antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2014 8 comments

Ой тогтоолтын тэмцээнд Монголчууд багаараа тэргүүллээ

нийтлэсэн Admin

oi_togtoolt1221675264201409151136Энэ амралтын өдрүүдэд үргэлжилсэн Гонконгийн Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд 10 орны 72 тамирчин бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 10 тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд 2, дунд насны ангилалд 8 тамирчин) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцон манай тамирчдын хувьд авах боломжит нийт 50 медалийн 41-ийг нь хүртэж, дунд насны ангилалд дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба багийн дүнгээр 16987 оноо авснаар Монголын тамирчид тэргүүллээ.

Тамирчин нэг бүрийн амжилтыг сонирхуулахад:

Насанд хүрэгчдийн ангилал

1) Их Мастер Ө.Сэнгэсамдан (22 нас) 2 алт, 5 мөнгө, 1 хүрэл нийт 8 медаль хүртэж 6337 оноогоор насанд хүрэгчдийн ангилалд болон нийлбэр дүнгээр тэргүүлж 2 цом хүртлээ. Мөн дэлхийн чансаанд энэ оноогоор 9 дүгээр байрт бичигдсэнээр 2000 гаруй тамирчдаас шилдгүүдийн бүс буюу TOP 10-т багтсан юм. Тус тэмцээн дээр гаргасан түүний амжилтаас дурдвал хөзрийн хурдны төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 33,88 секундэд, хоёртын тоолол төрөлд 30 минутад 3015 цифр, 30 минутын олон багц хөзрийн төрөлд 13 багц хөзөр тогтоож алдалгүй нэрлэж аваргаллаа.
2) Их Мастер С.Цогбадрах (22 нас) 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл нийт 5 медаль хүртэж 5682 оноо авснаар нийлбэр дүнгээр 3-р байрт орж дэлхийн чансаанд 13-т бичигдлээ. Мөн насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтооход ердөө тус бүр 10 цифр дутлаа. Түүний хувьд 5 минутын “Тооны марафон” төрөлд 492 цифр, 30 минутын цифр тогтоох төрөлд 1468 цифр тогтоон алдалгүй нэрлэснээр эдгээр төрлүүдэд дэлхийн чансаанд 3 болон 2-р байрт бичигдсэн юм.

Дунд насны ангилал

1) Өнгөрсөн жил буюу 15 насандаа Их Мастерийн болзол хангаж байсан Ц.Бат-Эрдэнэ (16 нас) 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 7 медаль хүртэж 4977 оноогоор дунд насны ангилалд нийлбэр дүнгээр түрүүлж ерөнхийгөөр 5-р байр эзэллээ. Түүний амжилтаас дурдвал Тооны Марафон-Хурд төрөлд 5 минутад 340 цифр мөн 30 минутын цифр цээжлэх төрөлд 1094 цифр цээжлэн алдаагүй санаж дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
2) Энэ жилийн Филиппин болон Энэтхэгт болсон тэмцээний аварга Э.Энхмөнх (16 нас) 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж 4636 оноогоор дунд насны ангилалд нийлбэр дүнгээр дэд байр эзэллээ. Тэмцээний хамгийн сүүлийн төрөл болох Хөзрийн хурдны төрөлд нэг багц буюу 2 ширхэг хөзрийг ердөө 27 секундэд тогтоон алдалгүй эргэн санаснаар дунд насны ангилалд урьд өмнө нь өөрийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр энэ төрөлдөө дэлхийн чансаанд 2000 гаруй тамирчдаас 4 дүгээрт бичигдлээ.
3) Анхны олон улсын тэмцээнд оролцож буй Н.Түвшинтөгс (14 нас) 4 мөнгөн медаль хүртэн бусад төрлүүддээ жигд байж 4130 оноогоор дунд насны ангилалд нийлбэр оноогоор 3 дугаар байр эзэллээ. Мөн Н.Түвшинтөгс Монголын Спорт Өрөлтийн багийн шилдэг тамирчин юм.
4) Анхны олон улсын тэмцээнд оролцож буй Э.Пүрэвжав (15 нас) 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 5 медаль хүртэж 3992 оноогоор дунд насны ангилалд 4 дүгээр байр эзэллээ. Мөн Э.Пүрэвжав Монголын Спорт Өрөлтийн багийн шилдэг тамирчин юм. “Баганан үгс” төрөлд дэлхий дээд амжилтыг эвдэхэд цөөхөн оноо дутлаа.
5) Анхны олон улсын тэмцээнд оролцож буй хоёр эмэгтэй тамирчны нэг А.Анударь (15 нас) 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж бусад төрлүүддээ жигд байж 3666 оноогоор дунд насны ангилалд нийлбэр оноогоор 5 дугаар байр эзэллээ. Түүний хувьд 30 минутын олон багц хөзөр цээжлэх төрөлд 8 багц хөзөр цээжлэн санаснаар энэ төрөлдөө тэргүүлж ерөнхийгөөр 3 дугаар байрт орсон юм.
6) Өнгөрсөн жил Англид зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бага насны ангилалд 5 медаль хүртэж нийлбэр оноогоор 2 дугаар байрт орж байсан Г.Тэмүүлэн (14 нас) энэ жил дунд насны ангилалд өрсөлдлөө. Түүний хувьд “Хоёртын тоолол” төрөлд 30 минутын хугацаанд 2304 цифр тогтоон алдаагүй санаснаар 1 хүрэл, “Хийсвэр зураг” төрөлд 168 зураг алдаагүй санаснаар мөн 1 хүрэл медаль хүртлээ. Бага наснаас дунд нас руу шилжиж орсон анхны тэмцээн нь боллоо.
7) Энэтхэгийн ой тогтоолтын тэмцээний дунд насны ангилалд нийлбэр дүнгээр 3 дугаар байр эзэлж байсан Т.Энхжин (16 нас) энэ удаа “Хийсвэр зураг” төрөлд 1 алтан медаль хүртлээ. Түүний хувьд 5 төрөл тус бүрт 4-р байрт орж медалийн үзүүрээс атгаад алдлаа.
8) Багийн хоёр дахь эмэгтэй тамирчин Б.Халиун (14 нас) “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 1 алтан медаль, “Баганан үгс” төрөлд хүрэл медаль хүртлээ.

Манай дунд насны ангилалд өрсөлдсөн 8 тамирчин 10 төрлийн нийт 30 медалиас 28 медалийг хүртсэн маш өндөр амжилтыг үзүүллээ. Өнөөг хүртэл оролцсон бүх тэмцээний дунд насны ангилалд ихэнх медалийг хүртэж дэлхийн дээд амжилтын 80%-ийг Монголчууд эзэмшиж байна.

Дунд насны ангилалд өрсөлдсөн тамирчдыг уйгагүй бэлтгэж сэтгэл зүрхээ зориулан сайн ажилласан багш, дасгалжуулагч Б.Баасандоржид халуун баяр хүргэе.

Бид бүхнийг ийм сайхан амжилт гаргахад дэмжиж тусалсан академийн хамт олон, тамирчдынхаа гэр бүлийнхэндээ болон онлайн орчинд өдөр бүр дэмжиж урмын үгсийг харамгүй илгээж байсан нийт Монголчууддаа талархлаа.

Энэ оны 12 сард БНХАУ-ын Хайнан аралд болох 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох боломжтой гэдгээ манай тамирчид харуулаа.

Монголын Оюун Ухааны академийн Захирал,
ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (September 15, 2014 2:09:55 pm )

    мундаг байна, та нараараа бахархаж байна

  • АХАА (September 15, 2014 3:27:37 pm )

    Энэ Х.Хатанбаатарт гавьяат багш, гавьяат дасгалжуулагч, ардын багш цолыг нь оройтуулалгүй өгмөөр юм. Ой ухааны тамирчид Монголын нэрийг уран нугараачид шиг өндөрт гаргаж байна. Амжилт хүсье, дахин дахин…

  • О.Энхтөр (September 15, 2014 4:34:17 pm )

    Хатанбаатар багштай монголынхоо баг тамирчдад баяр хүргэж амжилт хүсье.
    Дэлхийд монгол оюун ухаанаараа гайхуулаж, монгол хүний оюун ухаан, чадамжийг гайхуулаж “Брэнд” болгож чадсан, брэнд болгохын төлөө уйгагүй хөдөлмөрлөж яваа Хатанбаатар багш та төр улсдаа үнэлэгдэх төдийгүй дэлхийд данстай “МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ БАГШ ” төдийгүй ОЛИМПИЙН АВРАГА” шүү. Таньд болоод танай баг тамирчид, бүх шавь нарт чинь дахин дахин амжилт хүсч, тэнгэрлэг хийморьтой тэгш дүүрэн амжилт бүтээлтэй цог жавхаатай байхын ерөөлийг билэгдье. Дараа дараагийн тэмцээнүүдэд чинь бас дахин амжилт амжилт амжилт

  • болор (September 15, 2014 6:00:31 pm )

    ямар мундаг юм бэ, та нараар үнэхээр бахархаж байна. баяр хүргэе, монголчууд ийм л гоц хүмүүс шүү дээ, хэзээ нэгэн цагт оюуны потенциалаараа дэлхийг ноёрхоно доо, эвтэй байгаад хүчийг үзүүлвэл…

  • Sumiya (September 15, 2014 6:13:09 pm )

    wooooooooooow
    Mundag baina.

  • Darhaa (September 15, 2014 6:39:55 pm )

    dendvv onts mongol hvnii gaihamshig tasrahgvi heleh vg oldohgvi bna

  • Anonymous (September 15, 2014 9:10:06 pm )

    sain bn gegeeleg medee ynshihad taatai saihan blaa bvgedni ylam ih amjilt gargaarai gej hven eruue bayrllaa

  • suwdaa (September 16, 2014 10:35:58 am )

    ymar mundag yum be mongolchuuud ta nararaa baharhaj bn

antalya rent a car