antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2014 59 comments

Л.Гүндалай Боомтын нэгдсэн захиргааг хувийн бизнес болгон ашиглаж эхэллээ

нийтлэсэн Admin

Pa20120608690Арай ч дээ. Монголын ард түмэн, Монголын төр засаг, тэр тусмаа Ардчилсан нам энэ Л.Гүндалай гэгч увайгүй нэгэнд ямар өртэй болоод даргын сэнтийд залж орхидог байна аа.
Тэрбээр эхээс төрөхдөө даргын сэтэр зүүж төрөөгүй нь лавтай. Харин ч Монголын ард түмэн түүнд итгэл үзүүлэн 12 жилийн турш УИХ-ын гишүүн гэсэн эрхэм албыг үүрүүлсэн нь хангалттай биш гэж үү.
Гэтэл саяхан буюу 2014 оны дөрөвдүгээр сараас УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу байгуулагдсан Боомтын нэгдсэн захиргааны даргаар томилогдсон Л.Гүндалай шинэхэн албаа авангуутаа үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлэхийн оронд хувийн бизнесээ цэцэглүүлэх ажилдаа яаравчилан орлоо.
Тодруулбал Л.Гүндалай “Бодь даатгал” компанид хувийн тодорхой ашиг сонирхлын үүднээс онцгой давуу эрх олгоод байгаа аж.
Онцгой эрх гэдэг нь бусад “Бодь даатгал” компанийг Даатгалын компаниудаас онцлон Монгол Улсын бүх боомтуудад дангаар давуу эрхээр байршуулахаар шийдвэр гарган энэхүү үйл ажиллагаагаа Алтанбулаг хилийн боомтоос эхэлж байна.
Энэ үйл ажиллагаа явуулах эрх гэгч мэдэгдлийг Л. Гүндалай “Бодь даатгал”-д 2014 оны 08 сарын 06 ны өдөр өгчээ.
Уг нь Монгол Улсын хилийн боомт бол улсын онцгой обьект. Улсын хилээр орж, гарч байгаа бүхнийг хянах энэ онцгой бүс буюу Гааль, Хилийн шалган нэвтрүүлэх, Мэргэжлийн хяналтын тусгай ажилтнууд үндсэн чиг үүргээ гүйцэтгэж байх ёстой. Үүнтэй зэрэгцэн хувийн компани даатгалын ажил хийх нь хэр зохистой вэ.
Наад зах нь төрийн ажлыг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй явуулах зарчмыг алдагдуулж, зорчигч нартай хяналт шалгалтын ажилтан болон хувийн компанийн даатгагч зэрэгцэн харьцсанаас үүдэн зорчигч, хяналтын байцаагчийн анхаарлыг сарниулах, үйл ажиллагааг удаашруулах гэх мэт асуудлууд гарна.
Хууль журмандаа ч Хилийн бүс дэх жолоочийн даатгалын үйл ажиллагааг Хил хамгаалах байгууллагын зөвшөөрлийн дагуу даатгалын зуучлагч нэг компани хилийн бүсийн орчимд хариуцан явуулна гэж заасан байдаг.

Гэтэл Л.Гүндалай болон Бодь даатгал нарын хуйвалдаан нь маш олон хууль журам зөрчөөд зогсохгүй зах зээлийн өрсөлдөөний тухай хууль, иргэдийн сонголт хийх эрхийг шууд хязгаарлаж байна.
Тэд маш олон хууль зөрчиж байгаа юм билээ. Тухайлбал:
“Боомтын тухай хууль”-ийн 12.1-д заасан “Боомтын Хяналт шалгалтын бүсэд Боомтын хяналт шалгалтын байгууллага болон боомтын аюулгүй байдлыг хангах байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулна” гэсэн заалтыг зөрчин хувийн “Бодь даатгал” төрийн албадтай зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байна.
“Өрсөлдөөний тухай хууль”-ийн 13.2.7-д заасан “Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагад хориглосон” заалтыг Боомтын нэгдсэн захиргаа зөрчин “Бодь даатгал”-д шууд давуу эрх олгосон.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчилөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.11-д заасан “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн.
Тодруулбал “Боомтын удирдлагын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд “Боомтын тухай хууль”-ийн 17.2-т зааснаар Гадаад харилцааны сайд оролцдог бөгөөд Гадаад харилцааны сайдын өмчлөлийн “Бодь даатгал” ХХК-д Монгол Улсын боомтуудад  дангаар ноёрхон үйл ажиллагаа эрхлэх давуу байдлыг бий болгосон.
Мөн энэ байдал нь дээрхи хуулийн 11.1-д заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэдэг заалтыг зөрчиж хамаарал бүхий этгээд болох гадаад харилцааны сайдын “Бодь даатгал”-тай гэрээг үзэглэсэн.
“Жолоочийн даатгалын тухай хууль”-ийн 26.4-д “Дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирж байгаа тээврийн хэрэгслийг хилийн бүсэд жолоочийн даатгалд хамруулах журмыг Хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална” гэсэн заалтыг зөрчин Боомтын нэгдсэн захиргаа дур мэдэн шийдвэр гаргасан.
Мөн энэ хуулийн 26.4-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2012 оны А/23/24 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах” журмыг “Бодь даатгал” зөрчсөн байна.
“Хилийн тухай хууль”-ийн 26-р зүйлийн 2.4-т “Хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэн, байрладаггүй байгууллага, аж ахуйн нэгж нь улсын хилийн бүсэд ажил, үйлдвэрлэл явуулах тохиолдолд Улсын хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авна” гэдэг заалтыг зөрчин “Бодь даатгал” дээрх байгууллагаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн ирж суурьшсан аж.
Энэ мэт Монгол Улсын хууль журмуудыг зөрчин байж “Бодь даатгал”-д давуу эрх олгох шийдвэрийг Л.Гүндалай гаргаад байна.
Дөнгөж шинээр байгуулагдсан Боомтын нэгдсэн захиргааны ажлаа хийхийн оронд өөрт ашигтай, хувьдаа хэрэгтэй бизнесийн ажилдаа яаравчилан орж, төрийн хар хүний нэр хүндийг унагасан Л.Гүндалайг засгийн удирдлагууд анхаарах, хариуцлага тооцох цаг болжээ.
Боомтын захиргаа нь хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх үүрэг бүхий байгууллага юм. Гэтэл Хил дээр даатгал хийх нь зүйтэй гэж үүрэгдэж мэдэгдэл гэгчийг хүргүүлж энэ чиглэлд анхаарахаас илүү Өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг шинэхэн, туршлага багатай байгууллагад анхаарах ажил их баймаарсан. Шинэхэн авсан албаны хамаг ажил  нь далан задгай байгааг ойрын эх сурвалжууд өгүүлж байна лээ.
Нэгэн цагт төрийн түшээ явсан тэрбээр төрийн хар хүний шинжийг өөртөө өдгөө ч бүрдүүлж чадаагүй бололтой. Төрийг хувийн бизнес шигээ санаж, “Надад хууль үйлчилдэггүй, миний тушааснаар хий” зэргээр албан хаагчид болоод хилийн боомтуудаар үйлчлүүлж байгаа иргэд, хамтран ажиллагч байгууллагуудад эвгүй араншин гаргадаг тухай эх сурвалжууд ярьдаг.
Ийнхүү шинэхэн албаа төвхнүүлэх, жигдрүүлэх тун их ажлыг хойш тавьж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гаргаж эхэлсэн нь түүнийг хэзээ ч айж, ичихээ мэдэхээ байсныг батлах аж.
Угаасаа ч Л.Гүндалай Монголын төр, Монголын ард түмэнд увайгүй, хүний үнэргүй зан гаргаж байсан түүхтэй.
Тэрбээр 2006-2007 онд Эрүүл мэндийн яамны сайдаар ажиллаж байхдаа эмнэлгийн тоног төхөөрөмж авах тендер будлиантуулсан гэм буруутай нь нотлогдож байсан.
Мөн Тайванийн Тайпэй хотын яаралтай түргэн тусламжийн төвөөс манай улсын эрүүл мэндийн байгууллагад тусламж болгон өгсөн 10 ширхэг түргэн тусламжийн машиныг Эрүүл мэндийн үйлчилгээний яаралтай тусламжийн төвүүдэд хуваарилах нэрийдлээр завшсан болохыг тогтоосон.
Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Оюунчимэгтэй бүлэглэн ХӨСҮТ-ийн засварын ажлыг хийгээгүй байж гүйцэтгэлийг хангасан тухай актуудыг хуурамчаар үйлдэн 98 сая гаруй төгрөг завшсан, Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээнд тоног төхөөрөмж худалдан авах тендерийг будлиантуулж, өөрийн төрсөн ах Л.Баяндалайгийн эхнэр С.Нэргүйн хувийн компани болох “Булгат-Овоо” компанид давуу эрх олгож, улсад 630 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнийг АТГ-ын мөрдөн байцаагчид шалгаж тогтоосон юм.
ХӨСҮТ-ийн данстай “Ланд круйзер” маркийн машиныг Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын албанд шилжүүлэх тушаал гаргаад өөрийн ах Л.Доржид эзэмшүүлж байсныг АТГ-ын мөрдөн байцаагчид мөн л хураан авсан билээ.
Эцэст нь Л.Гүндалай, Ц.Оюунчимэг нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 150, 263 дугаар зүйлээр сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтыг явуулан яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн ч тэрбээр яагаад ч юм эдгээр хэргүүдээс мултарч чадсан.
Төрийн хар хүний хувьд ийм увайгүй байж чаддаг Л.Гүндалай эр хүнийхээ хувьд ч өөдгүй нэгэн гэх нь бий.
Ингэж хэлэхийн учир нь тэрбээр дэд сайд асан Ж.Цолмонг зодсон гэсэн ярианд орж байсан бол өнгөрсөн сонгуулийн үеэр Хөвсгөл аймгийн АН-ын эмэгтэйчүүдийн хуралд оролцож байхдаа Г.Оюунгэрэл гэдэг эмэгтэйг зодсон , тэр байтугай сонгуулийн сурталчилгаа хийж явахдаа түмний нүдэн дээр эхнэр Байгальмаагаа алгадаж унагаасан гээд л Л.Гүндалайн талаарх эвгүй хов жив цөөнгүй.
Харин энэ удаа Засгийн бялуунаас хүртэж, Боомтын нэгдсэн захиргааны дарга гээч шинэ албан тушаалд томилогдсон Л.Гүндалай юу юуны духанд хүрэлгүй даатгалын бизнесээс ажлаа эхэлүүллээ.
Л.Гүндалай ньтөрийн албыг ашиглан, хууль журмыг уландаа гишгэлэн яаж мөнгө олох вэ, хэнтэй тохирох вэ зэргээр энэ мэтийн улайм цайм үйл ажиллагаа зохион байгуулж, үндсэн ажлаа огт хайхрахгүй МУ-ын боомтуудыг маш замбараагүй болгож байгаа нь  АН-ын барьж буй төрийн нэр хүндийг унагаж буй биз ээ.
Бид энэхүү мэдээллийг цаашид нэхэн сурвалжилах болно.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

59 Comments

  • za za (September 19, 2014 3:53:16 pm )

    Zaisan uuliig heveer uldee gunbalaig shornd oruul hergiig ni huleelge

    • ZOCHIN (September 25, 2014 12:03:23 am )

      MONHDAATGAL XXK KOMPANIAS ORSIIN DAATGAL ZAIGAA AVSAN YUM. GUNDALAIGIIN ZUV ORSOLDUGCH BAIH HEREGTEI

    • монголын төлөөх (September 29, 2014 12:17:38 pm )

      Гүндалайг ажилтай болгох гэж байгуулсан юм бишүү. Замын Үүдэд хэдэн залуучууд хийх ажилгүй том том машин унаж давхилдаад нэг байрыг 2-3 хувааж аваад в хэний ч хамаагүй юмыг булаацалдаад юу болоод байна даа. Чөлөөт бүс Замын үүдэд байгуулаад хятадын барааг борлуулах зах зээлийг нээж өгөхөөс бид түүхий эдээс өөр юу гаргах юм.Алтанбулаг бол болно шүүдээ.Төр түмний мөнгийг ч нэг цацаж өгдөг муу ёрын амьтад байна да

    • монголын төлөөх (September 29, 2014 12:18:34 pm )

      би лав одоо АН-ыг дэмжихгүй

    • Anonymous (October 02, 2014 9:42:42 am )

      үнэн юм бичээч хүн муулах гэж байгаан бол,эхнэр нь Байгалмаа биш ,гэхдээ л энэ нөхөр Компоттой балай

  • МОНГОЛ ХҮН (September 19, 2014 3:55:04 pm )

    энэ балайг хөвсгөл далай нь хүртэл тоогоогүй юм шүү.

  • хулгайч бол хулгайч (September 19, 2014 4:10:20 pm )

    хулгайчид үүрлэсэн ардчилсан на МАН-аас доор юм.

  • Anonymous (September 19, 2014 4:49:49 pm )

    ene sagsalzuur er zugeer baihgui umaa, end tend dandaa l bolohgui buhniig uidsen tamtai novshiv dee yadag, ene uildluudiig ni zogsoogoochee, naadahiin chini namriin um ni hudluud bgaan bish uu, shar hadand ni yavuulaachee, uvchin ni ulam daamjirsan bn shd

  • gunbalaid (September 19, 2014 4:50:25 pm )

    ene sagsalzuur er zugeer baihgui umaa, end tend dandaa l bolohgui buhniig uidsen tamtai novshiv dee yadag, ene uildluudiig ni zogsoogoochee, naadahiin chini namriin um ni hudluud bgaan bish uu, shar hadand ni yavuulaachee, uvchin ni ulam daamjirsan bn shd

  • dalai balai (September 19, 2014 5:29:29 pm )

    chadaj baigaa yumand arga alga daa.hahahahahhahahahahahaaaa ardchilsan namiin tuluu gantsaaraa temtsej yvsaniihaa shang avch bna.tegeed yah yum be? ta nar.yvaad suraaraa.hahahahhahahahahahahaaaa fuc k you.

  • Tuya (September 19, 2014 5:32:56 pm )

    AH- shunaluudiin tsadaj handgvi luibarchid vvrlesen nam Mongoliin ard tvmen zailuulah tsagni boljee

  • иргэнbkyuklxee'; (September 19, 2014 5:33:42 pm )

    Хүн мундсан юм шиг энэ эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй амьтаныг хариуцлагатай ажилд зүтгэн зүтгэн байж тавьсан нөхөдтэй нь цуг төрөөс зайлуулаөх хэрэгтэй,үнэхээр хүн олдохгүй байсан юм бол энүүний оронд Баасан авгайг гуйгаад ажиллуулсан болд өдийд энэ байгууллагын ажил ёстой гялалзаж байгаадаа,хохь нь:энэ ажилд санал болгосон,томилсон дарга нарыг цуг штйтгэх хэрэгтэй.

  • айсуй (September 19, 2014 5:37:24 pm )

    гүнбалай анхнаасаа ашиг сониролын зөрчилтэй сезкотой хулгайч байсан тэр засрахгүй ээ

  • zochin (September 19, 2014 5:40:09 pm )

    ene neg shunaltai teneg nuhur uuriiguu bodno uu gehees uls oron irgedee bodohgui

  • zochin (September 19, 2014 5:58:10 pm )

    argagyu Gunbalaishdee

  • gunbalai (September 19, 2014 7:05:51 pm )

    ugaasaal ubaigui dobchignuur er shuudee bieee tooson zolig

  • ZOCHIN (September 19, 2014 7:07:11 pm )

    uy hiih ni oilgomjmoi sh deAN ner hundee bodmoor um daa songyyli dohoj bn da

  • zochin (September 19, 2014 7:54:58 pm )

    ene gun balai odoo nisehiig hurtel oroldood ehelsen shuu dee 200 garui huniig ajilgui bolgohgeed zutgeed bgaashdee bolimoor yumaa tsaana n olon hunii erh ashig zurchigdej bna olon hoolgui honoh deeree tulaad bna.

  • Оний (September 19, 2014 8:36:38 pm )

    Гонгиносоор байгаад дарга болж аваад бас л дампууруулж байгаа юм уу, энэ засрахгуй ээ.

  • Anonymous (September 19, 2014 9:09:09 pm )

    yanaa eniig yanaa ulaim tsaim um aa
    ugaasaa L Bold ene 2 hamtarsan biznestei biz dee

  • zochin (September 19, 2014 9:17:12 pm )

    ene hiliin boomt geed bgaa nuhuduud yu ch hiihgui bnaa said tusuw hemne gehcheed dahiad neg alba bii bolgoson ed nar yu ch hiihgui ter zamin-uudiin boomtig har l daa uridnihaas doloondoor bson bnaaa yu ch hiihgui nawsaan l yum haragdaj hiih geheer tusuw bhgui

  • huvsgulchuud (September 19, 2014 11:56:22 pm )

    Huvsgulchuud bid gunbalaid gomdoj yavdag. Tuuniig songood 12jil yuch hiigeegui. Huvia l boddog hundee.. 2 ailiin dund 1 arhi ugsuur zodolduulsaar garch irsen bilee..

  • монголnjutynjuuty (September 20, 2014 1:21:19 pm )

    Адгийн амьтаныг ариун тунгалаг мөрөн хүртэл тоогоогүй гэж үнэн үү?

  • зочин (September 20, 2014 6:29:12 pm )

    энэ засгийн нүүр царай энэ

  • зочин (September 20, 2014 9:42:24 pm )

    Яагаад ийм луйварчингууд төр ард түмнээр тоглоод л явж байдаг үм вэ монголд шударга хүн гэж байна уу

    • 999 (September 21, 2014 9:41:25 pm )

      ҮНЭХЭЭР ХЭЛЭХ ҮГ АЛГА ДАА ХӨӨРХИЙ …

  • itgel (September 20, 2014 10:08:37 pm )

    Elbegeed ta namaa gutaaj huvia bodson humuusees namaa tseverlej avahgui bol AN namagt shigdej gutslee hogiin urgamalaasaa salsan nam l ard tumnii itgeliig avna shuu de

  • 88888иргэн (September 21, 2014 4:35:36 pm )

    энэ хүн муулдаг улсууд тийм мухдаг юм бол нэрээ утастайгаа бичилдээ чадахгүй дээ гөлөгнүүд

    • Anonymous (September 27, 2014 8:16:12 pm )

      Улаан коммунистууд аймхай юм чинь юу гэж нэрээ бичих вэ дээ

  • anti hlh (September 21, 2014 5:48:20 pm )

    enees uur durak oldohgvi bawl surguuli tugssun batsaan tawiach, neg batsaan hurungutei bolgo!

  • ххх (September 21, 2014 7:06:32 pm )

    тэнэгбалай тэнэгбалай тэнэгбалай

  • tsutsutsu (September 21, 2014 9:42:03 pm )

    arai ch dee, hun mondson bish iim yumiig tm hariutslagatai ajild tavij bdag, ter hyanaj shalgada gazar ni hyanaad bh yostoi gazarlu ni yavuulmaar yum

  • zochin (September 22, 2014 6:44:28 am )

    bat zandan yagaad yum dugrahgui bgaa yum be naad gun balaigaa boliochee odoo adilhan ideed uugaad bgaa yum uu uur bolowson huchin bgui an nam tarwal taarna muusain hujaagiin zeeshnuud irliizuud mongol gesen setgel bhgui

  • Зочин (September 22, 2014 11:24:48 am )

    АН-аа энэ тэнэг юм чинь яасан идэж ууж ханадаггүй юм бэ?

  • zochin (September 22, 2014 2:22:16 pm )

    ajil xiisnee xiilee gej dairaad xiixgvi bgagaa xiisengvi geed yag yaax gd bga ulsuud yum boloo oilgoxgvi yum.

  • 158 (September 22, 2014 4:15:26 pm )

    Надад хууль үйлчлэхгүй гэж байсныг нь чихээрээ сонссон

  • Иргэн 54 (September 24, 2014 9:13:26 am )

    Энэ хүнийг муулах ёстой биш магтах ёстой юм шүү монголчуудаа худалаа ганц нэг хувийн өш санаж бичиж байгаа хүний үгэнд бүү итгэ. Энэ хүн монгол төрийг эргүүлж хүүхдийн мөнгийг санаачилж хүүхэд бүрт өгүүлж чадсан хүн. Харин энэ хүнд боомтын нэгдсэн захиргаа гэсэн албан тушаал биш өөр том албан тушаалд аваачих ёстой хүнийг АН чадахгүй байна. Энэ хүн шиг зоримог шийдмэг хүн Монгол Улсын ЗГ-т тэр бүү хэл УИХ-д байх ёстой. Энэ хүний байх ёстой орон зай монголчуудад үгүйлэгдэж л байна шүү дээ.

  • иргэн 29 (September 24, 2014 2:46:04 pm )

    энэ хувийн журмаар бичигдсэн нийтлэл байна ичмээр юм. хүн муулаад суухынхаа оронд өөрдсийгөө хичээгээч танар өөрсдөө адилхан юм байж арчаагүй юмнууд

  • irgen (September 24, 2014 11:53:24 pm )

    Altanbulag boomd deer MONHDAATGAL XXK gantsaar manfool baisangazar Bodidaatgal tsug baihad bolohguin yu baihavdee

  • АХАА (September 25, 2014 5:19:56 pm )

    Гүндалай, буян жагаа гээд…..дампуу” хулгайч нар ардчилалын нэрийг гутаадаг.

  • ёст (September 26, 2014 12:09:07 pm )

    ГАНСҮХ ШИГ АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ТЭГВЭЛ УЧИР НЬ ОЛДОНО.

  • Зочин (September 26, 2014 12:48:54 pm )

    Гүндалай угаасаа хувийн сонирхолыг улсынхаас үргэлж дээгүүрт тавьж явдаг арчаагүй шуналын тулам шүү дээ. Хөвсгөлчүүдийг атилла архиараа хордуулж байгаад саналыг нь авдаг башир аргатай новш байгаа юм. Дархадын харуул тусч үхэхдээ таарсан новш

  • mongol huu. (September 29, 2014 10:51:52 pm )

    Ene durak er ni yumnaas unaad iim balai bolson baihoo…

  • Anonymous (September 30, 2014 6:59:17 pm )

    Ner devshij yavahdaa ohintoi aild honoj ugch taldaa tatdag geh met olon argatai

  • Болд (October 02, 2014 9:38:09 am )

    Энэ өмхий дархад үхэж далд ороосой!

  • зочин (October 02, 2014 11:33:01 am )

    гүн далай чи шүү. Хөвсгөлчүүд хайртай шүү. амжилт

  • Anonymous (October 05, 2014 9:16:43 am )

    saihanbilgiin hiij baiga ajilshdee Ardchilsan namd uls ornoo hugjvvlii gesen negch hvn algaa Ardiin nam bas buun hulgaich luivarchid, mungu bish uls ornoo geh setgelte gants ch gesen hvn bainuu, vnheer

  • erdmee (October 05, 2014 7:03:26 pm )

    ter olon jil yu hiisen ym yu ch hiij chadaagvig ni medseer bj ahial songoh ym naadah chin zunduu ym idcheed ahial ideh geed yasan hanj tsadhaa baitsan durak be jinhen banidiin ym bee

    • tegdeg (October 05, 2014 7:04:09 pm )

      nadah chin vnheer banidiin ym bn da

  • Anonymous (October 05, 2014 11:36:23 pm )

    Balai hvniig ulsiin ih hurald songood bvr Balai ymaa ya nar

  • dalai (October 05, 2014 11:42:18 pm )

    Balai hvniig ulsiin ih hurald songood bvr Balai ymaa ta nar

  • Anonymous (October 07, 2014 11:40:07 am )

    Zaluul naad durakaa

  • Зочин (October 07, 2014 8:08:35 pm )

    анх очихдоо л санаа нь тийм байсан шүүдээ хувийн компаний ашиг сонирхолоо дээшлүүлэх гэж

  • Үнэн (October 10, 2014 11:20:10 am )

    Арай ч дээ Гүнбалай. Энэ Гүнбалайг Хилийн боомтийн даргаар тавьдаг нь буруу байхгүй юу. Их Хуралд юу хийсэн юм бэ. Гадаад руу авгай хүүхэдрүүгээ тэнэсэн төрийн мөнгөөр тоглосон л юм байсан. Ярьдаг юм нь Хүүхдийн 20 мянган төгрөг. Өөрийнх нь үүрэг ш дээ. Эрүүл мэндийн сайд болоод баахан төсвийн мөнгө идэж уусан. Хүний мөсгүй, хүн чанаргүй ойр тойрнийхон нь энэ хүний хүн чанарыг мэднэ дээ. Хүн авч ажиллуулчаад өөд нь татдаггүй, 2 дахь авгайдаа тархиа мэдүүлсэн өөдгүй амьтан ш дээ. Наадах чинь жаал юм идэж уугаад авъя гэдгээ л мэднүү гэхээс яг шударга үнэний төлөө ажиллаж харагдаач. Энэ тэнэгийг сонгодог хүмүүс нь тэнэг. Хашрана даа.

  • hanuul (October 12, 2014 11:01:16 am )

    iim ertnees tanigdsan luivarchidyg medseer bai niigmiin terih horongiig ogchihoor nogoo chonond honi hadgaluulahyn ulger bolj bgaa hereg. iim ner nuuree barsan shunaldaa hotlogdson novshnuudad yund itgej bgaa hereg ve. iim teneguud chini l davardag bhgui yu daa.iim novshnuudyg tonilgoh l heregtei. dahin dahin gaaruulaad baigaa holbootnuudyg ni ch ustgah l heregtei. tor tomor nuurtein hereg yusan bilee.deeliig ni nomrogood tonilgoocheeeeeeee.

  • egzur huvilgaaN h2435 (October 12, 2014 9:23:34 pm )

    Gundalai zaisangiin gazraas savraa tatahgui bol 2015 onii 2r sard tand muu yum irehnee

  • Gunbalai (October 14, 2014 9:20:38 pm )

    Hunii gazariig bulaaaj hund zarj solongoschuudad daldagnaj gunbalaarch ybdag adgiin amitan da chiiii. Hiiisen uuuiliiiin ureee uzeh tsag chamd oirtoj bgaaa shuuu ,,,,,,,,,,,,, Balai. Mine,,,,,,,,,

  • Guneee (October 14, 2014 9:27:20 pm )

    Gundalaig abilgatai temtseh gazart barigdsaniiih daraa uguh barimt olon hund biii gedegt itgeltei bn. Nadadch bas bgaaaa.

  • Anonymous (October 15, 2014 2:10:20 am )

    ee chaavas aa elbegdorj erunhiilugchuu ergvv ni garaagvi batsaanuudaar uls orniig ugui hiilee.hairan tusgaar togtnson mongol uls mini.hiliin iim chuhal gazriig iim bolchimgvi hvneer udirduulah gj dee.ardchilsan nam bvtehgvi hvmvvs gdgee haruullaa daa huurhii……

antalya rent a car