Эм, эрүүл мэндтэй холбоотой бүх зүйл эмнэлэг сургууль, тоног төхөөрөмж, хөвөн бент, тариур
Эрүүл мэндийн тусгай тоног төхөөрөмжүүдийг яахаараа ЗГХЭГ захиалагч болоод явж байдаг юм бэ? гэж гайхмаар. Бүхэл бүтэн Эрүүл Мэндийн Яам гээд салбар хариуцсан сайд хүртэл байхад яагаад ийм тендер явснаасаа өгсүүлээд маргаан дагуулжээ.
Монгол улсын эрүүл мэндийн салбарын ядуухан төсөв, юу хийж гийгүүлсэн нь харагддаггүй, байгаа байхгүй нь ч мэдэгддэггүй сайдтай үргэлж хэл ам таталж их бага хэрүүл шуугиан тарьж байдаг энэхүү салбарт 10,1 тэрбум гэдэг тийм ч бага биш мөнгө юм. Тендерт ялсан гээд байгаа Монос группын эзэн нь эдүгээгийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэдгийг хүн болгон л мэддэг. Гэтэл төрийн түшээгийн өндөр сэнтийгээр далимдуулан онц их хэмжээний тендер авсан байхвийдээ гэсэн хардлага хэн хүнгүй төрүүлэх бөгөөд АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний компанид мөн АН-ын харьяалалтай УИХ-ын гишүүн бөгөөд ЗГХЭГ-ын сайдын захиалсан тендерт ялаад явж байгаа нь гайхамшиг гэлтэй.
Ийнхүү ЗГХЭГ-ын дарга Монгол улсын сайд, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн захиалсан Монос фарм трейдийн гүйцэтгэсэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн 10,1 тэрбумын тендер Захиргааны хэргийн шүүхэд “Пролианс” ХХК-ын нэхэмжлэлтэйгээр явагдаж байна. Хэрэв шүүх энэхүү тендерийг будлиантай болсон гэж үзвэл сайд ч тэр гишүүн ч тэр АТГ-ын үүдийг сахиж мэдэх юм.
tsag.mn
Холбоотой мэдээ
-
ЭНЭРЭЛ (September 17, 2014 1:59:41 pm )
ЭНЭ ХҮМҮҮС ИНГЭХ ХҮМҮҮС БИШ, БИ ХУВЬДАА ИТГЭЖ БАЙНА.
1 Comment