antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2014 2 comments

Солонгосын алдарт жүжигчин Сонг Хёк Ю орлогоо нуун дарагдуулсандаа олон нийтээс уучлал гуйлаа

нийтлэсэн Admin

sojuМонголчууд бид Солонгосын олон ангит киног шимтэн үзэх болоод олон жилийг ардаа үдсэн билээ. Тэгвэл Сологосын олон ангит уран сайхны кино болох “Миний байшин”, “Зүрхэнд шингэсэн намар”, “Зочид буудлын эзэн”, “Амьдралын ээдрээ” зэрэг олон киногоороо Монгол түмэнд танигдсан жүжигчин Сонг Хёк Ю толгой бөхийлгөн олон нийтээс уучлал гуйжээ. Өнгөрсөн сарын 21-ны өдөр болсон киноныхоо үеэр олон нийтээс ийнхүү уучлалт гуйсан байна. Учир нь жүжигчин бүсгүй 2008-2011 онд олсон 5 тэрбум 400 сая воны орлогынхоо 92.3 хувийг нуусан бол дараа жил нь мөн олсон орлогоо хасч мэдүүлсэн зэрэг зөрчил гаргасан аж. Хэдийгээр тэрбээр алдаагаа засч, 2012 оны 10 дугаар сарын 11 гэхэд бүх татвараа төлж дуусгасан хэдий ч энэ тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нийтэд тархсан нь сэтгэлийг нь ихэд эмзэглүүлсэн гэнэ. Тиймээс шинэ киноны нээлтийн өмнө олноо дэлгэгдсэн уг хэргийн талаар жүжигчин бүсгүй мэдээлэл хийж, тухайн үед өөрийн орлого, татварыг тооцдог байсан татварын хэлтсийн ажилтны хариуцлагагүй байдлаас дээрх зөрчил үүссэн. Энэ тухай мэдсэн даруй нөхөн татвараа төлсөн гээд толгой бөхийлгөн уучлал гуйсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Солонгосын алдарт жүжигчин Сонг Хёк Ю олон нийтээс уучлал гуйлаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ГОО ВАН (September 09, 2014 3:11:06 pm )

    шударга соёлтой улсууд ч сайхан юм аа_ манайханч хэнээр юу гэж яриулвал төлөхгүй байх боломж байна гэж л хайх байхдаа

  • Зочин (September 10, 2014 9:28:42 am )

    Ёс зүйтэй байх нь сайхан юм ааа…. Манай тэнэгүүд жишээ аваасай.

antalya rent a car