antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2014 5 comments

14-р Далай лам : Шүгдэн эхэндээ та нарт эд баялаг өгөх атлаа дараа нь нөгөө ертөнц рүү дуудаж, зарцаа байна шүү

нийтлэсэн Admin

ss14-р Далай ламын Найчүн  Чойжин Монголд ирж ажиллах үеэрээ хэдхэн хоногийн өмнө манай оронд зочилсон Ёнзон Ринбүчи болон Шүгдэн сахиустай холбоотой асуудлаар өөрийнхөө болон дээрхийн гэгээнтний байр суурийг илэрхийллээ.
Түүний хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.

14-р Далай ламын Найчүн  Чойжин:
“Далай багш хэдэн жилийн өмнө багш байсан Ёнзон Ринбүчигийн тухай айлдсан байдаг юм. Юу гэвэл Түвдийн ард түмэнд ямархуу сахиус шүтэж, бясалгаж байх талаар Далай багшийн айлдвар бий. Тэрэн дотор Шүгдэн буюу Монголоор бол хүч гэсэн сахиусыг шүтэж болохгүй , яагаад гэвэл энэ сахиусыг шүтэхээр  муу ёрын үр дагавар их гарч байна гэсэн байдаг.  Мөн Ёнзон багшдаа түүний шүтэж байгаа сахиус дотор чөтгөр шүглэсэн байна, болохгүй  гэж анхааруулсан . Гэтэл тэр хүн өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд үгнээс нь зөрж, Шүгдэнгээ шүтээд явсан. Ёнзон бол Энэтхэгт Далай багштай хамт байдаг, ойрынх нь хүн нэгэнт биш болсон. Одоо АНУ-д байдаг хүн.Мөн Далай багшийг АНУ болон Европоор морилох үед түүний үүсгэн байгуулсан төвийнх нь улсууд Далай багшийн эсрэг жагсаал, цуглаан хийж, үг хэлээр доромжилдог. Уг мөн чанартаа  Ёнзонгийн юу шүтэх  эсэх нь өөрийнх нь эрх боловч нэгэнтээ Далай багшаас нүүр буруулсан бол Монгол оронд 14-р Далай ламын багш гэж өөрийгөө зарлаж, сүсэгтэн олныг хуурах нь зохисгүй гэж би бодож байна.  Яагаад гэвэл нэг талдаа Далай багшийн эсрэг бослого гаргадаг хирнээ нөгөө талаараа Монголд  төдий л сайн мэдэхгүй хүмүүст өөрийгөө багш нь гэж ярих нь зүй бус юм.
Ер нь энэ Шүгдэн сахиус маань анх 5-р Далай ламын үеэс үүдэлтэй.Түүний үед энэхүү лам маань ерөөлөө буруу тавьж, өөрийнхөө амийг егүүтгэснээрээ чөтгөрийн төрөл олсон юм. Түүнийг олон жилийн турш дарах гэж яваад 13-р далай ламын үед овоо дарсан байдаг. Гэтэл эргэн тойронд нь байсан түшмэдүүд энэ сахиус баяжуулдаг гэсэн буруу мэдээлэл өгч, нийтэд тархаасан. 14-р далай лам бурханы шашины тэргүүний хувьд болгоогоод энэ сахиусыг шүтвэл хорлол үзүүлнэ гэж сануулсан. Эхэндээ эд баялаг өгч байгаа мэт хандаад эргээд нөгөө ертөнц рүү дуудаж, зарцлаад байна гэж анхааруулсан. Далай багшийн энэ үйлдэл нь шашин шүтэх эрхийг зөрчиж буй хэрэг биш, учир нь харин ч  энэ сахиусыг шүтэгчид  өөр шашин, сургааль сонсох нь хориотой байдаг.” гэв.
Дашрамд дурьдахад энэ сахиусыг Монголд АПУ ХК-ий ТУЗ-ын дарга П.Батсайхан, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар ихэд шүтэж, дэмждэг гэгддэг билээ.

М.Ариун

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • төмөр (September 15, 2014 10:18:52 am )

    Монголчуудаа Хорвоод байгаа бүх юм сайн муу хоёр чанартай байдаг юм Та маш хурдан баяжих гэж янз бүрийн арга хэрэглэдэг Гэвч Баяжсан бүхэн сүүлдээ сүйрээд байгааг анзаарснуу

  • ider (September 15, 2014 11:39:11 am )

    Byryy argaar bayajih ih horlol dagylna..

  • sonin (September 15, 2014 11:46:36 am )

    Hodolmorkohgyigeer bayajih ni sorog nolootou, shyteen bol bysduin sain saikhniintoloo ooriigoobhogjyyldeg. Mongol hymyyn janraisig, mandushir, ochivaaniig l shyteh heregtei gedgiim bnalee. Byrhan, nom, hyvragt morgoye

  • Anonymous (September 15, 2014 12:53:35 pm )

    Yu shutex ni hunii erx bolovch tsaad ur dagvariig ni urgelj bodox xeregtei dee ene nasandaa bayn yavj boloh bolov ch uldej bgaa ur huhed hoid turul gej bii shuu bas urd tsagt ene olon bumba ene teriig ch ih l bodoj baij baylag duudaj bayjij bsan ch tsugluulsan ed zuils ni uhsenii daraa busdiin gart l ordogiig medex ulsuud ni medex baih shuu shid ih heregleed bh ni ch bas sain ch ed bish dee shid hiideg hun hiij ugeed yavchihna ted ch bas munh bish …….. Mongol hun amnii belgeer ……hytad hun beleereee……..tuvd hun shideeree .. Gej sain bodoh ystoi shuu gexdee hun ch neg toirgond orchihooroo busdiig sonsox ni buu hel sain ug helsen hunee hardaj serdexeesee exleed mulguu zan chanar ni diilj ene ataarxaj ba horloh gej bh geheer muu muuhaigaar bodoj eheldeg ni buruu tiishee yavchihaj ee gej uuriiguu bodhod iluudexgui shuuu mongolchuudaaaaaaaaaaa……….!!!!!!!!!!

  • зочин (September 15, 2014 10:01:48 pm )

    Хун ямар шашнаа шутнэ хэнд ямар хамаа байнаа? Ер нь яагаад монгочуудад тэр хаа холоос юуг шутэж болох,юуг шутэж болохгуйг зааж суудаг ямар учир байна? Монголчууд бурханы шашныг эрт дээр уеэс шутээд л болоод л ирсэн, енеедер болно болохгуй гээд л, ер нь юу болоод байгаа юм? Хэн тэр ШУГДЭН Буюу ДОРЖШУГДЭН сахиусыг шутээд хорлолд орчихоод байгааг хэн яаж мэдсэн юм? Шал худлаа л байхгуй юу?

antalya rent a car