УГЖ Т.Ариунаа тавдугаар сарын сүүлчээр хөлөө гэмтээсэн билээ. Түүний шагай мултарч, хоёр яс нь хугарсан тухай мэдээллийн хэрэгслээр цацаж байсан. Уг нь энэ үедээ тэрээр алтан тайзнаа гараад 30 жил болсныхоо хүндэтгэлийн тоглолтыг хийхээр бүтэн жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байсан ч ийнхүү бэртлийн улмаас ажил нь 2-3 сараар хойшилсон гэдгийг ч бид бүхэн мэдэж буй.
Хөлөө бэртээсний улмаас Т.Ариунаа мэс ажилбар хийлгэж гээд зун намрын сарыг эмчилгээнд зарцуулсан ч хөл нь төдийлөн сайжраагүй тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс дуучин Т.Ариунаагийн бэртсэн хөлийг түүний Солонгос фен нь эмчилж өгөхөө мэдэгджээ. Учир нь түүний хөл эдгэрсэн ч урьд өмнөх шигээ буюу эрүүл байх үе шигээ байна гэж үгүй учраас алс тэртээ Солонгосоос фен нь үнэ төлбөргүй эмчилж өгөх санал тавьсан гэнэ.
Эрхэм дуучныг эмчлэх санал тавьсан Солонгос фен нь улсдаа нэртэйд тооцогдох эмнэлгийн мэс заслын эмч бөгөөд сүүлийн үед энэ мэргэжлээрээ гаршиж яваа алдартай эмч аж. Тэрээр “Монголын нэрт дуучин бүсгүйн хөлийг эмчилж эрүүл саруул болгох нь миний нэр төрийн хэрэг. Эмч гэж яваагийн утга учир. Тиймээс эрхэм дуучинд манай эмнэлэг ямар ч үнэ төлбөргүйгээр эмчилгээ хийх болно. Учир нь тэрээр миний сонсох дуртай дуучдын нэг” хэмээсэн утга бүхий санал тавьжээ.
Юутай ч манай рок попын нэр дуучин Т.Ариунааг алс тэртээ Солонгос улсад сонсож, шүтэн биширдэг юм байна гэдгийг ганцхан энэ жишээнээс харж болно.
Эх сурвалж: Unen.mn А.Гал
Холбоотой мэдээ
Comments are closed.