antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2014 8 comments

“River stone” хотхон “Шунхлай”-гийнх, “Шунхлай” Г.Батхүүгийнх

нийтлэсэн Admin

19mschf46kugjjdtse6bllsmna2010 оны нэгдүгээр сар. Малын тэжээл ачсан тусламжийн цуваа Өвөрхангай аймгийг зорих арга хэмжээнд УИХ-ын дэд дарга Г.Батхүү хүрэлцэн ирэв. Тэрээр индэр дээрээс “Монгол орон даяар цас зудтай хүнд, хэцүү байгаа өдрүүдэд манай “Шунхлай”, “АПУ” болон түүний салбар компаниуд хамтран Өвөрхангай аймгийн малчдад тусламж үзүүлэх зорилгоор 380 тонн малын хүчит тэжээлийг сум орон нутагт тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна…” хэмээн мэдэгдэж байв.

2011 он. ШУТИС-ийн Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийн захирал Б.Сайнжаргал: Монголын Мянганы сорилын сангийн “Ажил олгогч ба сургалтын байгууллагын хамтын ажиллагааг дэмжих төсөл”-ийг боловсруулах ажлынхаа хүрээнд бид  УИХ-ын дэд дарга Г.Батхүүд албан ёсоор хүсэлтээ илгээсэн. Бидний хүсэлтийг УИХ-ын дэд дарга Г.Батхүү хүлээн аваад “Шунхлай” ХХК-ийн ерөнхий захиралд хамтран ажиллах хүсэлт хүргүүлсэн нь бидний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах нөхцлийг бүрдүүлж өглөө…

Одоогийн УИХ-ын гишүүн  Г.Батхүү нь “Шунхлай”,  “АПУ” компаниудын эзэмшигч юм. Тиймээс тойрог руугаа чиглэсэн аж аж ахуйн чиглэлээр амлалт биелүүлэх ажилд нь “Шунхлай”, “АПУ” компаниуд үнэн хүчээр зүтгэдэг.

“Шунхлай” нь дороо олон охин компанитай. Тэднийх нь нэг болох  “S Developmant” ХХК-тай холбоотой нэгэн таагүй явдал болсон. “S Developmant” ХХК-ийн “River stone” хотхоны барилга дээрээс энэ сарын 7-ны өдөр гурван залуу унаж амь насаа алдав. Албаны хэллэгээр энэ нь үйлдвэрийн осол ажээ. Уг нь НМХГ-аас 2014 оны тавдугаар сарын 21-нд тус барилгын барилга угсралтын ажлыг нь түр зогсоох тухай акт гаргаж байжээ. Учир нь энэ барилга  батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй байсан гэнэ. “S Developmant” ХХК нь 2011 оны дөрөвдүгээр сарын 18-нд байгуулагджээ.  Барилга,дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, төслийг удирдлагаар хангах, мэргэшсэн зөвлөгөө үзүүлэх, үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ үзүүлэх зэрэг үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Юутай ч УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн эзэмшлийн компанийн барилга гурван сайхан залуугийн аминд хүрчихлээ. Тэрээр “S Developmant” ХХК-ийг өөрийнхөө эзэмшлийнх гэж хэлүүлэх тун дургүй байна.  “АПУ”-аас нь хачин сонин мэдэгдэл гарч, цахим ертөнц дэх “S Developmant” ХХК болон “River stone” хотхонтой холбогдож болох бүх мэдээллийг устгуулсан байв. Г.Батхүүгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэснээс ийм арга хэмжээ авсан бололтой. Уг нь Г.Батхүү, “АПУ”,  “Шунхлай” гэдэг гурван үг “ихэр” болтлоо ижилссэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Setgegdel (September 12, 2014 2:33:30 pm )

    Bathyygees hudalch huurmag zyil ih garnaa

  • Od (September 12, 2014 4:53:04 pm )

    Borluulaltiin alba ni ymar kompani barisan tuhai zahialga uguhuur sonirhohod APU giin ohin kompani gej bayrtaigaar taniltsuulj b.saan.

  • hench bish (September 12, 2014 7:29:08 pm )

    Bathvv tei ymar ch hamaagvi ym bna le shvv yah gej ingej tuilshirdag bna aa

  • Хурц (September 12, 2014 9:37:34 pm )

    Монголчуудаар тоглож дуусахгуй юм байна

  • мкр (September 13, 2014 9:54:07 am )

    луйварчин батхүү их хуралд яаж сонгогдлоо хиЙж бүх үйлдэл нь луйварын хэрэг байхгүй нөхөр шоронд байх нөхдийн нэг

  • Зочин (September 13, 2014 12:39:27 pm )

    СОЛОНГОСУУДТАЙ НИЙЛЖ МОНГОЛЫГ ХУДАЛДАЖ БАЙГАА ТУХАЙ ӨӨРИЙНХ НЬ ХҮМҮҮС ЯРЬЖ ЯВНА ГЭСЭН ТҮҮНИЙГЭЭ ЭЛДВИЙН ДЭД БҮТЭЦТЭЙ ХОЛБОЖ ЯРЬЖ ЯВНА БИЛЭЭ. ЭНЭ ТАЛААР БУСАД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД СУДЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ШҮҮ НЭГ Л БУРУУ ХУУЛЬ ГАРАХАД МОНГОЛ УЛС ХАРИЙНХАНЫ ГАРТ ОРОХОД БЭЛЭН БОЛЧИХООД БАЙНА

  • Anonymous (September 13, 2014 9:31:53 pm )

    bathuu shig shudrag uls torch tsoohon do .teren shig 10 hun ene ulsiig udirdval monch hurdan hogjihoor bain da . unen hudliin hoorond ih zai bi de tsag hugtsaa haruulan da huniig hulgaich gej duudaj baigaa hun . ooron hulgaich baidag uym gesen

  • зочин (September 14, 2014 1:29:07 pm )

    Шуналын тулам ШУНХЛАЙ-н БАТХУЙ нахуй

antalya rent a car