antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2014 16 comments

Хүмүүс яагаад Орос, Хятадын визэнд биш Америкийн визэнд “алалцдаг” вэ

нийтлэсэн Admin

visaa631718822201409090926Хүмүүс яагаад Орос, Хятадын визэнд биш Америкийн визийг авах гэж “алалцдаг” вэ? Яагаад гэвэл АНУ-д очсон хүн жаргадаг л байхгүй юу.

Үүнийг тэр зүгт зорчсон хүн бүр мэднэ. Өчнөөн олон монгол Америкт очсон, аялсан, ажиллаж амьдарч байгаа. Америкт хууль л зөрчихгүй бол бүх зүйл чөлөөтэй. Америкт дургүй хүн ч тэнд сайхан амьдардаг. Америкийн үзэл бодолд дургүй, улс төр, шашин шүтлэг, яс үндэс, зүс царай, бэлгийн чиг хандлага… ер нь нийлэмж муутай байх ямар л нөхцөл байна хамаагүй, хэн ч тэднийг тоохгүй. Хууль дүрмийг нь л зөрчихгүй бол тэнд хүн шиг амьдарна. Энэ ертөнцийн түмэн хэлийн амьтад тэнд амиа өгөхөөс наахнуур зорьж тэмүүлэн очсоноор сайхан амьдарсаар байна. Тэнд амьдарч байгаа монголчуудын цөөнгүй хэсэг нь харласан хэрнээ амгалан тайван амьдардаг юм шүү дээ. Солонгост харласан бол байнгын хяналт шалгалтаас айж амьдардгийг бид мэднэ. Гэтэл Америкт тэднийг хэн ч зогсоож шалгахгүй, орон байранд нь халдахгүй, бизнесийн бүрэн эрх чөлөөтэй. Харласан хэрнээ байшингийн дотоод засал чимэглэлийн компани байгуулчихсан гялалзтал ажиллаж яваа залууд өнгөрсөн хавар Монголын Хөдөлмөрийн яамнаас очиж Засгийн газрын шагнал гардуулсан шүү дээ. Америк ийм л улс. Ажлын байр, ашиг орлого, бизнесийн эрх чөлөө энэ ертөнцийн хаана байна гэвэл Америкт л байна. Гагцхүү таны чадвар, мэдрэмж, хөдөлмөрч чанар л мэдэх хэрэг. Нэг ажил хийе гээд хөдлөхөд урд чинь хүнд суртал, авлига, өнгө мөнгөний хана хэзээ ч саад болохгүй. Эхнэр нөхөр хоёр хамтдаа Америкт амьдрахаар очиж аяга шанага угаах ч юм уу, пицца зөөгч юм уу, такси барья гэж бодъё. Монголчууд хийгээд бусад улс орноос очсон хүмүүсийн наад захын хийдэг ажил л даа. Хоёулаа нийлээд дор хаяж 3000 ам.долларын цалин авна. 1000-ыг нь Монгол руу явуулчихна. 1000-ыг нь байр, хоолондоо зарчихна. Үлдсэнээр нь хангалттай амарч зугаалаад, үзэж хараад, ая тухтай амьдарна. Хэдэн ч жил ингэж амьдарч болно. Насан туршдаа ч ийм маягаар Америкт амьдарч болно. Цалингийн хамгийн доод хязгаарт нь төсөв хийхэд энэ юм шүү. Тэрнээс биш 3000-аас дээш цалин авах өчнөөн боломж тэнд бий. Боломжоо ашиглан улам дэвжиж дээшлээд дундаж иргэний түвшинд нь амьдарч байгаа монголчууд Америкт хэдэн зуугаараа байгаа. Энэ ертөнцийн аль ч улс орноос ямар ч хүн очсон сайхан амьдарч болох тийм таатай орчин нөхцөлийг Америк улс бүрдүүлж өгсөн болохоор дэлхийн долоон тэрбум хүн бүгдээрээ АНУ-ын визэнд “алалцдаг” билээ. Тэнд очиж л ясаа амраая, үр хүүхдүүдээ баталгаатай нийгэмд аваачъя, хүн болсных хүний нийгмийн хамгийн сайхан хэсэгт очиж амьдаръя хэмээн ертөнцийн хүн бүр тэмцдэг болой. Тэдний нэг хэсэг нь бидний гурван сая монголчууд юм.

Тэгвэл тэрхүү Америкаас дутуугүй энэ бөмбөрцөгт нэр нөлөөтэй Орос, Хятад руу энэ ертөнцийн хүмүүс яагаад тэгтлээ дурладаггүй, хошуурдаггүй юм бэ. Үнэндээ энэ хоёр улсад өөрсдийг нь хүлээн зөвшөөрч, манайхны хэлдгээр долоодоггүй л юм бол амьдрахад нэн бэрх, хэцүү. Хэлүүлэлтгүй бүгдээрээ янз бүрийн зовлон, бэрхшээлийг нь мэдэж байгаа. Хойд хөршид бол арьс өнгө өөр байхад л хамгийн эхний гадуурхагдах шалтгаан болж цааш дарамт үргэлжилнэ. Монголчуудад дэндүү дээрэнгүй ханддаг. Хиагтын гааль дээр машиндаа дөрвөн шинэ дугуй хийгээд очсон Монголын иргэнийг шинэ дугуйгаа үлдээж хуучин дугуйнуудаа хийгээд нэвтэр гэхийг хоёр нүдээрээ харна. Дөрвөн шинэ дугуйгаа цаана ороод зарах гэж яваа юм гэнээ, Оросын гаальчдын үзэж байгаагаар. Наад захын ийм дарамт мэтээс эхлэн Монгол-Оросын гадаад худалдаа үнэндээ тэг зогсолтод хүрсэн (яах аргагүй хөрш, олон жилийн хэлхээ холбоо худалдаа эргэлтийг амь тавиулчихгүй байгаагаас биш). Ийм газар руу хэн зүглэх юм бэ. Алтанбулагийн гааль дээр очоод хараарай, бараа таваар гэвэл Орифлеймийн жаахан бараа, цацагт хяруулын ч билүү, юуны ч билээ, нэг шувууны мах төдийхөн, бас бус зүйлс Оросоос орж ирдэг. Дээр нь мэдээж нефть бүтээгдэхүүн. Ингээд л болоо. Сүүлийн жилүүдээс нефтийн хэрэгцээгээ бид 90 хувиас 60 хувь руу бууруулж байна. Монголчууд Оросоос улам л хамааралгүй амьдарч байна. Одоо Орос визгүй боллоо гээд монголчууд тийш хошуурах уу, тэндээс тэгтлээ их эдийн засгийн урсгал бий болох уу. Эдийн засгийн утгаар нь том юмыг хойд хөршөөсөө харъя гэвэл ганцхан мах шүү дээ. Орос руу 50 сая малынхаа махыг ямар ч тээргүй гаргадаг болгох асуудал л байж. Үүнийг шийдэж чадвал өөр хэрэг. Сибирийн махны хэрэгцээг бид хангадаг болчихвол том эдийн засаг, том тоон үзүүлэлт, уул уурхайгаас болж уналтанд ордог эдийн засагт их нэмэртэй. Тэрнээс тэнд очоод ажиллаж амьдраад, дээрэлхүүлээд суудаг монгол хүн одоо байхгүй байх аа. Хятад бол арай өөр л дөө. Тэгээд ч визгүй.

Монгол Улсын хувьд Америктай адил төсөөтэй үнэт зүйлсийг эрхэмлэдгээрээ ойр юм. Америк нь хүнийг хүн гэж үздэг ардчилсан нийгэм. Манайд ч үүнийг ярьдаг, эрмэлздэг, манай нийгмийн нэгэн үнэт зүйл мөн юм. Иргэдээ сайхан амьдруулахын төлөө, ажилтай орлоготой, эрүүл саруул, аюулгүй орчинд ажиллаж амьдруулах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл гэж Монгол Улс үздэг. Мөн дээр нь ардчилсан сонгууль байна, ард түмний сонголт чөлөөтэй, ил тод байх нь манай нийгмийн нэгэн чухал хэсэг. Энэ дотроо хэвлэлийн эрх чөлөөтэй байх нь Монголын ардчиллын амин сүнс билээ. Энэ бүгдээрээ манайх Америктай адилхан үнэт зүйлстэй улс юм. Ийм учраас бид хүн төрөлхтний нэгэн адилаар Америкийн виз даруулахын тулд “алалцдаг”-аа нуух хэрэггүй билээ. Тэнд бидний үлгэр авах, үнэхээр нэгэн ардчилсан нийгэм ийм байдаг байх гэж итгэл үнэмшил төрүүлдэг нийгэм оршин байдаг болохоор. Гэтэл сүүлийн үед манай дарга нар “Юугаа амлаад туучихсан бол” гэж санааг минь зовтол гүйлдэж байна. Үнэндээ наад Оросын визийг чинь хүмүүс тоодоггүй юмаа. Захын нэг ТҮЦ-нд “Оросын визийг 40 ам.доллараар гаргана” гээд гаднаа бичээд наачихсан байдаг юм. Ийм байтал энэ айлчлалын гол үр дүн нь визгүй зорчихыг шийдсэн асуудал байлаа гэж яриад байгаа нь, ард түмэн минь визгүй зорчих боллоо гэж хөл хөөрцөг болоод байгаа төр засаг ямар учиртай юм болоо.

 

Эх сурвалж: www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • njiogv jk (September 09, 2014 11:47:26 am )

    zov zov unen bichsen baina. usa-d zugeer baigaa huniig barij avaad nutag ruu n butsaana gej hezeech baihgui. Yaltachgui heregt holbogdson bol barina tegeed tsaachlalin alband shiljuulsen ch huulich avch zargaldah erh olgood l sullana. Az n taarval nogoon kart ch ogchihno. Solongost bol shuud barij avaad l ongotsond suulgaad achna. Oros bol ter chigeeree mafia. Tom jijig mafia.Boon corruption. Hyatad bol bugd medej baigaa.

  • unen (September 09, 2014 2:23:12 pm )

    amerikt hench namaig gudamjaar n yavj baihad huue onigor nudtee gej duudahgui tegeed ch tend bi tavag ugaagaad ollson mungu end barilga deer noir hoolgui ajillaj avsan tsalingaas hamaagui iluu barag l bankni ediin zasagchiin avdag tsalintai duine bas orost bol mongolchuud hench bish bidniig hyatad l gej duudna tegeed zodno oluulaa niilj baigaad

  • hyyhed (September 09, 2014 10:41:56 pm )

    tiim shyy
    manai tomchuud oros hyatadtai 1l tom um hiigeed bn daa arai dagaar orchihson um bish biz dee medne shyy ene Altanhyagaas ogsuuleed aan

  • Zochin (September 09, 2014 11:51:02 pm )

    YU OILGUULAH GD HENII HUSELTEER TARHI UGAAH GD L BNA DAA. HUNII UZEL BODOLD ZOHIOMOL AEGAAR NULUULUH GDG NI JAAHAN YOS ZUIGUI UTGAGUI, ACH HOLBOGDOLGUI ZUIL L DEE. MONGOLCHUUD UNENDEE EH ORONDOO L SAIHAN AMIDRADAG BIZ DEE

  • аааа (September 10, 2014 8:29:43 am )

    оростой визгүй болох нь үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй. учир нь монголоос элдвээрээ дуудуулан байж дээрэлхүүлэх гэж тийшээ явах хүн байхгүй. эрт үед алтан москад сурсан хэдэн хүн л хааяа нэг орж гарах байх. харин оросын талаас маш олон гэмт этгээдүүд, мафийнхан монгол руу орж ирнэ. оростоо хаявчигдаж, мөрдүүлж байснаас монголд орж ирээд хилийн ойролцоо нэг суманд засаг даргад нь ганц боодол рубль, цагдаад нь бас хэдэн рубль өгөөд л амар тайван амьдраад, гэмт хэргээ эндээс удирдаад л суужийх байх даа

  • ЗОЧИН (September 10, 2014 10:35:34 am )

    ёстой яг оросын мафийн үүр уурхай болно доо

  • zochin (September 10, 2014 10:52:31 am )

    Za yag shde eh orondoo haana shan amidaraad bna medeej eh oron shan l da gehdee unuudur amidrah batalgaa bga bilvv vr hvvhdee yawuulchih tsetserleg bgvi l uls oron shvdee

  • zochin (September 10, 2014 10:55:11 am )

    Xarin ch haa ochij dajgvi zuw yum bichij zarim neg ergvv setgvvlchdiig bodwol end ene ehneree hayj ter terentei yawaldaj gej hend ch hereggvi yum bichij bsan s l deer yum bn

  • zochin (September 10, 2014 1:20:16 pm )

    amerikt bool baisanaas oros ruu yavj naimaa hiisen n deer. booluud bool gedgee meddeggui gesen.

  • Anonymous (September 10, 2014 3:25:40 pm )

    Америкийг муулаад байдаг тэнэгүүд тэгээд оростоо юмуу хятадад очоод хүн шиг амьдраач Орос Хятад орчлонгийн диваажин юм уу тэдэн шиг амьдрах сонирхол хэнд ч байдаггүй учраас Америкийг зорьдог. Оросоос 3 сая цагаачид Америкт амьдардаг Орос нь сайхан бол яагаад тэд Америкт цагаачлан амьдраад байгаа юм үнэн юм бичсэн байна

  • We (September 10, 2014 3:52:26 pm )

    Zuv yum bichsen bn

  • АХАА (September 10, 2014 4:00:22 pm )

    Оросууд юуг хүсдэг вэ? Тэд эх орноо хүчирхэг цэрэг армитай, түүгээрээ бусдыг айлгадаг байхыг хүсдэг гэнэ, тэрнээс биш иргэд нь эрх чөлөөтэй байхыг, ардчилалыг нэг их хүсдэггүй гэнэ. Для русского человека главное, чтобы страна была сильная, а остальное наплевать гэнэ шүү. Оросын хил дээр даан ч дээ гэмээр Монголчуудыгаа дээрэлхдэг дээ, энэ оросууд. 100 рублийн барааг минь 1000 рублээр тооцож татвар авдаг гарууд…оросууд.

  • АХАА (September 10, 2014 4:41:49 pm )

    Хамаатнууд маань АНУ -д очоод олон жил болж байна, тэд Монголдоо буцаж ирээд Америкийг ёстой дээд зэргээр магтан ярьж байсан. Түүнээс хойш би хэдийгээр тэнд очиж үзээгүй ч гэсэн Америкийн ардчилалыг хүндлэн бишрэх болсон доо. Америк бол дэлхийн бүх улс орныг хооронд нь зохицуулах эрхтэй бас үүрэгтэй, тэрнийгээ ч сайн гүйцэтгэж чаддаг гэж ойлгодог болсон. Америкийг Бурхан ивээг.

  • zocin (September 10, 2014 8:42:18 pm )

    hyn hiceewel haana cz saihan amidarcz bolno,golni zalhuu bol amerikt baisan cn nemergyi,manaihan eh orondoo tooj hiideggyi azilaa amerikt hiideg,ter czini bas mungu calin ni uur,amidrah orcin daramtgyi,azilaa l hiiz czadwal amidraad yawhad saihan l daa.harin mongol hezee tiim boloh boloo

  • зочин (September 10, 2014 8:54:26 pm )

    Монголоо үгүйсгэж гадаадыг шүтээд байгаа хүмүүс тэгээд яваач. Насны эцэст яаж ганихарч үхэхийг нь тэнгэр бурхан л харах байх даа. Хэн ч яаь ийь гэж санаа тавихгүй, үхээд өмхийрсөн ч мэдэхгүй хичнээн хонох бол доо. Хүний амьдралын үнэт зүйлээ мэдэхгүй мангарууд

  • Munkhuu (September 11, 2014 8:25:43 am )

    Ene neeree shaal hudlaa medeelel bna yun niileed 3000 ve neg ne l iim mungu olhod bagadana yun zugaalah ve bitgii l

antalya rent a car