antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2014 1 comment

Ирэх 11 сараас “Facebook” ашиглахын тулд төлбөр төлнө

нийтлэсэн Admin

facebookundeslegch“Facebook” анх 2004 оны хоёрдугаар сарын 4-ний энэ өдрөөс эхлэн дэлхий дахинаа хэрэглэгдэж эхэлсэн билээ. Уг вэб сайтыг Харвардын оюутан, одоо “Фэйсбүүк” компаний үндэслэгч Марк Зукербергийн дотны хоёр найзынхаа хамтаар дотуур байрны даруухан өрөөндөө нээж байсан түүхтэй олон нийтийн сүлжээг өнөөдөр мэдэхгүй хүн цөөхөн болжээ. Анх Харвардын Их Сургуулийн оюутнуудын дунд танил байсан сайт удалгүй Бостон, Станфордын Их сургуулийн оюутнуудаар хүрээгээ тэлж, өдгөө дэлхийн нийт интернэт хэрэглэгчдийн 40 хувийг эзлэх 800 сая хэрэглэгчдийг өөртөө татсан, хандалтын тоогоороо “Гүүгл”-ийн дараа, хоёрдугаарт бичигдэх нөлөө бүхий сайт болтлоо өргөжин тэлж чадсан байна.  Ийнхүү асар олон хэрэглэгчдийг нэгтгэж чадсанаар түүнд асар их  нэр хүнд, хөрөнгө авчирсан юм. Өнгөрсөн жилийн байдлаар дэлхий дахинд нэг тэрбум гаруй хүн  энэ  сайтыг өдөр тутам ашиглаж байна. 2009 оноос хойш “Фэйсбүүк” хуудсанд 1.13 их наяд Like дарагдаж, 219 тэрбум зураг нэмэгдэж, 17 тэрбум байршил тэмдэглэгдсэн аж. Тэгвэл өдгөө дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгдэж буй энэхүү сайтыг ашиглахын тулд хүмүүс татвар төлөх болжээ. Тэрээр ирэх 11 сараас фэйсбүүк төлбөртэй болох бөгөөд 2.99 доллар буюу Монгол мөнгөөр 5.400 төгрөг төлөх шаардлагатай болжээ.

Энэ талаар “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг албан ёсоор мэдэгдсэн аж. Тэрээр үүнийгээ “Facebook”-ийг аварч байгаа алхам хэмээн тайлбарласан бөгөөд уг шийдвэр нь “Facebook”-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд гайхалтай мэдээ болжээ. Тэдний тооцоогоор 1.3 тэрбум хэрэглэгчийн 75% нь 2.99 доллар төлөөд байвал компанийн сарын сул орлого 3 тэрбумд хүрэх гэнэ. “Facebook”-ийн хэвлэлийн төлөөлөгч Пол Хорнер CNN-д өгсөн ярилцлагадаа “Facebook-ийн зар сурталчилгаа нь бидний төлөвлөж байсан шиг байна” хэмнээ онцолсон байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • King of Mongol (September 24, 2014 12:21:48 am )

    Fuck off and get a life you idiot Jew

antalya rent a car