antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2014 4 comments

Хүнсний ногооны үнэ бага хэмжээгээр буурчээ

нийтлэсэн Admin

hunsУлаанбаатар хотод зарагдаж буй хүнсний барааны дундаж үнэ ба, үнийн өсөлтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Махны дундаж үнэ
2014 оны 9-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6515 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7665 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 115 төгрөг, үхрийн цул мах 6.5 хувиар буюу 565 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хар Хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв. Хонины ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 950-1300 төгрөг, 2-р зэргийнх 750-910 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1000-1149 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин “Номин” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1149 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо
2014 оны 9-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.8 хувиар буюу 75 төгрөг, лууван 13.0 хувиар буюу 165 төгрөг, байцаа 5.3 хувиар буюу 55 төгрөг, манжин 17.9 хувиар буюу 250 төгрөг, сонгино 4.9 хувиар буюу 60 төгрөгөөр тус тус буурсан байлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (September 11, 2014 1:51:54 pm )

    та нар яах гэж ингэж ард иргэдийн тархийг угаадаг юм бэ дээ. хүнсний ногоо, бусад бүтээгдэхүүн 7 хоног тутам 100-500 төгрөгөөр нэмэгдээд байдгийг мэддэггүй юмуу. хэдхэн хоногийн өмнө би наад хонины махыг чинь ястайг нь 8500 төгрөгөөр авлаа. тэгэхэд буурч байна гэж ойлгохуу. битгий ингэж иргэдийнхээ тархийг үнэ буурч байна гэх мэтээр угаагаад бай. наад хүмүүс чинь та нар шиг тэнэг биш. жинхэнэ амьдарч ядаж байгаа хүмүүс. тэнэгүүдээ. амьдралдаа жоохон орж амьдраач. битгий тэнгэрээр амьдраад бай.

  • зочин (September 16, 2014 9:18:24 am )

    бичиж байгаа юмаа уншаач хаана юмны үнэ буураад байгаа юм өдөр ирэх тусам өсөж байна. Өглөө нэг үнээр орой нэг үнээр зардаг юм зах дээр!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • ҮНЭН (September 18, 2014 9:52:23 am )

    Энэ ямар хуцдаг сайт вэ? 6515, 7400-аар мах авлаа юу. За Ер нь авсан ч байсан зах их дэлгүүр 2-ыг харицуулах уу. Харицуулагдах уу. Тэрийг ялгаж салгаж ойлгомоорын. захын захитай нь дэлгүүрийн дэлгүүртэй нь харицуулаач тэнэг малнууд. Бас дээрээс нь худлаа мэдээлэл өгч хүмүүсийн тархыг угаахаа боль. Угаасаа өдрөөс өдөрт юмны үнэ өсөөд төгрөгийн ханш унаад байгаа нь хэн хүний нүдэн дээр ил байгаашдээ. та нар зөв бодит мэдээлэл өгмөөр юм.

  • Зочин (September 18, 2014 9:55:44 am )

    шаал худлаа… өглөө эрт зах дээр очоод махыг бүхлээр нь авбал ийм үнээр авах байх.

antalya rent a car