antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2014 Comments are off

Зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэллээ

нийтлэсэн Admin

zuslangiingazarНийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах 26 байршилд зуслангийн газар олгохоор шийдвэрлэсэн. 2013 оны долоодугаар сарын байдлаар 26 байршилд нийт  47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ.
Харин зуслангийн газар өмчлүүлэхдээ ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ёстой. Үүний дагуу нийслэлийн ИТХ-ын 2014 оны зургаадугаар сарын 20-ны 101 тоот тогтоолоор зуслангийн таван байршлын хаягийн зургийг батлуулж, эхний ээлжинд  Чингэлтэй дүүргийн Жигжид, Яргайт Сүхбаатар дүүргийн  Ар хустай, Цолмон, Цээний аманд дугаарлалт, хаягжилт хийсэн байна.
Хаягжилт хийсэн эдгээр газраас эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн Яргайт, Сүхбаатар дүүргийн Ар хустайн аманд зуслангийн газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхэллээ.
Зуслангийн газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдөл, дараах шаардлагатай материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгнө.
-Газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягтын дагуу бөглөх
-Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/
-Газрын кадастрын зураг
-Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай.
Харин иргэдэд гэр бүлийн зориулалтаар олгож буй 52 байршилд газар өмчилсөн  болон  өмнө нь 0.7 га газраа өмчилсөн  иргэд зуслангийн газар давхар өмчлөх боломжгүй юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car