“Нүүрс” хөтөлбөрөөс болж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас баривчлаад багагүй хугацаа өнгөрч байна. АТГ-аас түүнийг баривчлах болсон шалтгаанаа “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэрдэж буйгаа хэвлэлийнхнийг цуглуулж байгаад сүр дуулиантайхан мэдэгдсэнээс хойш чимээ аниргүй болжээ.
Харин Л.Гансүхийн өмгөөлчийн зүгээс үйчлүүлэгч нь “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө угаах ямар ч боломжгүй, тэр тусмаа шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрхгүй байсан гэдгийг онцолж, АТГ-ын мөрдөгч Үндсэн хуулинд заасан өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхийг нь ноцтой зөрчиж байгаа талаар ч шүүмжилж байсан билээ.
Л.Гансүх одоогоор Төв аймгийн урьдчилан хорих төвд цагдан хорьсон бөгөөд АТГ-ын мөрдөгч н.Золжаргал нэг удаа ч мэдүүлэг аваагүй болохыг өмгөөлөгч нь хэлж байгаа. Энэ нь түүнийг улстөрийн зорилгоор хорьж цагдсан байх магадлалтай.
Өөрөөр хэлбэл, МАНАН-г байгуулах сонирхол бүхий бүлэглэлийн эхлүүлсэн намрын улс төрийн золиос нь Л.Гансүх болжээ гэсэн хардлагыг улам бататгаж байгаа юм. Нөгөө талаар Л.Гансүхийг АТГ-аас шалгахдаа хорьж саатуулах шаардлага байсан эсэх нь эргэлзээтэй. АТГ-аас сав л хийвэл хэн нэгнийг хорьж саатуулан, дараа хэргийг хэрэгсэхгүй болгодог явдал олон гардаг.
Харамсалтай нь, хэн нэгний хайран цаг хугацааг “яллаж” өнгөрөөснийхөө төлөө, нэр төрд нь халдаж, сэтгэл санааны дарамтад учруулсныхаа хувьд хохирлыг нь барагдуулах нь битгий хэл уучлал гуйхгүй өнгөрөх нь бас олон. Л.Гансүхийг хувьд онц хүн гэмт хэрэг үйлдээгүй. Мөн оргон зайлах үндэслэлгүй. Ийм байдал хамгийн хүнд нөхцөлтэй гэгдэх Төв аймгийн хориход саатуулсан шалтгаан нь юу байв аа гэсэн асуултыг тавихад хүргэж байна.
АТГ-аас Л.Гансүхийг хорьсонтой холбоотойгоор Ардчилсан намын журмын нөхөд нь одоо хүртэл таг чиг байгаа. Нэгэн цагт хундага тулгаж, нэг фракц хэмээн хамтарч, нөхөрлөж явсны хувьд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав найзынхаа төлөө хуруугаа ч хөдлөхгүй суугаа нь зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн үгийг сануулахад хүргэв.
Инээсэн бүхэн нөхөр биш гэсэн нэг үг бий. Магадгүй Л.Гансүхийн хувьд өнгөрсөн нэг сарын хугацаа хэн нь хэн байв гэдгийг танихад нь ихээсэн сургамж өгсөн болов уу. Харин ч Ерөнхий сайд нэг фракцийн нөхрийн үүднээс, нөгөө талаар, эр хүнийхээ хувьд Л.Гансүхийг эргэж очсоноороо хэрэгт холбогдсон хэн нэгнээс зайгаа барьж, бушуухан шиг нөхөрлөлөө таслахыг оролддог Монголын улстөрчдөд том үргэлэл болсон биз.
Манай улс төрчдийн хувьд гэмт хэрэгт холбогдсон хэн нэгэнтэй найз байх нь нэр төрд харшилна гэж үздэг талтай. Жаргах цагтаа хамтдаа наргиж, дарвиж явсан нэгнээ хэрэгт холбогдоход “Бид танихгүй” гээд мэлзэж байсан явдал МАН-ынхан дунд гарч л байлаа. Өвөр түрийдээ орох нь холгүй, андалж, нөхөрлөж явсан нэгнээсээ урваж шарвах, унаж явах үед нь түлхэхээс сийхгүй зан манай улстөрчдөөс өлхөн илэрдэг.
Танихгүй, мэдэхгүй, хараагүй, нөхөрлөөгүй гэж улаан амиа л хамгаалж үлдэж байвал андын тангараг, нөхөрлөлийн үнэ цэнийг уландаа гишгэхдээ санаа зовохгүй нь олон. Тиймээс хүний чанар, бусдын нөхөрлөл зовох үед л танигддаг гэдгийг манай өвөг дээдэс зүгээр ч нэг хэлчихээгүй биз. Ямар ч байсан журмын нөхөр болох Улсын Ерөнхий прокуор Д.Дорлигжав өөрт нь хэрхэн хандахыг Л.Гансүх хүлээж л суугаа нь лавтай.
Эр хүний замын хүзүү урт гэгчээр энэ хоёр хүн хэзээ нэгэн цагт нүүр тулж л таараа. Тэр үед журмын нөхрийнхөө зовох цагт хэрхэн хүн чанараа харуулсан талаарх хариулт нэхэгдэж магадгүй л юм. Өдөр бүр хоол цай бариад гүйгээд байдаггүй юм аа гэхэд өнөөх нөхөр маань юу болж байгаа бол хэмээн санаа тавьчихад илүүдэхгүй л байх.
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 20, 2014 1:11:23 pm )
za yashig da. yag tsever hun ch bas bish baih shuu. darhand bol ovoo l yum taraasan tolgoi doo.
-
zochin (September 20, 2014 3:09:22 pm )
Atg heden huniig undeslelgui shalgaj daraa ni heregsehgui bolgosniig UEPG hyanaj uzeh heregtei bnaa, Dorligjav darga aa.
-
зочин (September 20, 2014 4:39:06 pm )
Л.Гансухийн талаар бичсэн нехер мерден байцаах ажиллагаанд хендленгеес Дорлигжав(УЕП) -оор нелеелуулэх гэсэн санаагаар энэ нийтлэлийг бичээд байгаа юм бишуу!!!???
-
зочин (September 20, 2014 6:35:27 pm )
луйварчдын дунд ямар нөхөрлөл байдаг юмб эрх ашиг гэж л байхаас
-
зочин ДОРЖИД (September 21, 2014 11:51:17 am )
Авилагатай тэмцэх газарын албан тушаалтангууд зүгээр гүжир гүтгэлгээр хууль зөрчиж улаан цаймдаа тулж А.Гансүхийг хийгээгүйн ойлгомжтой,шалтаг,шалтгаан маш их ноотой байгаа учираас хорьж таарна, ганц хоёр сар хорьсон болгож байгаад том албан тушаалтангуудын зөвлөмж,нөөлгөөр ,хаацайлгаж байгаад ямарч ял шийтгэлгүй өнгөрөөх оролдлого хийлгэж байгаа мэт санагдлаа,хийсэн гэм үйлдлийг битгий дараад хуйвалдаад яимээгүй өнгөрөөх талдаа намынх нь ажлаад эхэлбүү дээ,больж үзээрэй,шудраг бай,наад авилагатай тэмцэх газрын ХУРЦ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ,БИТГИЙ МОХОО,ХУРЦАА ХУУЛЬ ДҮРМЭЭ БАРЬ БИТГИЙ МОХООРОЙ,УЛАМ ЧАНГА БАЙ,ДҮРМЭЭРЭЭ АЖИЛЛАРАЙ
-
batsaan (September 21, 2014 6:42:22 pm )
noroviin noorogtoi nohorlo
-
zochin (September 21, 2014 9:27:07 pm )
ЯГ ҮНЭН АТГ-Д ДАРАМТ ҮЗҮҮЛЭХ ОРОЛДЛОГО ХИИЖ БАЙН АА САЙН ШАЛГААД ЭЗДИЙГ НЬ ОЛОН ТҮМЭНД ЗАРЛАА ,АН НЭРИЙГ ЦЭВЭРЛНХ ЁСТОЙ ШҮҮ
-
666 (September 21, 2014 10:32:57 pm )
ккк манай сэтгүүлчид гарчигийг өгөх шиг болох юм. Сонирхобайна. Сайн байна.л татах шиг л болох юм. Мундаг байна. Сайн байна.
-
мээдээ (September 22, 2014 8:19:07 am )
shudarga l baitsgaay aaaaaaaaaaa Elbegdorjoos
-
зочин (September 22, 2014 9:34:23 am )
Энэ захиалгат мэдээлэл байна даа. Ах дүү, өөрсдийнхөө охид хүүхэдүүдийг оролцуулсан улсын мөнгө хумсалж, баяжицгаасан байталаа юун хүний жудаг яриад байгаа юм бэ.
-
Baska (September 22, 2014 1:40:32 pm )
Odoo ovol bolloo ATG iinhan yag yariad bsan uneeree nuursee niiluuleerei ard tumen harj bgaa shuu.
11 Comments