Зам тээврийн сайд А.Гансүхийн нэр хүндэд халдсан хэргээр инженер Ц.Бат шүүхээс 100 хоногийн баривчлах ял сонсч, сар орчмын хугацаанд хоригдсон юм. Харин давж заалдах шатны шүүхээс түүний хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Ц.Батыг батлан даалтад гаргаад байгаа юм. Тэгвэл А.Гансүх сайд , инженер Ц.Батыг уучилсан тухайгаа цахим хуудастаа мэдэгдлээ. Тэрээр “Жиргээчид Батыг уучлаач гэж хүсэлт явууллаа. Тэдний хүсэлтийг хүндэтгэж байна. Бат алдаа хийсэн ч шинээр эхлэх боломжбий. Би түүнийг уучилж байна. Цаашид олон хүн гүтгэлэг доромжлолын золиос битгий болоосой гэж итгэж энэ алхмыг хийлээ. Монгол хүний саруул ухаанд би итгэдэг” хэмээсэн байх юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 16, 2014 8:29:10 pm )
Сэтгэгдэлээ илэрхийлэх хун гужирдэх шал оор зуйл гэдгийг твитер ашиглагч нар боловсролтой бол мэдмээр юм. Шуумжлэх сэтгэгдэлээ илэрхийлэхийг хэн ч буруушаагуй харин олон нийтийн мэдээлэлийн сулжээ ашиглаж хун гужирдэх хараах доромжлох бол шийтгэлтэй байх естой. Харааж гужирдчихээд буруутай гэхээр айгаад сэтгэгдэл бичсэн гэх арчаагуй амьтад твитер битгий ашиглаж бай. Твитер шантаажны хэрэгслэл байх есгуй хэдэн холсний твитерчид тэнэгтэж суулт хийж онигоонд орж гэнэ ичээсэй
-
unen (September 17, 2014 8:36:02 am )
Sain ajillaj baigaa said. Amjilt husie.
-
daddaa (September 17, 2014 9:15:24 am )
tiim shv ene jirgeech nertei hvn doromjilson yumnuud baih yum.
3 Comments