antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2014 Comments are off

Гэр бүлийн зориу­лал­таар газар өмчилсөн иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхгүй

нийтлэсэн Admin

zuslangiingazarНийслэлийн Ерөнхий төлөв­лө­гөөний газраас гаргасан төлөвлөгөөгөөр Сүхбаатар дүүргийн XV хорооны  Ар хустай,  XX хорооны Цолмон, Цээнэ, Чингэлтэй дүүргийн XIX хорооны Жигжид, Яргайт гэсэн таван байршилд газар  өмчлүүлэхээр болсон. Иргэд тухайн газрынхаа бичиг баримтыг бүрдүүлж, ямар нэгэн зөрчил байвал арилган, харьяа дүүрэгтээ  хандсанаар газраа  өмчилж авах боломжтой юм байна. Зуслангийн газрыг айл өрхүүдэд өмчлүүлэх ажлыг  анх удаа  өрнүүлж буйгаараа онцлогтой  гэдгийг албаныхан онцлов. Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баянбатаа хэлэхдээ, “Шинээр газар авах хүсэлтэй иргэдийг бүртгэхгүй. Өөрөөр хэлбэл, зуслангийн газар өмчлөх иргэд заавал эзэмших эрхтэй байхаас гадна хуулийн дагуу ганц удаа газар өмчлөх эрхтэй гэдгээ анхаарах хэрэгтэй. Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн зуслангийн газрын нөөц дууссан. Иймээс шинээр бүртгэл хийхгүй” гэлээ. Иргэд  ту­хайн зуслангийн газрынхаа кадаст­рын зурагт ямар нэгэн өөрч­лөлт оруулаагүй байх шаардлагатай гэнэ. Харин  зөрчилтэй байвал харьяа дүү­­рэг­тээ хандаж, хэрхэн зөрч­лөө арилгах талаар зөвлөгөө авах юм байна. Зөрчлөө арилгасан тохиолдолд га­зар өмчлөх боломж нь нээгдэх аж. Дашрамд дурдахад гэр бүлийн зориу­лал­таар газар өмчилсөн иргэд зуслангийн газрыг өмчлөхгүй юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car