antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2014 13 comments

Нийслэлийн МАН-ын ”Хамтдаа шийдье” зөвлөгөөн эхэллээ

нийтлэсэн Admin

sumyabazarНийслэлийн  МАН- ын  бүсийн  зөвлөгөөн  “Хамтдаа шийдье” сэдвийн  хүрээнд  олон улсын Найрамдал  төв дээр өнөөдөр эхэллээ.  Зөвлөгөөнд УИХ-ын  дэд дарга, МАН ын  дарга М.Энхболд,  УИХ-ын  гишүүн, МАН-ын Улаанбаатар  бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАН-ын  дарга Ц.Сандуй, Сонгинохайрхан  дүүргийн  Иргэдийн хурлын дарга Х.Нямбаатар  нарын  намын  удирдлагууд  оролцож байгаа аж. Тус зөвлөгөөнд нийслэлийн МАН-ын есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгч оролцож байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар “Бидний шийдэл-Шинэ хот” сэдэвт илтгэл тавьсан юм.  Харин салбар хуралдаанд МУИС-ын багш дэд профессор Г.Гантулга “Шинэ хотын хөгжил-Шийдэл”, эдийн засагч Т.Цогтбаяр “Эдийн засгийн хөгжил-Хөрөнгө оруулалт” Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Нийгмийн хөгжил-Хотын соёл, уламжлал, шинэчлэл” гэх сэдвийн дор илтгэл тавилаа.  Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусахад ердөө зургаан жилийн хугацаа үлдээд байгааг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тавьсан илтгэлдээ онцолж байсан.

Тэрбээр “Бидэнд тулгарч байгаа асуудлууд шийдэгдэх нь байтугай улам бүр нэмэгдсээр байна.  Хэрвээ бид зөв арга хэмжээ авах юм бол асуудал бага ч гэсэн буурна.  Гэтэл тийм байдал одоо бидэнд харагдахгүй байна” гэсэн юм. Тухайлбал, агаарын бохирдол, замын түгжрэл, хөрсний доройтлоос эхлээд эрүүл байж, сурч боловсрох зэрэг амьралын аятай таатай нөхцлүүдийг Улаанбаатар хотод хэрхэн бүрдүүлэх талаарх гарцыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэрхэн тодорхойлж байгаагаа илтгэлдээ дурдан зөвлөгөөнд оролцогчдоор хэлэлцүүлж байлаа.

 Улаанбаатар хотод тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд төвлөрлийг сааруулах, хотын иргэдийг хотын стандартаар, эрүүл, аюулгүй амьдруулах гэсэн хийж буй олон косметик ажиллагаануудыг хотын удирдлагууд хийдэг ч,   томоохон шийдлээсээ гарцаагүй нүүр тултлаа бэргэн зугатаасаар байгааг мөн онцолсон.  Тиймээс шинэ төвлөрлийг бий болгох буюу шинэ хотын шийдлийг  санал  болгож байгаа аж. Өөрөөр  хэлбэл  нийслэл  хотыг  нүүлгэх асуудал өмнө нь хоёр ч удаа яригдаж байсан ч ажил хэрэг болоогүй.  Гэсэн ч дэлхийн  40 гаруй  улс  ийм  замаар  асуудлаа шийдэж байсан сайн  туршлага билээ.  Тиймээс Үндсэн хууль болон бусад  холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар  нийслэлийг  шилжүүлж, шинэ нийслэлд төрийн байгууллагын томоохон төвлөрлийг бий болгох ёстой гэж үзэж байлаа. Тэдний хийсэн тооцооллоор нийслэлийн шилжилтийг дагаж 200000 иргэн эхний ээлжинд Улаанбаатар хотын ачааллаас шууд чөлөөлөгдөхөөр байгаа аж.

            Шинэ нийслэлийг хаана байгуулах талаар олон талын судалгаа хийсэн байна. Мэдээж  нийслэлийг хаана байгуулахыг  эрдэмтдийн нарийн судалгаа, ТЭЗҮ дээр үндэслэх нь ойлгомжтой.  Тэгээд ч асуудал дэвшүүлж байгаагийн хувьд Төв аймгийн  Лүн, Зуун мод болон Өвөрхангай аймгийн  Хархорины аль нэгд  шинэ нийслэлийн  суурийг тавих  боломж байгааг  хэлсэн  юм.  “Хамтдаа шийдье” зөвлөгөөн маргааш дуусах юм байна.

Нийслэлийн МАН-ын “Хамтдаа шийдье” зөвлөгөөн эхэллээ

Нийслэлийн  МАН- ын  бүсийн  зөвлөгөөн  “Хамтдаа шийдье” сэдвийн  хүрээнд  олон улсын Найрамдал  төв дээр өнөөдөр эхэллээ.  Зөвлөгөөнд УИХ-ын  дэд дарга, МАН ын  дарга М.Энхболд,  УИХ-ын  гишүүн, МАН-ын Улаанбаатар  бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, нийслэлийн  МАН-ын  дарга Ц.Сандуй, Сонгинохайрхан  дүүргийн  Иргэдийн хурлын дарга Х.Нямбаатар  нарын  намын  удирдлагууд  оролцож байгаа аж. Тус зөвлөгөөнд нийслэлийн МАН-ын есөн дүүргийн 400 гаруй төлөөлөгч оролцож байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар “Бидний шийдэл-Шинэ хот” сэдэвт илтгэл тавьсан юм.  Харин салбар хуралдаанд МУИС-ын багш дэд профессор Г.Гантулга “Шинэ хотын хөгжил-Шийдэл”, эдийн засагч Т.Цогтбаяр “Эдийн засгийн хөгжил-Хөрөнгө оруулалт” Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Нийгмийн хөгжил-Хотын соёл, уламжлал, шинэчлэл” гэх сэдвийн дор илтгэл тавилаа.  Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж дуусахад ердөө зургаан жилийн хугацаа үлдээд байгааг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тавьсан илтгэлдээ онцолж байсан.

Тэрбээр “Бидэнд тулгарч байгаа асуудлууд шийдэгдэх нь байтугай улам бүр нэмэгдсээр байна.  Хэрвээ бид зөв арга хэмжээ авах юм бол асуудал бага ч гэсэн буурна.  Гэтэл тийм байдал одоо бидэнд харагдахгүй байна” гэсэн юм. Тухайлбал, агаарын бохирдол, замын түгжрэл, хөрсний доройтлоос эхлээд эрүүл байж, сурч боловсрох зэрэг амьралын аятай таатай нөхцлүүдийг Улаанбаатар хотод хэрхэн бүрдүүлэх талаарх гарцыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэрхэн тодорхойлж байгаагаа илтгэлдээ дурдан зөвлөгөөнд оролцогчдоор хэлэлцүүлж байлаа.

 Улаанбаатар хотод тулгамдаж буй дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд төвлөрлийг сааруулах, хотын иргэдийг хотын стандартаар, эрүүл, аюулгүй амьдруулах гэсэн хийж буй олон косметик ажиллагаануудыг хотын удирдлагууд хийдэг ч,   томоохон шийдлээсээ гарцаагүй нүүр тултлаа бэргэн зугатаасаар байгааг мөн онцолсон.  Тиймээс шинэ төвлөрлийг бий болгох буюу шинэ хотын шийдлийг  санал  болгож байгаа аж. Өөрөөр  хэлбэл  нийслэл  хотыг  нүүлгэх асуудал өмнө нь хоёр ч удаа яригдаж байсан ч ажил хэрэг болоогүй.  Гэсэн ч дэлхийн  40 гаруй  улс  ийм  замаар  асуудлаа шийдэж байсан сайн  туршлага билээ.  Тиймээс Үндсэн хууль болон бусад  холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар  нийслэлийг  шилжүүлж, шинэ нийслэлд төрийн байгууллагын томоохон төвлөрлийг бий болгох ёстой гэж үзэж байлаа. Тэдний хийсэн тооцооллоор нийслэлийн шилжилтийг дагаж 200000 иргэн эхний ээлжинд Улаанбаатар хотын ачааллаас шууд чөлөөлөгдөхөөр байгаа аж.

            Шинэ нийслэлийг хаана байгуулах талаар олон талын судалгаа хийсэн байна. Мэдээж  нийслэлийг хаана байгуулахыг  эрдэмтдийн нарийн судалгаа, ТЭЗҮ дээр үндэслэх нь ойлгомжтой.  Тэгээд ч асуудал дэвшүүлж байгаагийн хувьд Төв аймгийн  Лүн, Зуун мод болон Өвөрхангай аймгийн  Хархорины аль нэгд  шинэ нийслэлийн  суурийг тавих  боломж байгааг  хэлсэн  юм.  “Хамтдаа шийдье” зөвлөгөөн маргааш дуусах юм байна.

                                                               

                                                                                                                                                                      Д.Анар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • demjij bn (September 15, 2014 5:10:30 pm )

    ajil hereg bolj bieleh heregtei sanaa bol saihan l garch bn

  • болор (September 15, 2014 6:03:21 pm )

    өөрсдөө гарсан байхдаа ингэж хамтдаа хийе гэдэг байл уу?? энэ Сумьяа базар мэдэхүү, сайхан бөх л хүн шүү дээ

    • Anonymous (September 16, 2014 1:53:01 am )

      Za hamtraad hiie gej baigaa yum bn evtei baiya gej bn evderch hagatcii geegui l bn mongol tumen mini evlerch negdej eleg buten taivan amidarch ajillaval zugeer l bn shuu demjij bn.

  • irgen (September 15, 2014 6:48:28 pm )

    sain saihan zuil sedej hiij bgaa Sumyabazar huud talarhaj bgaa shu Songinohairhan undur nastan Tseren

    • зочин (September 15, 2014 7:45:44 pm )

      Хүүе ээ Больж үз. САНДУЙ, М.ЭНХБОЛД мэтийн ГАРЗРЫН НАЙМААЧИД Улаанбатарыг газаргүй болгож НАЙМААЛЧИХ-аад ЮУ хөгжүүлье гээд байгаа юм бэ…???? Тархи угааж нөгөө БУЗАР ажлаа хийх гээ юуу…??? АЙМШИГ

  • ЗОЧИН (September 15, 2014 7:47:12 pm )

    МАН-д итгэснээс МАХАН-д итгэж үнэ нь буугаасай гэж ЗАЛБИРЧ байна.

  • irgen (September 15, 2014 10:17:30 pm )

    hvmvvni hog shaaruud.

  • зочин (September 15, 2014 10:37:19 pm )

    Сэруун зуудэлж байгаа юм биш биз МАН-ынхаан!!!???Хэзээ ч билээ Элбэгдорж бас нийслэлийг ХАРХОРИН луу нуулгэх тухай мереедеж байсаан. Хэрвээ нийслэл нуувэл негее олигархуудхеренге зоорио нурааж аваад нуудэл дагаж онигоо болохвийдээ … ккк..,..,

  • Anonymous (September 16, 2014 9:06:54 am )

    энэ дандаа ан дагсан хулгарууд баина ан нам юуч хииж чадахгүи нь харагдлаа одоо ман намаа дэмжье

  • зочин (September 16, 2014 10:26:55 am )

    20 гаран жил итгэж, дагаад МАН-хан өөрсдийн хэдхэн гишүүдээ баячууд болгосон, бусад гишүүддээ сонгууль ойртохоор л хайртай болдог, яаж амьдарч байгааг нь мэдэхүү,одоо бол наад зах нь энэ хот чинь өнгөтэй болж байна, урд нь ямар байлаа, юу ч болоогүй гэмгүй юм шиг аашладагаа болих хэрэгтэй, Дондог багшийг шоронд хийчихээд энэ хүн л орсон байхад бүгд орно доо МАН-ын олгорхууд.

  • энэрэл (September 16, 2014 10:28:51 am )

    үнэн, аливаа нэг улсын нийслэлийн амьдралын өртөг өндөр байдаг шүү, амьдарч чадахгүй нь хөдөө яв л даа, хөдөө нутаг минь сайхан шүү, тиймээ Монголчуудаа.

  • Zochin (September 16, 2014 11:31:37 pm )

    Шинэчлэгдэж чадахгуй бн аа, намаа ялагдуулчихаад л хариуцлага хулээж байгаа дарга алга даа, Миеэ намийн удирдлагад байж л байсан.

  • Anonymous (September 17, 2014 3:12:39 am )

    МАН Боловсон хучин сайтай нам даа. АН ыгхардаа….

antalya rent a car