antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 16, 2014 Comments are off

Баянхошууны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

нийтлэсэн Admin

zamЗурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. Тус замын төгсгөлийн хэсэг буюу Жанцангийн уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх нэг км замын суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэн өнөө өглөө замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. 14 метр өргөнтэй зорчих хэсгийн тэмдэг, тэмдэглэгээг маргааш буюу есдүгээр сарын 17-нд хийнэ. Тавдугаар сарын 9-нөөс эхлэн замыг хэсэгчлэн хааснаар далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуур ус зайлуулах таван төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлууд хийгдсэн юм. Гэрэлтүүлэг, явган хүний замын ажлууд хийгдэх бөгөөд зам барилгын ажлын гэрээ энэ оны 10 дугаар сарын 30-нд дуусгавар болно гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car