Өнөөдөр 14 цаг 20 минутаас Улсын мөрдөн байцаах газрын үүдэнд “Шударга ёс” хуульчдийн хөдөлгөөн болон иргэдийн төлөөллүүд цуглаж Н.Энхбаярын туслах Б.Тулгыг суллахыг шаардаж жагслаа. Тэд Улсын хүчний байгууллагууд Б.Тулгыг баривчилсан явдал нь нэхэмжлэл гэрчээр зохиомол хэрэг үүсгэн бусдын эрхэнд халдаж байгаагийн нэг илрэл боллоо. ЦЕГ-ын дарга генерал Д.Сандаг-Очир, УМБГ-ын дарга хурандаа Ө.Энхтөр, хошууч Р.Отгонжаргал нар хүний эрхийг бүдүүлэгээр халдаж байна. Дээрх албан тушаалтнууд бүгд ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржийн тушаалаар ийнхүү бүдүүлэг авирлаж байна.
Тэдний энэ ёс бус үйлдэл нь улс төрийн өрсөлдөгч хүчнээ сонгуулийн өмнө хэрэг төвөгт холбогдуулж, нэр хүндэд нь халдах гэсэн явуургүй ажиллагаа гэж харагдаж байна гэв. Энэ дагуу шударга ёс хуулчдийн холбооныхон ЦЕГ-ын дарга генерал Д.Сандаг-Очир, УМБГ-ын дарга хурандаа Ө.Энхтөр, хошууч Р.Отгонжаргал нарыг ажлаас нь яаралтай чөлөөлнө үү гэсэн шаардлагыг УМБГ-ын хэрэг бүртгэх газарт өглөө.

С.Будрагчаа
Холбоотой мэдээ
Comments are closed.