antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2014 2 comments

”Facebook” төлбөртэй болохгүй

нийтлэсэн Admin

facebookӨнгөрсөн жилийн байдлаар дэлхий дахинд “Фэйсбүүк” сайтыг нэг тэрбум гаруй хүн өдөр тутам ашиглаж байна. 2009 оноос хойш “Фэйсбүүк” хуудсанд 1.13 их наяд Like дарагдаж, 219 тэрбум зураг нэмэгдэж, 17 тэрбум байршил тэмдэглэгдсэн аж. Харин дэлхийн нэгэн хэвлэл мэдээлэлд уг сайтыг хэрэглэхийн тулд төлбөр төлж ашиглах тухай цацагдаад байсан билээ. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг “Фэйсбүүк”-ийн олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна.
Энэхүү мэдээлэл анх “Nationaltimes” сайтад тавигдсан бөгөөд мэдээлэл цацагдаж эхэлсэн даруйд “Facebook” –ийн санал авах хаягууд руу хэрэглэгчдийн зүгээс маш их гомдол ирүүлж эхэлсэн гэнэ. Тиймээс нэр төрд нь халдаж, олон нийтийн сайтаар худал мэдээлэл цацсан хэмээн  ” Nationaltimes”-аас нөхөн төлбөр авч, шүүхэд дуудахаа мэдэгдсэн байна.
“Nationaltimes”-ийн нийтлэлд “Фэйсбүүк” ирэх 11 дүгээр сараас эхлэн сар бүр 2,99 долларын хураамж авна хэмээн тус олон нийтийн сайтын үүсгэн байгуулагч Марк Зукерберг мэдэгдлээ хэмээн бичсэн байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ЗОЧИН (September 24, 2014 2:02:56 pm )

    Энэ саналыг дэмжижи байна. Төлбөртэй байвал эмх цэгцтэй байх болно.

  • facebook (September 29, 2014 1:32:30 am )

    төлбөртэй байх хэрэгтэй

antalya rent a car