-
40r surguli (September 27, 2014 12:20:02 am )
amjilt uragsha Mendee bagsh mini bn bol ymar ih baharhah bsn boldo hicgerei
-
Anonymous (September 27, 2014 12:52:59 pm )
Tim shu yag zuw helsen bna Sanchiraas buh zuil shaltgaalj bgaa ni uneheer unen Amjilt amjilt
-
Ачу (September 27, 2014 5:42:02 pm )
Сайхан мэдээ байна.Зовхи нь өөдөө иймэрхүү хүчирхэг залуус улам олшроосой.Цаашдаа улам их амжилт гаргаарай.Эх орон элгэн садан чинь чамаар бахархах болно.
-
JamBayar (September 27, 2014 5:54:52 pm )
Maнай тамирчид сайн байна.Та нартаа амжилт хусье.Тэр Санчир гэдэг хуу гайхалтай сайхан тоглодог юм байна шуу.Харин тэр Кувэть-г л хожидог газар байсан юмаа.Тактикийн маш том алдаа гаргасан.Тэртээ тэргуй цаг дууссан бас айл алдаа хийлгэх зорилготой нь ойлгомжтой байхад ;Эгц дээшээ хаалт хийгээд л азаа узэх байсан юм аа.Дараа дараагын удаад том сургамж боллоо.Авъяаслаг залуучууддаа амжилт хусье
-
ZOSHIN (September 27, 2014 6:29:31 pm )
Sanchir unen mundag bn,mongolchuud tasraltgui togloltuudiig uzj bn,Bilguun mun Odbayar bolon bagiinhand ulam ih amjilt husey,baharhaltai bn.
-
enerel (September 27, 2014 10:36:29 pm )
Uneher mundag bna, bid chin im l zovhin ni udu humus shu, haluun bayar hurgie ulam ih amjilt ,
-
ZOSHIN (September 28, 2014 12:10:30 pm )
BUGDED NN BAYAR HURGJ AMJILT HUSEY,BAYARSTOGT DASGALJUULAGCHID BAYAR HURGEY,HAMGIIN MUNDAG NN SANCHIRT BAYAR HURGEY.
-
Mongol (September 28, 2014 5:55:01 pm )
amijilt ushuu ih amijilt gargaarai
-
jama (September 29, 2014 2:11:04 am )
amjılt husıe manaıhaaan ta anar shuu
10 Comments