Улсын төсвийн мөнгийг тендер буюу сонгон шалгаруулалт хэмээх сайхан, цэвэр цэмцгэр нэрийн дор бие биесийнхээ гарт
Аль эрт шүлхийн вакцины асуудлаас үүдэлтэйгээр халагдах үндэслэлтэй гэгдсэн Х.Золжаргал Х.Баттулга сайд Яамаа орхиж явснаар өдийг хүртэл суудал дээрээ тогтож байгаа. Хэзээ ч огцорч магадгүй тэрээр одоо боломж бүрийг ашиглан тендер бүрт хуруу хумсаа шигтгэж ялуулна гэсэн бүхнээ ялуулан сагсалзаж байгаа юм.
Мэргэжлийнхэн дунд ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын тухай “Мал мэдэхгүй математикийн багш, маханд дуртай мэргэжлийн бус нөхөр” гэсэн хэлц хүртэл гарсан байдаг. Ийм нэг хэлцийн эзэн, ийш тийш тендер шидэлж тоглодог Х.Золжаргал сонгон шалгаруулалтыг “сонгон тонгоруулалт” болгож хувиргадаг гэлцэнэ. Тэрээр шүлхийн вакцины тендер, Мон хидротой холбоотой “Хэрлэн говь” төслийн тендер, Алтай кашмирыг горьдоож горьдоож байгаад “гадаа хонуулсан” ноолуурын тендер гээд тэрбум тэрбумаар яригдах олон тендерийг “нухаж” учрыг нь олсон нэгэн. Энэ удаад ч мань “төрийн нарийн” нөөцийн махны менежерийн сонгон шалгаруулалтанд төрийн хүний өмнөөс бус хувийн компаний төлөөлөгч маягаар ажиллажээ. Нөөцийн махны менежерийн тендерээр батарейн хөргөлттэй агуулахгүй компанийг шалгаруулан сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн байна. Мөн удаан хугацаанд төмс, ногоо хадгалснаас үнэр нь шингэж, мах хадгалж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан компанийг шалгаруулжээ. Мах нөөцлөх агуулахуудынх нь хүчин чадлыг бодит байдал дээр шалгаагүйгээс хүчин чадлаа худал нэмж, хийсвэр тоо өгсөн компанийг шалгаруулж орхижээ. Ийм шийдвэр гаргаж, захиалгаар нэг компанид үйлчлэн тендер авч өгч суухдаа эрхэм Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал болон ҮХААЯ-ны тендерийн үнэлгээний хорооныхон тэр махыг хэрэглэх ард түмнийхээ хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийг бодсонгүй юу. Хэрэв хүнээ бодсон бол нэг зүйлийг “марталгүй” санах байж. Тэр нь юу гэвэл, яамныхаа үйл ажиллагааг бусдад сурталчлахдаа махны үйлдвэрлэл дээр урдаа барьж гайхуулдаг, олон улсад стандарт, чанар, үйл ажиллагаагаараа хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц компаниа тендерт орж байхад нь “мартаад” шалгаруулалгүй өнгөрөөчихжээ. Тэдний мартаж хоцроосон “Мах маркет” ХХК нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа махны компаниудаас анх удаа олон улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ “Чанар, аюулгүй байдлыг дээд хэмжээнд хангасан” гэсэн үнэлгээ бүхий хүнсний аюулгүй байдлын HACCP тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага юм. Мөн хүнсний аюулгүй байдлын дээд стандарт болох олон улсын аудитын ISO-22000 стандартыг нэвтрүүлсэн цорын ганц үйлдвэр аж. Гэтэл мал ихтэй, махаа гадагш экспортлох боломжтой манай улс дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм үйлдвэрээ “туршлагагүй” гэсэн үндэслэлээр нөөцийн махныхаа сонгон шалгаруулалтын гадна үлдээчихсэн байх юм. Харин энэ “туршлагагүй” компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа төдийгүй өнөөдөр ҮХААЯ-ны үндсэн вэбсайт дээр хийж бүтээсэн ажил, нэвтрүүлсэн тогтолцоогоороо махны үйлдвэрлэлийн салбарынх нь нүүрийг тахлаад байж байх юм. Шаардлага хангаагүй компаниудыг шалгаруулсан яамныхан шилдэг компаниа анзааралгүй зүгээр л “мартчихсан” байх аа. Яамныхаа сайт руу нэг шагайгаад ямар компанийг “мартсанаа” саначихаарай, Төрийн нарийн бичгийн дарга аа.
А.Магнай
Холбоотой мэдээ
-
uneniig helegch (September 19, 2014 1:25:26 pm )
ene bodvol nuguuh ulsad aimar ortei mah market gedeg companii zahialgat niitlel ym shig baina. umnuh jiluuded nuutsiin mahad orood ulsiig hohirooj heregui uildver nertei heeriin boi hiideg gazraa ulsad undur uneer shahaj baisan sanagdah ym. yamar ch baisan mongoliin ard tumend mash ih hohirol uchiruulsan compani ahij mahaar oroldohgui bval zugeersen. Harin uildver hodoo aj ahiun yamniihan yagaad iim companiig demjeed bdag ym bol gaihaa l bn.
-
Zo (September 19, 2014 2:52:33 pm )
Ажлаа хийж байгаа хүнийг шууд заналхийлсэн шинжтэй байх чинь юу вэ тэндэрт ялагдсан бүхэн л гомдолтой байдаг яг үнэндээ төрийн нарийн үүнийг ганцаараа хийх үү процесс мэдэхгүй ард түмний толгойг эргүүлж албан тушаалтануудыг сүрдүүлж бусдад гэмтэн мэт ойлгуулж явахын оронд өөрсдийнхөө ажилд дүн тави
-
зочин (September 19, 2014 9:11:47 pm )
Энэ ч захиалгаар л бичигдсэн байна ш дээ хэн
бичүүлсэн нь тодорхой юм биш үү -
DASH (September 19, 2014 9:57:45 pm )
MAX MARKET DAMPUURCHIXSAN SHVV DE.
-
ЗОЧИН (September 20, 2014 10:01:43 pm )
2012 онд Мах маркет болох Жаст агро нь Улаанбаатар хотын хүнсний хэрэгцээнд 12000тн махны 87 тэрбум төгрөгний тендерийг ганцаараа авч хэрхэн бүрдүүлж, борлуулж, улсад өрөнд орж дампуурсаныг ҮХААЯ, махны компаниуд, ард түмэн мэднэ.Тэр үед ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Золжаргал гэж хүн ажиллаж л байсан. Харин энийг бичсэн бичүүлсэн хүмүүс ажиллаж амьдарж байгаагүй бололтой.
-
DASH (September 21, 2014 2:13:21 pm )
Mah Marketiinhan bish baihoo oorsdoo ortei shirteigee medej bgaa Mah Marketiig shurgaad bichvvlj bgaa hvniig medej bgaa ooroo ch nootsiin mahiig awdag shv dee .Ter hvn zahialgat yum bichvvlj dee hoorhii.
6 Comments