antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2011 1 comment

“Extacy” хамтлагийнхан Алтанцэцэгийг биш ах нараа л санана

нийтлэсэн Admin

25-р суваг телевизийнхэн 15 жилийн ойгоо тохиолдуулан “Making the band” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү төслийн хүрээнд Монголын рок поп урлагт “Anemone”, “Extacy” гэх хоёр хамтлаг шинээр мэндэлсэн. Нэгдүгээр шоунаас төрсөн Anemone хамтлагийн хувь тэд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Харин дүү хамтлагийн хувьд одоохондоо нэг л “эвээ олохгүй” байх шиг. Гэвч сайн продюссер өлгийдөж авсан болохоор тэднээс маш олон чанартай уран бүтээл гарна гэж найдаж хүлээх хүн цөөнгүй байгаа. Тус хамтлагийнхан өнгөрсөн хэдхэн хоногийн өмнө “Brix” “Шидэт бирд” нэртэй хаалтын шоугаа хийсэн бөгөөд өнгөрөгч долоо хоногт шоуныхаа төгсгөлийн ярилцлагыг өгсөн юм. Энэ үеэрээ охид бүгд уйлж, 25-р суваг телевизийнхэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Гэвч тэдний нэг нь ч продюссер Алтанцэцэгийн талаар ам нээж, үг хэлээгүй бөгөөд зөвхөн 25-р суваг телевизийн төслийн багийн ах нартаа  “баярлалаа, хайртай” гэдэг үгнүүдийг харамгүй хэлж байсан юм. Нулимс унаган өгүүлэх тэд бүгд л “тэмцээнд оролцож байхдаа загнуулдаг байсан ч, зовдог байсан ч…” хэмээн дахин дахин хэлж байсан. Тэдний энэ яриа хүмүүст 25-ынхан ч энэ хэдэн охидыг зовоодог байж ээ гэж ойлгуулахаар байсныг ч үзэгчид анзаарчээ.

А.Солонго  www.secret.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 30, 2011 11:52:22 pm )

    Odoo yaltai bilede zowj bj l amjiltad xvrne shde..

antalya rent a car