Казахстаны Караганд хоотын Улсын их сургуульд суралцдаг монгол оюутан амь насаа алдсан харамсалтай хэргийн тухай http://dknews.kz/ сайт мэдээлжээ. Тодруулбал Монгол Улсын иргэн Айболит Дамыс энэ сарын 19-ний өдөр оюутны нэгдүгээр байрны долдугаар давхраас унаж газар дээрээ нас барсан байна.
Сургуулийн проректор Салават Кентбек хэлэхдээ ”Дамыс бэлтгэл ангид суралцсан ч энэ жил их сургуульд орж чадаагүй ч дотуур байранд амьдарсаар байсан. Түүнийг осолддог өдөр нутгийнхан нь ирсэн. Дотуур байр үнэмлэх шалгаж оруулдаг ч тэд жижүүрийн дэргэдүүр хэрхэн нэвтэрснийг мэдэхгүй. Тэгээд дуулалдаж байхад Айболит цонхны давцан дээр сууж байсан, цонх онгорхой байсныг мэдэлгүй гэдэргээ налаад цааш унасан гэж нөхөд нь ярьсан. Тэгэхээр энэ бол цэвэр болгоожмгүй байдлаас болсон, тохиолдлын осол” гэж ярьжээ.
Карагандад талийгаачийн төрөл төрөгсөд нь амьдардаг тул тэдэнд хэл дуулгасан байна. Цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.