-ХАМГИЙН СҮҮЛД ТҮҮНИЙ УТАСНААС ЭХНЭРИЙНХ НЬ УТАС РУУ “ОДООХОН” ГЭСЭН МЕССЭЖ ИРЖЭЭ-
Нарны зам дагуу байрлах АПУ компанийн “Ариун алтан тэвш” гэрээт борлуулалтын дэлгүүрийг ажиллуулдаг Б.Алтанхуяг хэмээх залуу энэ сарын 15-ны өдөр сураггүй алга болжээ. Тэр өдөр Хужирбулан, Гачуурт, Налайхын чиглэлд борлуулалт хийхээр ачааны микроавтобус маркийн машинтайгаа явсан байна. Б.Алтанхуяг машиндаа 7-8 сая төгрөгийн бараатай, биедээ дөрөв орчим сая төгрөгтэй явсан гэж ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. Сураггүй болоод арав орчим хонож буй залууг хайх ажиллагааг төрийн ямар нэгэн байгууллагаас эхлүүлээгүй байгаа бөгөөд сураггүй болсон хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм байна.
–Б.АЛТАНХУЯГ ГЭЖ ХЭН БЭ–
АПУ компанид өнгөрсөн хоёрдугаар сарын 29-ний өдөр ажилд оржээ. “Ариун алтан тэвш” нэртэй гэрээт борлуулалтын дэлгүүрийг нь ажиллуулдаг аж. Долдугаар сараас 29-83 УНК дугаартай ачааны микроавтобус хувьдаа авч хотын зүүн чиглэлд түгээлт хийх болсон байна. Дэлгүүрээ ажиллуулаад сууж байснаас давхар борлуулалт хийх нь ашигтай байсан гэнэ. Борлуулалтынхаа тодорхой хувийг АПУ компаниас авдаг байжээ. Сураггүй болох үедээ дээрх машинтайгаа явж байсан байна. Энэ сарын15-ны өдөр машиндаа бараагаа ачаад дэлгүүрээсээ 11.00 цагийн үед хөдөлжээ. Тэрбээр Хонхорт байрлах хүнсний дөрвөн дэлгүүрээр орж, барааг нь гурван дэлгүүр авсан аж. Хамгийн сүүлд Хонхорын “Хадагт мянган” гэх хүнсний дэлгүүрт бараагаа нийлүүлчихээд дэргэд нь байрлах цайны газар ороод явжээ. Тэндээсээ хот руу хөдөлсөн гэх таамгийг цагдаагийнхан гаргаж байгаа юм байна. Тэр үед Б.Алтанхуяг ганцаараа явж байсан гэнэ. Харин нэг гэрчийн хэлж байгаагаар түүнийг өөрийнхөө насны, өөртэйгөө адилхан нуруутай залуутай инээлдэн юм ярилцаад явсан гэх мэдээлэл байгаа юм.
–“ХАДАГТ МЯНГАН” ДЭЛГҮҮРТ БОРЛУУЛАЛТ ХҮРГЭЖЭЭ–
Түүнийг ганцаараа яваад байна гэдгийг тэр чиглэлд амьдардаг хүмүүс судалсан байх магадлалтай гэдгийг хуулийнхан үгүйсгэхгүй байна. Учир нь тэрбээр борлуулалтаа ганцаараа хийдэггүй байж. Эгчийнхээ нэг хүүг байнга авч явж ажилдаа туслуулдаг аж. Хэрэг гарах үед түүнд тусалдаг байсан хүү хөдөө ажлаар түр явжээ. 4-5 хоног борлуулагч ганцаараа борлуулалт хийх болсон нь бусдын олз болсон байж болзошгүй гэж таамаглах ч хүн байна.
Нөгөөтэйгүүр Хонхор дахь хүнсний гурван дэлгүүрт бараа нийлүүлэхдээ хоёрт нь ачаа бараагаа өөрөө буулган өгч байсан бол гурав дахь буюу “Хадагт мянган” дэлгүүрт бараа буулгахад нь хүн тусалж байсан байна. Гэхдээ тэр хүн дээр дурдсан өөрийн насны, өөртэйгөө адилхан нуруутай үл таних залуу гэдгийг ойр хавийнхан хэлж буй юм.
–ЗАМЫН КАМЕРЫНБИЧЛЭГТ ТҮҮНИЙ ДҮРСҮЛДСЭН БАЙНА–
Энэ дэлгүүрийн гаднаас 15.40 цагт хөдлөөд хотын чиглэлийн авто замын хөдөлгөөнд оролцсон замын камерын бичлэг олджээ. Камерын бичлэгт Б.Алтанхуяг ганцаараа явж байгаа нь харагддаг байна. Бичлэгт Б.Алтанхуяг шаргал өнгийн богино хүрэм, дотуураа энгэрээрээ саарал оруулгатай цэнхэр цамц, шаргал өнгийн өмд, гутал, саравчтай хар малгайтай явсан байна. 15-ны өдрийн 15.40 цагт замын камерт үлдсэн энэ дүрснээс өөр зүйл одоогоор олдоогүй байгаа юм. Унаж явсан машиных нь ул мөр ч олдохгүй байгаа аж.
Энэ талаар Б.Алтанхуягийн үеэл Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та нар хэдний өдрөөс Б.Алтанхуягийг хайж байна?
-Алтанхуяг 36 настай. Түүнийг алга болсон гэдгийг ар гэрийнхнээс нь сонсоод анхнаасаа би хайлцсан. Энэ сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түүний сураг гарахгүй хэцүү байна. Ар гэрийнхэн нь сэтгэл санаагаар унаад бид анхаарал тавихгүй бол болохгүй юм. Алга болоод олон хонож байгаа ч түүнийг олчих юмсан гэж, цаг хожимдоогүй байгаасай гээд эрж хайх ажлыг хийж байна. Эхнэр хүүхдэд нь хэцүү байна.
-Хэдэн хүүхэдтэй юм бэ?
-14-2 насны гурван хүүтэй. Хүүхдүүд нь аавыгаа нэхээд тэр айлын амьдрал хэцүү байна. Олон ч таамаг гаргаж байна. Шалгаж байна. Ямар ч сураг алга.
-Төрийн байгууллагуудаас хайх ажлыг хийж байгаа биз дээ?
-Үндсэндээ ах дүү нар нь л хайж байна. Эхний удаа цагдаагаас хэдэн хүн гаргаж хайсан. Онцгой байдлынхантай хамтарч хайхаар ном журам албан бичиг гээд хэцүү бололтой юм. Бид нар хайгаад өгөөч гэж хүсэлт тавиад нэмэргүй юм билээ.
-Эрлийг ямар хүрээнд явуулж байна?
-Гацуурт, Хонхор Төв аймаг, Цайз, Улаанхуаран, Толгойт зэрэг газруудаар болон Богд уулын ам зэргээр хайж байна.
-Налайх руу явсан юм биш биз дээ?
-Тэр өдөр Б.Алтанхуяг Налайх руу яваагүй юм билээ. Тийм болохоор энэ орчимд л хайж байна. Замын камерт дүрс нь бичигдээд сураг тасарсан тэр газраас нь. Нийтдээ 70 орчим километрийн зайд гэсэн үг л дээ.
–ТЭРАМЬДЛ БАЙГААСАЙ–
-Эхнэр нь юу гэж байх юм, гэрээсээ гарахдаа ямар нэгэн анхаарал татмаар зүйл ярьсан байдаг юм болов уу?
-Эхнэр нь эмнэлэгт хэвтэж байсан. Хоёр бага нь ханиад хүрсэн байсан юм билээ. Тэр өдөр 14.30 минутын үед эхнэр рүүгээ утсаар ярьсан байдаг. Хонхроос гарах гэж байна. Эндээс гараад шууд эмнэлгээс нь очиж авъя гэсэн юм билээ. Эхнэр нь гэр рүүгээ яараад “шууд такси бариад харьж байя” гэсэн юм билээ. Эхнэр нь хямраад энэ тухай ярьж ч чадахгүй байна.
-Ачааны микроавтобус гэдэг нь ямар машин гэсэн үгвэ?
-Жолоочийн хоёр тал нь цонхтой бусад хэсгээрээ битүү, ачаа ачаад явах зориулалттай машин.
-Энэ АПУ компанийн машин биш юм уу?
-АПУ компанийн борлуулалтын машин өөр л дөө. Хувиараа авсан машин.
-Б. Алтанхуяг архи уудагхүн байсан юм уу?
-Архи уудаггүй хүн. Архи уудаг байсан бол бид уугаад явчихаж гэж санахсан. Гэтэл огт амсдаггүй. Эхлээд бид гэр рүүгээ ирэхгүй болохоор нь аваар осолд өртчихлөө гэж бодоод эмнэлэг, машиныг нь журмын хашаанаас хүртэл хайсан.
-14.30 цагт ярьснаас хойш эхнэртэйгээ дахиж холбоо барьсан юм болов уу?
-Эхнэр нь гар утас руу нь залгатал утсаа аваагүй гэсэн. Тэгээд 16 цагийн үед эхнэрийнхээ утас руу “Одоохон” гэж мессэж бичсэн байсан. Уг нь мессэж бичдэггүй хүн байгаа юм. Хурдан ир гэж хэлээгүй байхад яагаад “одоохон” гэж бичсэн юм болоо гэж бид гайхаад сууж байна. Амьд л байгаасай. Харин түүнийг алга болсныг АПУ компанийнхан нууцалж байгаа юм.
Г.ОНОН
Холбоотой мэдээ
-
Э.БАТ-ҮҮЛ (September 24, 2014 12:36:42 pm )
БОЛЬЁ ОО
-
Зочин (September 24, 2014 12:37:40 pm )
Апу нууцлаад ямар ашигтай юм. Илүү зүйл бичих юм даа
-
brr (September 24, 2014 3:18:00 pm )
APU gej …. arkhiti orootsoldson hun ch ….
-
зочин (September 24, 2014 5:20:42 pm )
Бурхан минь амьд л байгаасаа
Энэ монголд ер нь амьдрахад их хэцүү болжээ -
Anonymous (September 24, 2014 7:08:22 pm )
jiriin saihan amidarch bg zalyy saihan ger bvld zowlon bvv tohioldog byrhan urshuug
-
Zochin (September 24, 2014 9:48:10 pm )
APU-d chutger nuureljee
-
zochin (September 25, 2014 12:24:38 pm )
Udahgui APU-giin hajuugaar yavsan hun nusaa niijee gej tuilshrah yum baina l daa
-
зочин (September 25, 2014 1:03:57 pm )
ХӨӨРХИЙДӨӨ АМЬД МЭНД ОЛДООСОЙ,ЭНЭ МОНГОЛ ЯАЧИХВАА,АНХААРААЧЭЭ,ИНГЭЭД Л МӨРӨӨРӨӨ АМЬДРАХ ГЭЭД ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮС ХОХИРСООР Л БАЙХ УУ?
-
зочин (September 25, 2014 4:37:45 pm )
amid l oldoosoi bilee de ger bulin hund n stgeliin tenheetei baigaarai gej husiy nuguu olon buu uzmerchuud n odoo l huch chadlaa haruulah ym bishuu uneheer l meddeg ym bol olood uguuch
-
Зочин (September 26, 2014 12:34:25 pm )
АПУ Батхүү өмнөх байшингаас унаж нас барсан 3 хүнийхээ асуудлыг яая гэж байхад нь бас нэг юм нэмэгдэхээр тэгж байгаа юм. Олон хүний цус, олон хүүхэд, эхчүүдийн нулимсаар олдог энэ бузар архины бизнесийнх нь гай гарч байгаа юм. Цаашдаа ч бүр их гарна. Батхүүгийн өөрийнх нь үр хүүхэд ах дүү, хамаатан садан нь ч их үхнэ. Эцэстээ өөрөө үхлийн муугаар үхнэ Батхүү чи
-
Anonymous (September 26, 2014 5:06:30 pm )
esen mend oldosoi ble3 hvhed ehnert ni setgeliin tenhetei bgarai gj heli
-
synnar (September 27, 2014 3:13:00 pm )
Esen mend l bgasai da.apu guai urdas hytadas arhi zooho heze zogsooh ve gaaliar dyyren apugin arhi shy bolimor yum jaahan bagtsatai zooldo vagon vagonor orulj ired l hynig arhi uulgaj amidralig ni doroituulj heden togi ni halasalj hereg tovogt orulj syirylj bga arhini naimachdin har gai ard tymend ih bna da hoorhi yadag yum bgaan
-
Anonymous (September 28, 2014 11:22:45 am )
Aimd Oldoosoido 3n hvvhed zaya tvsheh bha
-
Anonymous (September 28, 2014 11:57:28 am )
хөөрхий амьд олдоосой доо
14 Comments