МАН-ын Бага хурал 226 гишүүнтэйгээр буюу 73 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Хэнтий аймгийн МАН-ын дарга Ж.Эрдэнэбаатар нарын удирдаж буй МАН-ын II Бага хурлаар МАН төрийн, улс төрийн болон намын албан тушаалд сонгогдож, томилогдсон намын гишүүдийнхээ ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг бүх талаас нь авч хэлэлцэн “Намаас төрийн болон намын албан тушаалд сонгогдож, томилогдсон МАН-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг батлах ажээ.
Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэн нарийн бичгийн дарга нарын тоог нэмэгдүүлэн орон гаргасан намын бага хурлын гишүүдээ нөхөн сонгох юм байна. Түүнчлэн намын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо, квотыг нэмэгдүүлэх талаар тодорхой шийдвэрүүд гаргаж, намын ажлыг их бүтээн байгуулалтын зорилгод чиглүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” Нийгэмд сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай” гэсэн тогтоолууд батлах ажээ.
Дээрх хуралд оролцохоор МАН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, аймгийн Засаг дарга нар, аймгийн намын дарга нараас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, академич С.Нарангэрэл, БОАЖ-ийн сайд асан У.Барсболд, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт , хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Гавъяат жүжигчин Б.Жаргалсайхан нарын улс төр, урлаг соёлын зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Т.Очирхүү, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, НХХЯ-ны дэд сайд Д.Нямхүү, ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон, УИХ-ын гишүүн асан Н.Болормаа, дэслэгч генерал Ц.Тогоо, “Ноёд” группын захирал Г.Буяндорж, “Алтжин” группын Г.Алтан, “Оюуны Ундраа” группын захирал С.Амарсайхан, “МАК” группын дэд ерөнхийлөгч Н.Номтойбаяр “Эрдэнэт”-ийн Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, Ц.Балдорж агсны хүү Б.Мөнхтүшиг гэх мэт олон хүн хүрэлцэн ирсэн байлаа.
С.Заяа
shuudmn
Холбоотой мэдээ
Comments are closed.