Төрийн алба гэх өндөр сэнтийд заларч байсан нөхдүүд өнөөдөр албан тушаалаа цагийн эрхэнд өгсөн ч эрх мэдэл албан тушаалын амтанд бялуурчихсан тэд ядарсан хэдэн иргэдээрээ тоглоом тохуу хийж ажил амьдралыг нь үрсэн нэгэн сонирхолтой баримт дэлгэгдлээ.
Ийн хэлэхийн учир нь өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж асан Д.Баатарням, тус дүүргийн Засаг дарга Б.Баатарзориг нар Монголын нийт тээвэрчдээр даажигнасан хэрэг гарчээ.
Тодруулбал дээрх хоёр хүн төрийн албанаас буусныхаа дараа хот хоорондын “Тээвэр ачлал” гэх ХК-ийг байгуулжээ.
Тодруулбал тус компанийн ерөнхий захирал Д.Баатарням, дэд захирал Б.Батзориг гэх хоёр эрхэм маш олон хууль бус үйлдэл хийснийг нь холбогдох газрууд нь хэчнээн тогтоосон ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авалгүй улам л тэднийг өөгшүүлсээр цагаанд нь гаргажээ.
Тухайлбал ЗТЯ хот хооронд үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг “Тээвэр ачлал” ХК-нд хууль бусаар олгож луйврын шинжтэй үйлдэл хийсэн тухай эх сурвалжууд баримттайгаар өгүүлсэн юм. Уг нь ЗТЯ тусгай зөвшөөрөл олгохдоо тус компанийн авто тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж байж олгох журамтай аж.
Гэтэл өөрийн гэсэн нэг ч тээврийн хэрэгсэл, жолооч ч үгүй компанид тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус үйлдэл болсон гэдгийг ШӨХТГ-аас аль хэдийн тогтоожээ.
Товчхондоо тус компани хот хоорондын тээвэрт мөнгө олохын тулд зөвхөн зуучлалын ченжийн үүрэг гүйцэтгэж байсан гэсэн үг. Энэ нь жолооч нарын машиныг өөрсдийнхөө компанийн нэр дээр шилжүүлж авто тээврийн газраас үнэгүй олгогддог замын хуудсыг жолооч нарт өдөр болгон 50.000-100.000 төгрөгөөр дамлан зарж их хэмжээний ашиг олдог байна.
Тэдний энэхүү хууль бусаар мөнгө олж байгааг Монголын тээврийн холбоо болон ЗТЯ мэдэж шалгалт оруулж ноцтой үйлдлийг нь илрүүлсэн ч дээрх хоёр нөхөр өнөөг хүртэл уг хууль бус үйлдлээ үргэлжлүүлж өчнөөн сая төгрөг халаасласан хэвээр байгаа аж. Өөрөөр хэлбэл үнэгүй тараадаг замын хуудсыг өдөрт нэг жолоочид 50.000-100.000 төгрөгөөр зардаг гэхэд дунджаар тэд 800.000 төгрөг сардаа 30.000.000 сая төгрөгийг жолооч нараас хумсалж байна гэсэн үг.
2002 оноос хойш өнөөг хүртэл Дархан-Улаанбаатар чиглэлийн маршрутыг монополь болгож авсан Д.Баатарням, Б.Баатарзориг нарыг ЗТЯ-ны сайд А.Гансүх энэхүү хууль бус үйлдлээ даруйхан зогсоо гэсэн үүрэг өгсөн ч сайдын дор алба хашдаг хэдэн дарга нар нь тэдэнтэй үгсэн хуйвалдсаар байгаа аж.
Уг нь салбарын сайд нь “Ченжийн үүрэг гүйцэтгэсэн “Тээвэр ачлал” ХК-ийн үйл ажиллагааг зогсоож жолооч нарыг хуулийнха дагуу хоршоогоо байгуулаад ир гэсэн” үүргийг албатуудаараа дамжуулан хэлүүлсэн боловч түүний эл үгийг нь ажил хэрэг болголгүй шүүгээнийхээ нэг буланд аваачиж таг хаяжээ. Жолооч нарын хэлж буйгаа энэхүү хууль бус үйлдэлд гар бие оролцон их зүтгэл гаргаж байгаа хүн нь ЗТЯ-ны хяналт бүртгэлийн газрын дарга Б.Жаргал, Оюунтунгалаг нарыг хамгийн их оролцоотой хүмүүс гэж хэлж байсан юм.
Ц.Алтанням: Б.Жаргалыг хуулийн байгууллагад шалгуулаад нэмэргүй юм байна лээ
Ингээд “Дорнын зам хоршоо”-ны дарга Ц.Алтанням “Хувьдаа ямар ч техник хэрэгсэлгүй жолооч ч байхгүй ийм нэг компани хүмүүсийн амьдралыг орвонгоор нь эргүүлж байна. Тухайлбал “Тээвэр ачлал” ХК-ийн захирал Д.Баатарням, дэд захирал Б.Баатарзориг нар үнэгүй тараадаг замын хуудсыг жолооч нарт 50.000-100.0000 төгрөгөөр зарж борлуулан хувьдаа их хэмжээний ашиг олж байна. Хамгийн гол нь тус компанийг ямар ч тээврийн хэрэгсэл байхгүй зөвхөн зуучлалын ченж хийдэг гэдгийг ЗТЯ болон ШӨХТГ тогтоогоод байгаа. Гэтэл сайдынхаа өгсөн үүрэг даалгаврыг үл огоорогч хяналт бүртгэлийн газрын дарга Б.Жаргал ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн өгсөн албан шаардлагыг биелүүлэхийн оронд Д.Баатарням, Б.Баатарзориг нарт хугацаа өгч албан бичгийн хариуг хойшлуулаад байна. Тухайлбал ЗТЯ-наас гүйцэтгэлийн шалгалт хийж “Тээвэр ачлал” ХК-нд хүргүүлсэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 38/003/46 тоот Улсын ахлах байцаагчийн албан шаардлагын биелэлт хангалтгүй болохыг тогтоосон боловч улсын байцаагчийн албан шаардлагын хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй болно гэж тогтоосон. Мэдээж Б.Жаргал энэхүү албан шаардлагыг сунгасан явдал нь ашиг сонирхолын зөрчилтэй болохыг нь харуулаад байгаа юм.
Бид Б.Жаргалыг холбогдох хууль хяналтын байгууллагад өгье гэхээр ар тал нь хамгаалж үлдэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр түүний эхнэр Бат-Отгон нь АТГ-ын соён гэгээрүүлэх хэлтсийн даргаар ажилладаг юм билээ. Тиймээс бид хайран цаг заваа гарздаж хуулийн байгууллагаар яваад ч амжилт олохгүй гэдгээ мэдсэн. Ийм л нөхдүүд төрийн ажлыг цалгардуулж өөрсдөдөө ашиг хонжоо хайж ажиллаж байгаа нь жирийн ядарсан ард иргэд биднээр тохуурхсан хэрэг болж байгаа биз дээ. Уг нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д “Төрийн захиргааны байгууллага нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдлаар олгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулахыг хориглоно” гэж заасан байдаг.
Гэтэл Төрийн байгууллагын төв байгууллага нь аж ахуйн тооцоот газар мөртлөө шууд бусаар нөлөөлж байгаа нь цаана нь ямар нэгэн ашиг сонирхолын зөрчил явж байна гэдгийг үйлдэл болгоноороо харуулж байна.
Түүнчлэн Б.Жаргал, Т.Болдбаатар, Оюунтунгалаг гэх нөхдүүд салбарын сайдыг буруу мэдээллээр хангаж биднийг А.Гансүх сайдтай уулзуулах боломж олгохгүй байна. Тэртээ тэргүй сайд нь “Тээвэр ачлал” ХК-ийн буруутай үйл ажиллагааг мэдээд зогсоо гэх шийдвэрийг өгөөд байхад өнөөг хүртэл албан шаардлагын хугацааг сунгаж байгаа нь хэний талд ажиллаад байгааг хэлээд өгч буй юм.
Бид эхнээсээ авахуулаад өр ширэнд орж хуулийн байгууллагад хүртэл дуудагдаж эхэлсэн. Тиймээс бид ирэх даваа гарагт Чингийсийн талбайд суулт хийж өлсгөлөн зарлах болно” гэв.
Монголын тээвэрчид Д.Баатарням, Б.Баатарзориг нарын хууль бус үйлдлийг сайд нь зогсоох үүрэг өгчихөөд сайдынхаа өгсөн үүргийг биелүүлэхгүй байгаа нь Шинэчлэлийн Засгийн газрын нэг имиж стил үү гэж асууцгааж байна.
Тээвэрчдийн хамгийн эцсийн арга бол Чингисийнхээ талбайд өлсгөлөн зарлаж Монгол даяар энэхүү хууль бус үйлдлийг олон нийтэд ил болгож амь насаараа дэнчин тавина гэдгээ ч онцлон хэлж байсан. Тэгэхээр Д.Баатарням, Б.Баатзориг нар үнэхээр өдөр болгон жолооч нараас үнэгүй олгодог замын хуудсыг 50.000-100.000 төгрөгөөр зардаг бол энэ их хэмжээний мөнгөний татвар улсад орж байна уу гэдгийг холбогдох хуулийн хяналтын байгууллага нь шалгахад гэмгүй байх.
Өөрөөр хэлбэл улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө үед зөвхөн хоёр л нөхөр халаасаа түнтийлгэж сардаа 30.000.000 төгрөг хумсална гэдэг байж боломгүй зүйл. Хүний амь насаар дэнчин тавьж буй хоёр эрхмийн нүгэл нь нэг л өдөр нүдээрээ гарах нь мэдээж.
Бид “Тээвэр ачлал” ХК-ийн хууль бус үйлдлийн талаарх баримтыг цувралаар хүргэх болно.
Үргэлжлэл бий…
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
&$$$&FWRG (September 18, 2014 8:07:56 pm )
Энэ батзориг гэдэг нохойны наймаачин БЗД-т нохой арслангийн аль нь мэдэгдэхгуй шавар баримал барьж тесвийн менгийг хувьдаа хуудийлсэн этгээд. Одоо тээвэрчдийн кармааруу гараа шааж орхисон юм байналдаа. Овоо муу гар гэж энэ нохойг хэлэх байх. Нохой ббол нохойн амьдралаараа л амьдрах естой. Тиймээс энэ нохойн наймаачин нохойг нохойных нь амьдрралаар амьдруулах хэрэгтэй. Энэ амьтанд хуний амьдрал зохихгуйээ
1 Comment