“Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөр 2014 оны аравдугаар сарын 3-нд албан ёсоор эхлэх бөгөөд төсөлд хамрагдах өрхүүдийн нэрсийг шинэчлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, нийслэлийн гэр хороололд харьяалалтай өрхүүд нэрээ хорооныхоо зохион байгуулагчид 2014 оны есдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд өгнө. Харин өрхүүдийн нэрсийг хэрхэн бүртгэх, шалгах талаар мэдээлэл солилцох нэгдсэн уулзалт еслүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Иргэний танхимд болно. Уулзалтад нийслэлийн 92 хорооны Засаг дарга болон зохион байгуулагчид оролцох юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.