antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2011 4 comments

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “зөнөжээ”

нийтлэсэн Admin

Тэрбээр 1941 онд төрсөн. Зөнөсөн гэж хэлэхээс өөр тодорхойлолт олдсонгүй.

Өнөөдөр хэлснээ маргааш мартчихдаг мартамхай өвчинд нэрвэгдсэн гэдгээ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр батлаад өглөө. Түүнийг нь УИХ-ын гишүүн Ц.Батбаяр илчилчихсэн хэрэг. Хоёр үзүүртэй зүү шиг байр суурийг илэрхийлсэн хэд хэдэн баримтыг сөхье л дөө.

– Баримт 1: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж байгаа нэр бүхий есөн гишүүний талаар тус байнгын хороон дээр нэлээд маргаан үүссэн. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нэр бүхий есөн гишүүн асуудлаа сайн ойлгоогүйгээс чуулганы танхимд Ерөнхий сайдыг огцруулах албан бичгээ өргөн барьсан. Уг нь тухайн өдрийн маргааш өглөө буюу баасан гарагийн өглөөний 9:30 цагт өрөөндөө та хэдийг хүлээж авъя гэсэн.

Гэтэл бидний бичгийг хүлээж авахгүй зугтлаа гэх зэргээр Ц.Батбаяр гишүүн ярьсан. Харин Д.Дэмбэрэл даргын хувьд нэгэнт өгсөн бичгийг хүлээж аваад холбогдох байнгын хороо руу шилжүүлэхээс яах билэээ гэснээр өөрийгөө зөнөг залгасан гэдгээ “бариад” өгчихөв.

Үүнийг нь хүлээж суусан УИХ-ын гишүүн Ц.Батбаяр «Та худлаа ярьж байна, маргааш өглөө 9:30 цагт өрөөндөө хүлээж авъя гэж огт хэлээгүй, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Н.Энхбөлд нарт өгөх гэсэн боловч чадаагүй. Тиймээс бичгээ танд өгөхөөс өөр арга байгаагүй. Битгий ингэж худлаа ярь» хэмээн УИХ-ын даргыг буруутгалаа.

Ийнхүү УИХ-ын даргыг насны доройтолд орсныг олны өмнө УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хэлэх юм. Гэхдээ түүний өтгөсийн өвчлөл энэ удаагийнхаар дуусахгүй. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үүрэгт ажлаа явуулахад тун хэцүүдэж байгаа нь насных нь онцлогтой холбоотой юмсанжээ.

– Баримт 2: Жилийн өмнөхөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл нарын найман гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, гарын үсэг зурсан ч Үндсэн хуульд зааснаар 19 гишүүн хүрээгүй гэдэг үндэслэлээр хүсэлтийг нь хүлээж аваагүй гэдэг. Гэтэл нэр бүхий есөн гишүүний хүсэлтийг чуулганы хуралдаанд хүлээгээд авчихсан.

Үүнээс үзэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Үндсэн хуулийг өөрөөр уншиж тайлбарлаад байх юм гэдэг шүүмжлэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд шивэр авир хийгээд амжив. Өнөөдөр УИХ-ын дарга юу ярьснаа мартчихдаг мартамхай, насны доройтолд өртсөн нэгэн болчихсон уу аль эсвэл санаатай ингэв үү.

-Баримт 3: УИХ-ын дарга Д.Дэмбэрэл намрын чуулганы нээлт дээр «Оюу толгойн талаар УИХ-ын 57 дугаар тогтоолоо хэрэгжүүлэх байр суурин дээрээ байгаа. Монголын тал Оюу толгойгоос 50-иас доошгүй хувийг эзэмших талаар УИХ-ын шийдвэрт тусгагдсан заалт шударга» хэмээгээд Таван толгойн талаар УИХ тодорхой чиглэл бүхий тогтоол гаргаж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг аль 2010 оны намрын чуулганд оруулж хэлэлцүүлэхийг Засгийн газарт хатуу үүрэг болгосон.

-Баримт 4: Хоёрхон хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дэд дарга нар, намуудын бүлгийн дарга нартай санал солилцож суухдаа чуулганы нээлтэд сүржин хэлсэн үгээ аль хэдийнэ мартчихсан тэс хөндлөн зүйл ярьчихсан сууж байв.

Ялангуяа уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл «Оюу толгой бол Монголын хөгжлийн тулгуур асуудлын нэг. Ийм бүтээн байгуулалтыг зогсооё гэсэн УИХ гишүүн байхгүй биз ээ. Засгийн газар хөрөнгө оруулагч талтай ярилцъя гэж байгаа ийм цаг үед одоогийн бодлогоо сайн авч явъя гэдэгтэй гишүүд санал нийлж байгаа гэдэгт итгэж байна» гэчихлээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы нээлт дээр 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахыг шаардсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл иймэрхүү тайлбар хийгээд сууж байх юм. Ийм л зөнөсөн хүн Монгол Улсын Их Хурлыг удирдаж сууна. Ингэж энд тэнд очиж тал алдахгүйн тулд насныхаа хэмжээгээр түрий барьсан хүнийг хууль тогтоох дээд байгууллагад байлгасаар байх ёстой юм гэж үү. Бодоцгооё л доо.

-Баримт 5: УИХ-ын дарга Д.Дэмбэрэл зөнөсөн дээрээ бас их зуйрган нөхөр гэдгээ МАХН-ын XXVI их хурлын үеэр харуулчихсан гэж байгаа. Хуучнаар МАХН хурлаа хийж нэрээ сольж, даргаа өөрчлөхөд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хачин жигтэй мэдэгдэл хийснийг өдгөө ч зарим нь мартаагүй. Намын их хурлаар намын даргад Сү.Батболд, Ө.Энхтүвшин нар өрсөлдөхөд хачирхалтай үг хэлж, олныг алмайруулж дөнгөжээ.

Удирдах зөвлөлийн хэмжээнд тухайн үед нэр дэвшүүлсэн хоёр эрхмийн хэн нь хэн бэ гэдгийг ярилцаж байхад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл олон жил намын аппаратаас эхлүүлээд парламентад хүртлээ дотно нөхөрлөсөн Ө.Энхтүвшингээ огт танихгүй хүн шиг муу хэлжээ.

Харамсалтай нь С.Батболдыг намын дарга болоход нөхрөө матан байж хэлсэн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн үгээр МАН дутаагүй юмдаг. Олонхын саналаар Сү.Батболд намын дарга болсон. Харамсалтай нь дотно нөхрөө муу хэлснээрээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эвгүй байдалд ороод л өнгөрсөн.

Ийнхүү албан тушаал, эрх мэдэлд байхын тулд журмын нөхрөө ч яаж мэдэх хүн гэдэг тухай нь өдгөө Ерөнхий сайдыг огцруулахаар улайрч байгаа гишүүд өөр хоорондоо сэмхэн ярилцдаг юм билээ. Тэгээд л УИХ-ын даргын энэ байдлыг ашиглаж УИХ-ын чуулган дээр огцруулах бичгээ өргөн барьчихсан хэрэг. Ийм л хүн хууль тогтоох дээд байгууллагын толгойд заларч сууна. Хачирхалтай шүү.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн төрд зүтгэсэн гавьяаг Монгол Улс мартаагүй, хангалттай ч шагнаж урамшууллаа. 70 насны босгыг хэдийнэ давсан УИХ-ындарга Д.Дэмбэрэлийн уймраа занг илэрхийлсэн ойлгомжгүй байдал улстөрийн хүрээнд энэ чигээрээ үргэлжлээд байх уу. Хоёр нүүр гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй энэ хүнээр УИХ-ыг удирдуулна гэдэг тун ч хөөрхийлөлтэй.

Уг нь ийм чухал үүрэг хариуцлагатай байгууллагад аль нэг улс төрчийг хараад дагаж далдайдаггүй, зоримог, шийдмэг хүн л хэрэгтэй. Гэтэл 70 насны босгыг даваад Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд зааснаар тэтгэврийн гэдэг улаан шугамыг хэдийнэ алхчихсан хүнийг толгой дээрээ залчихаад сууж байдаг.

Ер нь хүний физиологи, насны онцлогоос аваад үзэхэд ч хөгширнө гэдэг бие махбодоос гадна сэтгэл санааны хувьд ч шийдвэр гаргахад төвөгтэй, хэн нэгний ая эвийг олох гэсэн, зуйрган, шийдвэр гаргаж чадахгүй, бусдыг үгийг дагах сонирхолтой болдог. Үүнийг нь ч манай улстөрчид өөрсдөдөө эвтэйхэн ашиглахаа мэднэ. Энэ бүхнээс дүгнэхэд зөнөсөн биш ясны зуйрган нөхөр учраас УИХ-ын дарга Д.Дэмбэрэл мэдэн будилж, ярьсан хэлсэн зүйлээ мартчихдаг юм байна.

Зусарч, зуйгуул хүнийг олон жил төрийн албанд зүтгэсэн ясны төрийн хүн гээд 100 нас хүртэл төрд зүтгүүлээд л байх болж байна уу та минь ээ.

Б.Анужин

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 30, 2011 6:03:25 pm )

    Ulsiin ikh huraliin dargaar tavih hun Demberel guaigaas uur hun Ulsiin ih hurald baidaggui yum baih daa. Neeree l zarimdaa harahaar tolgoi ni salgalaad UIH-iin dargaar tavchih uur hun baidaggui l yum baihdaa gej boddogddog shuu.

  • Anonymous (November 30, 2011 6:07:43 pm )

    neeree l zarimdaa zunuchihsun yum shig haragddag shuu. odoo bolimoor yum.

  • Anonymous (December 04, 2011 6:39:58 am )

    Bitgii teneg yum yaritsgaa, Japan d parlamentyn gishvvd ihenh n nastai hvmvvs baidag tegeed manaihaas dor baina yy

  • Anonymous (December 28, 2011 10:44:52 pm )

    bolix xeregte

antalya rent a car