antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2014 1 comment

Н.Энхбаярыг үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичгийг цагдаагийн байгууллагад илгээжээ

нийтлэсэн Admin

enhbayr965029349201409180856Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дахин хоёр асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Нэгэнт эрүүгийн хэрэг үүсгэсэн учир Н.Энхбаяраас байцаалт тодруулга авах хэрэгцээ шаардлага гарсан юм. Ингээд түүнийг эх орондоо ирэхийг зарлан дуудах бичиг илгээсэн, илгээгээгүй гэж баахан шуугисан билээ. Харин хуулийн байгууллага энэ асуудлаар одоог болтол албан ёсоор байр сууриа илэрхийлэхгүй байна.

    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Н.Энхбаяр өөрт нь хэрэг үүсгэсэн хоёр асуудлын талаар намынхаа одоогийн удирдлагуудтай холбогдоод байгаа гэнэ. Тэгээд ч Н.Энхбаярт үүсгэсэн эрүүгийн хэргийн нэг нь МАХН-ын байртай холбоотой. Тиймээс асуудлыг ганцхан Н.Энхбаяртай гэхээсээ илүү МАХН-тай холбох хэрэгцээ шаардлага үүсч байгаа билээ. Энэ асуудлыг МАХН-ын удирдах албан тушаалтнуудтай ярилцаж бас хамтрагч, эрх баригч нартайгаа ойлголцохоор хэд хэдэн удаа ярилцжээ. Тэгээд МАХН-ын байрны төлбөрийн үлдэгдэлийг Н.Энхбаяр биш одоогийн удирдлагууд нь хийж дуусгахаар болсон гэж эх сурвалж мэдээлэв. Учир нь уг байр Н.Энхбаярынх биш МАХН-ынх учраас ингэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн бололтой.  Хэрэв МАХН-ынхан байрны үлдэгдэл төлбөрөө хийчихвэл Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэнэ гэдэг утгагүй болно л доо. Энэ арга замыг хамгийн зөв арга хэлбэр гэж МАХН-ынхан сонгосон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна.

    Үүнээс гадна өөр нэг мэдээлэл анхаарал татаж эхлэв. Н.Энхбаярыг эмчилж байгаа БНСУ-ын эмч нараас манай цагдаагийн байгууллагад албан бичиг, тайлбар ирсэн бололтой. Уг бичигт Н.Энхбаярын өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай. Хэрэв эмчилгээг тасалвал амь насанд нь халтай гэсэн утгатай гэсэн яриа шаргал ордноор тарж байна. Уг мэдээлэл үнэн бол Н.Энхбаярын эмч нар цагдаад албан тоот, тайлбар илгээсэн гэдэг эргэлзээтэй. Хэрэв илгээсэн бол Н.Энхбаяр эмч нараараа дамжуулан өөрийн эрүүл мэндийнхээ талаар тайлбар илгээсэн байж болох юм. 

    Ямар ч байсан Н.Энхбаярт хоёр асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж байна хэмээн дуулиантайгаар мэдээлсэн мэдээлэл замхарч байна. Учир нь Н.Энхбаяр биш МАХН хохиролоо барагдуулах талаар санаачилга гаргаж, тодорхой алхам хийж эхэлжээ. Тиймээс заавал Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, эмчилгээтэй байхад нь эх орондоо дуудаж ирүүлэх шаардлагагүйгээр асуудлыг шийдвэрлэж болно гэж хуулийнхан эрх баригчидтай ойлголцож байгаа бололтой. Хэрэв ингэж шийдвэл Н.Энхбаяртаа ч, МАХН-даа ч, хуулийн байгууллагадаа ч хэрэгтэй гэж ажиглагчид үзэж байна. 
Эх сурвалж: www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Zochin (September 18, 2014 11:20:55 am )

    Er hun shig bai erx medel id shid hergelsen bol deer ni hun tanih uhaan chin muu yadarsan ard tumnee basan doromjilson bol tegeed odoo buruu baijee gedgee oilgoj ard tumen ex oron uvug deedsee avrax tuiliin husel bga bol zorigtoi naanaasaa bugdiig bicheed tavchih daraa ni ex orondoo hureed ir irehdee herhehiig tenger med gej heleed usreed orood ir ene biedee uhaaniig tsogtslooh huseltei hun bur berhiig tuulj bj yum oilgno shuu ternees olon turliin shunalitai muu sanaatai hun ch dee busdad ashigluuld duusdag jamtai gehdee durakuud uursduu ashiglaj ba gej tootsoldog ni hun boloogui l shinj dee

antalya rent a car