Нийслэлийн Захирагчийн Ажлын албан дээр өнөөдөр дүүргийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарын уулзалт болов. Энэ үеэр цас их орж халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа тул автомашины осол, явган хүн гэмтэхээс урьдчилан сэргийлж элс, давс болон тусгай бодисын хэмжээг өмнөх жилээс 300 тн-оор нэмэгдүүлэх талаар ярилцав. Бодисыг нийлүүлмэгц дүүрэг бүрт тарааж өгөх бөгөөд халтиргаа ихээр үүсдэг зам талбайд хэрэглэх хэрэгтэйг анхаарууллаа.
Мөн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг харьяалах гудамж талбай, гаднах орчны гулгаа үүссэн хэсгийг цэвэрлүүлэхийг даалгав. Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгох, үйлчилгээ явуулах эрхгүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг сануулав. Тодруулбал, албан байгууллага бүрт дүүргийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан томилогдон ажиллаж, шаардлага тавьж биелүүлээгүй тохиолдолд нийслэлийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас арга хэмжээ авна.
Хэрэв явган хүн аль нэг байгууллагын өмнөх талбайд хальтиргаа гулгааны улмаас унаж бэртсэн тохиолдолд тухайн байгууллага эмнэлгийн зардлыг даах юм байна. Мөн энэ долоо хоногийн сүүлээр буюу ирэх сарын 2, 3 нд бүх нийтийг хамарсан цас цэвэрлэгээг зохион байгуулахаар болсон бөгөөд дүүргийн мэргэжлийн хяналтын газраас байгууллага бүрт шаардлага, хяналт тавьж ажиллахыг даалгалаа.
П.Наран NUUTS.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.