antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2014 1 comment

Оюунлаг үйлсийг дэмжигч Төрийн банкны хамт олондоо баярлалаа

нийтлэсэн Admin

zurag-Tsetsegzul-452x480Өнгөрөгч сарын 31-нд Энэтхэг улсад зохиогдсон ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонези зэрэг 5 улсын нийт 80 тамирчин бүтэн өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр оюунаа уралдуулж аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 3 тамирчин дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатарын хамт маш амжилттай оролцож 30 медалийн 9-ийг нь хүртэн, дунд насны ангилалд Дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоон багийн оноогоор тэргүүллээ.

Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнхийн хувьд 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн нийлбэр оноогоор нийт 80 тамирчнаас 2-р байрт орсон ба дунд насны ангилалдаа түрүүллээ. Тэрээр “Хөзөр” цээжлэх хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр Хятадын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.

Мөн өнгөрсөн жил Лондонд болсон Дэлхийн аваргын тэмцээний дунд насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан 14 настай Төрийн банкны элч тамирчин З.Цэцэгзулын хувьд 2 хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээр 5-р байрт орж дунд насны ангилалд дэд байрыг эзэллээ.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд 3-т бичигддэг Шведийн тамирчин, Дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Jonas von ESSEN оролцсон нь өрсөлдөөнийг ширүүн болгосон ба тэрээр нийлбэр оноогоор тэргүүлж цом хүртлээ.

Тэмцээнд тамирчдынхаа хамт оролцоход тусалж дэмжсэн академийн хамт олон мөн тамирчдынхаа гэр бүлийнхэнд талархсанаа илэрхийлье. Төрийн банкны элч тамирчин З.Цэцэгзултай үргэлж хамтран ажилладаг Төрийн банкны хамт олны ажил үйлс нь үргэлж өөдөө байх болтугай.

Дараагийн тэмцээн Гонконгт 9 сарын 13, 14-нд болох ба энэ тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцоно.

Дасгалжуулагч,ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар

IMG_6198 IMG_6187 IMG_6105


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • болор (September 11, 2014 12:54:03 pm )

    дүү минь мундаг байна, сайн байна. баяр хүргэе, улам их амжилт хүсье,

antalya rent a car