УИХ-ын гишүүн Х.Баттулга ирэх 2017 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон гэнэ. Тэр ч бүү хэл, өөрийн удирддаг МОАХ фракциа нам болгохоор шийдсэн гэх мэдээлэл чих дэлсэв. Тэрбээр нам доторхи нам болчихоод байгаагаа харуулан “Давхар дээл”-ээр гоёсон намын гишүүн, сайд нараа эсэргүүцэн, өнгөрсөн тавдугаар сард ҮХАА-н сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгсөн. Эрх барьж байгаа намаа хааяа хааяахан шүүмжлэн ийнхүү тэсрэлт хийдэг тэрбээр энэ удаад том хөдөлж, Монгол Улсын Төрийн тэргүүнд хүч үзэхээр болсон гэнэ. “Давхар дээл”-ээ тайлсныхаа дараа нарийн царигийн асуудлаар олон нийтийн анхаарлыг татахуйц нэврүүлэг хийж, үндэсний үзэлтэн гэдгээ илэрхийлэн, ард түмнээс нэмэх оноо аваад байгаа түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд гайхах хүн нэг их гарахгүй л болов уу.
Гэсэн ч зарим асуудлаар намынхантайгаа түнжин хагараад зогсохгүй намынхаа эсрэг бодлого явуулж байгаа нь харагддаг түүнийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд дэмжих хүн ховор учраас өөрийн удирддаг МОАХ фракциа нам болгож, Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх хувилбарыг бодож олсон ч болох юм. АН-ын гол тулгуур багана, ардчиллын олон мянган партизаныг нэгтгэсэн энэ байгууллагыг тэрбээр нам болгон дараагийн сонгуульд оролцвол МАХН-ыг байг гэхэд ИЗН-аас дутахааргүй олон тооны суудлыг дангаараа авч чадна гэж үзэх хүн цөөнгүй байна. Ерөнхийлөгчийн бүү хэл, ирэх УИХ-ын сонгуулийн марафон эхэлчихээд байгаа энэ үед албан ажил болох чуулгандаа хүрэлцэн ирдэггүй эрхэм гишүүн ийнхүү Төрийн тэргүүний сонгуулийнхаа сценари дээр ажиллаад тун завгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын дарга Си Зиньпинд зориулсан хүндэтгэлийн чуулганыг ганцаараа тасалж од болсон. Ийнхүү ойрын хэдэн жилдээ дахин тохиохгүй өндөр дээд хэмжээний айлчлалыг үл тоосон нь илүү том ажлын араас хөөцөлдөж эхэлснийх нь илэрхийлэл биз ээ.
М.ӨНӨРӨӨ
Холбоотой мэдээ
-
bat (September 11, 2014 8:45:44 am )
Saihan sanaa bna demjinee.
-
zochin (September 11, 2014 2:29:06 pm )
busdiig hvndlehgvi bj yaj eronhiilegch boloh bileedee horshtoigoo muudalcaj turj vheil gej bodvol ene hvniig demjih yumdaa hahaha
-
zochin (September 11, 2014 2:44:28 pm )
Demjine shuu buh ger buleeree ge vel 40 garui hun amjilt
-
zochin (September 11, 2014 9:45:06 pm )
Bayjih durtai bohchuud demjij ltaaraa. Eronhii saidaar ni bas neg bahdaj ydsan bohiig demjeed garganaa yuadag yum kkk
-
ok (September 11, 2014 10:46:55 pm )
Ардчилсан намын алдааг зассан дүрэм журамтай хариуцлагатай босоо удирдлагатай нам байгуулвал шинэ үзэгдэл болно доо. олон нам байна гэхдээ хоорондоо ялгагдах зүйл бага байдаг. Хариуцлагатай шинэ улс төрийн хүчин бий болвол сайн байна.
-
zotcin (September 12, 2014 9:09:29 am )
BUH BOLOWSROL BAGATAI HUN UURIIGUU GOLOHGUI UM DAA
-
зочин Д.БАТ (September 12, 2014 10:32:03 am )
Х.БАТТУЛГЫГ ИЛҮҮЦ,ИХ ТООЦООТОЙ,БУУРЬ СУУРЬТАЙ,ИХ УЛС ТӨРЧ ХҮН ГЭЖ ТООЦДОГ БОЛОХООР БАЙНГА ДЭМЖИДЭГ,ГАНЦААРАА БАРГА ШАХУУ ДАВХАР ДЭЭЛЭЭС ДАН ДЭЭЛИЙГ НЬ ТАЙЛАЯ ГЭЖ ТЭМЦСЭН ,ТЭМЦЭЛДЭЭ ЧИГ ШУЛУУН ИЙМ УДИРДАГЧ МОНГОЛЫГ УДИРДААД АВААД ЯВАХ БОЛНО ДОО,ИЙМД Х.БАТТУЛГЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ,ДЭМЖИЖ БАЙНА,ОДООНООС СУРТИЧИЛГААГАА ЯВУУЛСАН ДЭЭРЭЭ
-
хэнийг сонгох нь хувь хүний эрх , гэвч ... (September 12, 2014 1:47:37 pm )
улсын ерөнхийлөгч гэдэг уг нь маш өндөр боловсролтой л хүний хийж чадах ажил баймаар … хувийн компаний захирал бол яахвээ , дампуурчихгүй мөнгөө олоод л явж чадаж байвал заавал дээд боловсролтой ч байх шаардлага алга …
-
mongol hun (September 14, 2014 12:05:55 pm )
Sain baina!!! Uuniig l huleej bailaa! Battulga gishuunee zaawal chadna shuu! Ingesneer ene muusainuudiig zewerleh bolno! Demjij baina! Taniig demjine gesen humuus uugeer mash ih baigaa! Ard tumen tanitai hamt baihad alzah jumgui shuu hu! Amjilt husej!
-
зочин (September 16, 2014 11:50:48 am )
өө болилдоо ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн партизанууд чамд нэрээ худалдах уу үгүй л гэж бодож байна шүү ман махн хоёр шиг шивгээ тарихна уу ойгоо булаалцалдана байраа булаалцалдана тэгж тэнэгтэхгүй байлгүй дээ битгий андуур дүү минь харин тэгсэнээс чи шал өөр нам байгуулаад ид бахаа гайхуул чаддаг юм бол
10 Comments