antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2014 8 comments

Цэц хамгаалсан ч Д.Сугарыг шүүнэ

нийтлэсэн Admin

indexТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокуророос Үндсэн хуулийн цэцэд гурав дахь удаагаа гаргасан.

Хуулиар бол Цэц энэхүү саналын хариуг 14 хоногийн дотор өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, уг хариуг энэ долоо хоногт багтаан гаргах ёстой юм.

Прокурорын саналын хариуг хэрхэн өгөх бол? Хариулт нэхсэн энэ асуудлыг өчигдрийн байдлаар Цэцийн гишүүд судалж байгаа гэлээ. Прокурор Д.Сугарыг МИАТ-ийн хэрэгт буруутгаж байгаа юм. Цагдаагийнхан Д.Сугарын МИАТ-ийн хэргийг хамсаатнууд нь болох Ч.Хоролсүрэн болон МИАТ-ийн захирлуудын хэргээс тусгаарласан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Өдгөө МИАТ-ийн хэргээр ял авсан хүмүүсийн зарим нь хохирлоо барагдуулсан, ялаа эдлээд шоронгоос гарч байгаа гэх мэдээллүүд бий. Харин Д.Сугарын хувьд тусгаарласнаас хойш ямар нэг ажиллагаа хийгдээгүй Цэцийн “хана”-ыг хоёр удаа мөргөчихөөд байгаа ажээ.

Прокурорын энэ удаагийн санал Цэцийн гишүүдийг гацаанд оруулаад байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Цэц эхний саналын хариуд “Үгүй” гэж шууд хариулж байсан бол хоёр дахь удаагийнхад “Д.Сугарыг цалингийн 30 хувиар торгосугай” хэмээн шийдэж байлаа.

Өмнөх хариунуудад баримталж байсан Үнд­сэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүнийг түдгэл­зүү­лэх, эргүүлэн татах талаар хоёрхон заалт бай­даг байна. Тэр нь тус хуулийн тавдугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт

“…Цэцийн гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ тухай эрх бүхий байгууллагын санал, шийдвэрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор Цэц хэлэлцэж шийдвэрлэнэ…”

“…Цэцийн гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон бол түүнийг Цэцийн гишүүнээс нь эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэж заажээ.

Эх сурвалжийн мэдээл­лээр Цэц Д.Сугарыг урьдын адил хамгаа­лаад үлдвэл шууд шүүх рүү шилжүүлж ший­дүүлэхээр зэхэж байгаа ажээ. Үүний дараа Цэц хуу­лийнхаа 5.3 дахь зүй­лийн дагуу эргүүлэн татах тухай шийдвэрийг гаргах учиртай юм. Д.Сугарын хэргийг Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сандагсүрэн хянаж байна.

“Зууны мэдээ” сонин

Эх сурвалж: www.zuuniimedee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ГОО ВАН (September 09, 2014 3:14:55 pm )

    Бидний мэдэх ёсгүй баахан юм гарч ирээд балай их хэрүүл, зарга зайлхай үүсэх байх даа хөөрхий бидний цус нь Х -аар сайжирсан монголчууд

  • зочин (September 09, 2014 4:43:59 pm )

    идэж уусан л бол шийтгэлийг нь хүлээлгэх л хэрэгтэй шүү дээ, авилгач гээд л байна, ядаж шүүгчүүд нь шударга байгаасай билээ гэж залбирах юм.

  • Zaya (September 09, 2014 6:02:52 pm )

    SAYA SAYA DOLLAR HULGAILJ ZUVCHUULSAN SUGARIIN TSALINGIIN 30% BOLOH 150$ OOR TORGOSON NI ZUUNII SHILDEG ONIGOOND ORJ GINNES-t BICHIGDENE SHUU. MONGOLIIN AVILGACHIDAA GEJ.

  • zochin (September 09, 2014 6:44:57 pm )

    unenheer gemgui yum bol yunaasaa aigaad shigdeed baigaan uuriin huselteer tsetsiin gishuunees tatgalzaad shalguulchih heregtei yum bishuu

  • иргэн (September 09, 2014 11:33:25 pm )

    сугар гуай хэргээ өөрөө үүр хожим хүүхдүүд чинь үүрнэ эр хүн шиг бай аав шиг бай аав хүн хэлж байна

  • bagi (September 10, 2014 1:28:44 am )

    yndsen huuliinn tsets gedeg chini yahaaraa odoo boltol ter gemt heregtniig hamgaalaad baigaa um be .ene ch harin heniig eleg bairiad bnaa.hamgaalaad baigaag bodohod oorsdoo hamt ideltsen um bishyy

  • Anonymous (September 10, 2014 10:18:37 am )

    sugariig sugalj l bolkui shuu. uruun uuriin biyeeree tuluh hrgtei. shorond ch tuuniig olon zuil huleej baigaadaa

  • лхагва (September 10, 2014 6:57:53 pm )

    нүгэлээс айдагүй юм байхдаа_ядаж яагаад ам мурийчихаваа гэж боддогүй юм байхдаа

antalya rent a car