antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 16, 2014 21 comments

Ш.Түвдэндорж “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайханаас ашиг горьдож тариаланчдаа дарамтлав уу

нийтлэсэн Admin

Untitled-2Намар болдогоороо болов. Урьдынхаас арай эрт хүйтрэх нь үү гэлтэй, Богд уулын орой цасаар хучигдаж хонох ажээ. Хаа сайгүй өвөлжилтийн бэлтгэлд хүмүүс яарч байна. Гэвч тариа хураалт, улаан буудайн үнийн маргаан сүүлийн өдрүүдэд цахим хуудсууд, хэвлэлийнхний бай боллоо. “Түвдэндорж сайдаа, энийг улаан буудай гэдэг юмаа” гэх эдүүтэй нь аргагүй зурагт хуудас твиттерчдийг хөгжөөхөөс гадна төр засгийн зарим томчуудын дургүйцлийг  төрүүлж орхив. Гэхдээ эндээс ҮХАА-н яамныхны далд хуйвалдааны сэжүүр цухалзаж байна. Тариаланчид сайдынхаа өөдөөс ингэж сөрөх болсон шалтгаан нь яамныхны далд хуйвалдаанаас үүсэлтэй аж.

e6175208cd4f1602original

8ea7abcc46ea61c9original

Энэ жил тариаланчид маань 293 мянган га талбайд тариалалт хийсэн. Одоо тариа хураалт ид өрнөж байна. Ойролцоогоор 440 мянган тонн улаан буудай авах тооцоотой. Үүнийгээ үтрэмд цэвэрлээд үйлдвэрлэгчид рүү ачуулахад дор хаяж 410 мянган тонн орж ирнэ. Гэвч яам нь тариаланчдаа хааж боосон мэт нэг тонн улаан буудайн үнийг 500 мянгаас дээш гаргаж болохгүй гэсэн лүндэн буулгаснаас болоод маргаан ширүүсч, тариаланчид нь сайддаа улаан буудай гэж чухам юу байдаг, хэрхэн яаж авдагийг сануулахад хүрчээ. Үнэндээ бидний өдөр тутам иддэг талхыг хийхэд тариаланчид ямархуу хүч хөдөлмөр зарцуулдагийг зарим дарга нар төдийлөн мэддэггүй бололтой. ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржоос эхлээд хүн болсоор тариан талбайд очиж үзээгүй шахам нөхөд зөндөө бий гэнэ. Тариаланчид улаан буудайнхаа тонн тутмын үнийг 550-600 мянгад барьж чадвал ашигтай ажиллах боломжтой гэж үзсэн боловч гачлантай нь Ш.Түвдэндорж сайд нь зөрүүдлээд “Хэрвээ 500 мянгаас дээш үнэлбэл та нарт урамшууллын мөнгөө өгөхгүй” гэжээ. Тариаланчдаа дэмжих зорилгоор тонн тутамд уг нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газар урьд нь шийдчихсэн байлаа. Гэтэл тариаланчдаа сайд гуай тийнхүү хавчихад цаадуул нь мэдээж дургүйцэж таараа. “Шим” группын захирал буюу тариалан эрхэлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэг ойрноос ихээхэн бухимдуу яваа аж. Тэрбээр “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайхан гэдэг нөхөр сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргатай нийлчихээд тариаланчдын эсрэг зүйл зохион байгуулж байгаа юм. Бид нэг тонн улаан буудайг 550-600 мянган байхаар тооцсон. Бусад үйлдвэрүүд нь ийм үнээр авч болж л байна” гэж байлаа.

Ер нь улаан буудай, гурил бол стратегийн чухал бүтээгдэхүүн. Нийт хүн амын амьжиргаанд шууд нөлөөлдөг, тун эмзэг салбар. Хэрвээ тариаланчдыг гурилын үйлдвэрүүдэд өгөх будааны үнээр нь дарамтлаад байвал тэд нэг л өдөр сөхөрч унана. Ирэх жил тариалалтаа хийх санхүүгийн боломжгүй болно. Тэгээд ч зах зээлийн үнийн зохицуулалтыг төрийн захиргааны байгууллагаас шууд тулгаж болдоггүй. Гэвч сайд Ш.Түвдэндорж болон түүний багийнхан Ц.Баатарсайханыг дагаж намираад, сүүлдээ бүр ОХУ-аас гурил, улаан буудай импортлохоор болжээ. Дотоодын үйлдвэрлэгчид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд махийж байхад Оросоос ийнхүү гурил бөөндөх нь цөөн хэдэн хүний л хувийн бизнест чиглэхээс хэтрэхгүй бөгөөд хатуухан хэлэхэд тариаланчдаа нулимсан хэрэг юм.

Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан саяхан Оросоос импортын улаан буудай оруулахыг Ц.Баатарсайхантай ярьж тохирон, гурил үйлдвэрлэгч нэлээд хэдэн компанид ийм зөвшөөрөл олгохоор болсон байна. Ингээд Ц.Баатарсайханы “Улаанбаатар гурил” ХХК-д 10.000.0 тонн хүнсний улаан буудай, “Од групп” ХХК-д 10.000.4 тонн хүнсний улаан буудай, “Сайхан хүнс” 10.000.0 тонн хүнсний улаан буудай, “АПУ” ХК-д 10 мянган тонн спиртийн улаан буудай импортлохыг зөвшөөрөв. Тариаланчдад энэ нь багагүй дарамт, цохилт болов.

photo copy

Оросын зарим нутаг, ялангуяа Сибирь хавилдуу ургац сайтай, нэг тонн улаан будайн үнэ харьцангуй хямд гэж байгаа боловч зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тээврийн зардал, хадгалалт зэргийг тооцохоор ялгаагүй л тонн тутам нь 550-600 мянгад хүрэх ажээ. Зах зээлийн байдал ийм байхад ҮХАА-н сайд, дэд сайд нар зөвхөн “Улаанбаатар гурил” компанийн захирал Ц.Баатарсайханы үгээр заавал импортын гурил, будаа зөөх болсныг хуйвалдаан гэхгүй бол өөр юуг хуйвалдаан гэх билээ. Нэг үгээр хэлбэл, улаан буудайн талбарт сайд Ш.Түвдэндоржийг Ц.Баатарсайхан нь залж явна.

Тариаланчдад яамнаас нь олгож буй хөнгөлөлтүүд   бий нь бий л дээ. Хаврын тариалалт, намрын будаа тээвэрлэлт, тонн тутмын 100 мянган төгрөг гээд урамшуулал бишгүйдээ л байгаа. Гэхдээ энэ бүгдээр ацан шалаа хийж улаан буудайн үнийг 500 мянгаас дээш гаргавал 100 мянгаа өгөхгүй хэмээн дарамтлах нь утгагүй юм. Тариаланчид энэ жил гурилын үйлдвэрүүдээ улаан буудайгаар хангахаас гадна спиртийн улаан буудайгаа ч нийлүүлэх боломж муутай болж байна. Тэд хураасан будаагаа тэгээд гахайн хоол руу зөөх үү. Ц.Баатарсайханд дөрлүүлсэн үхэр шиг хөтлүүлсэн Ш.Түвдэндорж сайд Оросоос импортолсон улаан буудайнаас хувьдаа ашиг горьдож тариаланчдаа жийж буй нь даанч харамсалтай юм.

О.Баяр

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • zochin (September 16, 2014 12:04:47 pm )

    ямарч за

    • Үнэхээр харамсмаар (September 26, 2014 4:14:35 pm )

      Энэ тушаалыг харахад дандаа л болохгүй юм болгон дээр гарын үсэг зурж байдаг Алтанцэцэг гэдэг авгай байж л байх юм. Үе үеийн намын дарга нартай маш сайн хамтарч байгаа хүн гэдэг юм билээ. Ийм нөхөд олон байдаг байлгүй.

  • zochin (September 16, 2014 12:09:41 pm )

    ямарч засгийн газар монгол төрийн бодлогоор тариаланчдаа дэмжих ёстой шүү тэгж байж л бид өөрийн эх орны улаан буудайн гурил иднэ тэгэхгүй бол тариаланчид маань ёстой амархан дампуурах байх шүү дарга нар минь

  • Туяа (September 16, 2014 12:14:49 pm )

    Шинэчлэлийн Засгийн газарт хэлэх үг алага. 1939 он эдний үед эргээд ирж байгаа биш биз гэж бодогдох ум. Баатарсайхан дарга нарт хахуул өгч чаддаг, тариаланчид өгч чадахгүй учраас ингэж боогдож байгаа байхоо

  • Anonymous (September 16, 2014 1:41:35 pm )

    Тариаланчид нь дэндүү дасаж, давраад байгаа юм бишүү

  • uneniig erelhiilegch (September 16, 2014 2:09:00 pm )

    Gadaad zah zeel deer $160 orchim bna 1 th buudai teevriin zardal $70-100 tegeed tootsood uz hamaagui hyamd orj ireh bhaa. Ene shiidver uneheer buruu boljee. Deer ni Kubot gej heden avilgachdiig gargadagaa bolih heregtei. busad guriliin uildveruud ch adilhan hyamd budaa oruulah sonirholtoi l bgaa sh dee. tatvaraas cholooloh hereggui tolood oruulj irehed Dotood budaatai adil bolno.
    Za bas end toon dotor useg tsohij yavah yum. Ganibal, MHG-iin Ankhtuya 2 yu ve. Maliinhaa mah suug yariad yavna biz dee. Naana chini Adyasuren, Horloobaatar, Ulambaatar, Dovchinsuren geed mergejliin hbumuus bii shuu.
    Yamand Gazar tarialan meddeg dargagui bolson gedeg Tsandelgiin unen. Said sentiiten orj ireed Yam bolon TEDS-iin darga nariig mergejliin bus nohdoor tsutgasan gesen.
    Tarialanchid ter dotroo Chinbat gedeg nohod heterhii davarch bna shuu. Mongoliin gazar tarialang oligoorh bolgoson. Ard tumnee boddoggui huviin shunal ni dendsen garuud. Budaaanii une delhiin zah zeelees $100 garui iluu bhad. 500-aas deesh gargaval ard tumend guriliin une daramj bolno. Guriliin uildveruud ch gesen ard tumniig shulaachid.

  • uneniig erelhiilegch (September 16, 2014 2:24:04 pm )

    Tedeed deer ni Ed nar tsaasan deer taria tarina hudlaa geree hiij uramshuulal avah gej met budilaanii ezed

  • uneniig erelhiilegch (September 16, 2014 2:26:45 pm )

    Er ni ed nariin hoorondiin ene shunalaas ard tumen l hohirch uldene sh uu dee

  • yuu (September 16, 2014 5:28:37 pm )

    yuun import ve heden muu tarialanchdaa demjeech ee, Ajiltai orlogotoi MONGOL hyn chini haana bainaa

  • wii (September 16, 2014 6:01:32 pm )

    Baatarsaihan haana ch l hor nairuulj yavah ymdaa.

  • ЗОЧИН (September 16, 2014 6:06:53 pm )

    Дээрх шийдвэр үнэн бол төр засагт шуналаар шургалсан сайд улс орон, ард түмнийг сөхрүүлэх бодлого барьж байна гэж бодогдном.

  • зочин хардагч. (September 16, 2014 7:21:42 pm )

    Эд чинь нүүрэн дээрээ ороосон гэж байгаа ч хужаагаас их хямдханыг оруулж ард түмнийг тойруу замаар хорлож өөрсдийгөө хөрөнгөжүүлэх бодлого явуулж байгаа юм биш үү. Болгоомжил! !! Болгоомжил!!!!миний ард түмэн минь. ……….

  • Suu (September 16, 2014 9:34:38 pm )

    Hangalttai 500,000 d avbal. Bi dornod aimgaas yarijbn. Selenge n tariachid terbumtan guud baij iim yarihaasaa ich l de. Amidrald unen yum bnshde

  • Sonirhogch (September 16, 2014 9:52:23 pm )

    Hooson tolgoit mergejliin bus nohduudiin tolgoitnuud baatarsaihnii Ogoosh bololgui yah yum. Hohino. Her Yamaa udirdaj bgaa ni haragdaj bna. Mongoli in gol salbariin said bolchihood Iim shiidver gargaj bgaa Bol ajlaa Ogson ni deer dee. Chahguigee oilgoj avian deer dee

  • Tarialanch (September 16, 2014 10:19:53 pm )

    Ehnii zurag deer baigaa 2 TARAIALANCH bailaa yu uu? Sain haraarai! Luivarchid, luivirchidtaigaa l temtsej dund ni jinhene tarialanchid uregdeh ym daa.

  • hmm (September 17, 2014 11:47:01 am )

    Saihan huns, Oeg 2 TEDS-nd oroo tolj baij daraagiinhaa shiidverluulvel yasan yum

  • зочин:зочин (September 18, 2014 11:24:07 am )

    Энэ арай дэндэж байнаа ингэж импортоор гурил оруулж ирэхээр энэ хэдэн халтар тариаланчид одоо яах юм бэ дээшээ тэнгэр хол гэдэг болно доо.Энд асар том ашиг сонирхол явж байгаа юм биш үү?.Хууль хяналтын байгууллагууд үүнийг маш сайн шалгах хэрэгтэй.Тэгвэл тариа тариад яах юм бэ бүгдийг нь гаднаас импортоор оруулж ирээчээ.Монгол улс хөгждөггүйн тод жишээ энэ дээ өмнөөс нь харамсах ч багадаж байна

  • Zochinhen (September 18, 2014 11:35:37 am )

    Untei dugraad gants ashigaa bodood bhad hen ch tegex bolno shu dee zaaval 150%ashig ungaax geed guriij baihaar yarj tohirood l uguuch tegvel yadaj guriliin un hymd bolno shuu dee eniig l naad holboo gedeg yum chin zohtsuuldag bolhoos holboo geed buunuur niileed ashig ungahiig heldgui bhaaa

  • zochin (September 22, 2014 5:13:38 pm )

    tarialanchid gej davarsan yumnuud baih yumaa, buh kvotiig avch hayh hergetei, zah zeeleeree yvaah heregtei,tarialanchidiig olon jil tetgeleeshdee odoo bolno

  • Зочин (September 23, 2014 8:13:02 am )

    Гадныхантай нийлж дотоодын үйлдвэрээ намнах бодлогоо хэрэгжүүлж эхэллээ..

  • Зочин (September 26, 2014 12:57:50 pm )

    Тариаланчдаа дэмжихийн оронд хувьдаа хэдэн халтар цаас олох гэж улайрч явдаг энэ түвдэндорж мөн арчаагүй юм даа. Аргагүй л АН-хан иймэрхүү л байна шүү дээ. Нөгөө худлаа том том яриад байдаг х.баттулга ч ялгаагүй өмнө нь бас иймэрхүү л хор найруулж суудаг арчаагүй новш байсан даа

antalya rent a car