Хамааралгүйгээр биеэ даагаад ядуу амьдарснаас хамааралтай баян амьдарсан нь дээр…
О.Чулуунбат бол Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Банкны системийн гол лидерүүдийн нэг гэж олон нийт үздэг. Тиймээс түүний үгийг “Үнэн зөв” хэмээн итгэгсэд талын Монголд олон гэж хэлэхэд болно. Гэвч мань О.Чулуунбат биднийг хааш нь хөтлөөд байна вэ гээд учир мэдэх хүмүүс асуугаад эхэллээ.
ятадууд яаж ийгээд л салбараа нээхийн тулд Монголын топ банкируудын нэгээр PR-дуулж байгаа нь ч олны анхаарлыг ийнхүү татаж эхлээд байна гэлцэх болов.
БНХАУ-ын Төрийн банк /Bank of China/ нь Хятаддаа хамгийн том дөрвөн банкны нэг, дэлхийн шилдэг 10 банкны тоонд багтдаг. Нийт 15 их наяд юанийн актив хөрөнгөтэй ланжгар “баян” банк байх.
Тэднийх хэдийнэ Монголд төлөөлөгчийн газраа нээчихсэн. Одоо салбарынх нь асуудал яригдаж эхэлж байх шиг… Сайхан Хятадын удирдагч Си Жиньпин айлчлахын өмнөхөн БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолун нэгэн сонинд Bank of China-ийнхаа талаар ярьжээ. Ярилцлагадаа “БНХАУ-ын зүгээс Хятадын банкийг Монголд нээхийг төр, засгийн удирдлагуудаас хүсч байгаа. Хятадын Засгийн газар ямартай ч дэмжсэн. Мэдээж, эцсийн шийдвэрийг Монголын тал гаргана. Бидний энэ хүсэлтийг нааштайгаар хүлээн авахыг Монголын талаас хүсч байна. Дэлхийд нэр хүндтэй Хятадын банк Монголд салбараа нээвэл эдийн засагт хүчтэй дэмжлэг болно. Нөгөөтэйгүүр энэ банк Монголд орж ирснээр арилжааны банкуудтай өрсөлдөх байдал үүсэхгүй. Хятадын зүгээс Монголын Засгийн газраас хязгаартай эрх хүссэн. Тиймээс Монголын арилжааны банкны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэхээс өрсөлдөхгүй. Нөгөө талаар дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том банк Монголд орж ирвэл эдийн засагт ашигтайн дээр гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, тэднийг татах боломжтой юм” гэсэн байдаг. Эндээс үзвэл, өдгөө дэлхийн 31 оронд салбараа оруулаад байгаа Bank of China Монголд ч салбарлуулах сонирхол ихээхэн байгаа нь илт.
Харин Монголын сонирхлыг Bank of China хэр зэрэг хөдөлгөх вэ? Дэд сайд О.Чулуунбатын хэлж байгаагаар “Bank of China-аас хамааралтай баян амьдаръя, бидэнд мөнгө агаар уснаас хэрэгтэй байгаа юм чинь…” гэх үү. Бас ноён Элчин сайд Ван Шяолуны хэлснээр “Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ том банкийг оруулж ирж, хөрөнгө оруулагчдыг татан, эдийн засгаа өөд татъя” гэж шийдэх үү?
Bank of China саяхан удирдагчийгаа ирэхийн өмнө Монголын “Туушин” компанид зээл олгож түүнийгээ олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сайтар хүргэсэн. Ингээд мөнгө зээлүүлээд байна шүү гэсэн мессэжийг манай бизнесмэнүүдэд өгөх гэсэн хэрэг болов уу даа. Юутай ч эхлэлээ тавилаа гээд сайхан л PR-даж байна.
Гэсэн ч Монголд хэн нэгэн Чулуунбатын хүсэл бодол, зарим бизнесмэний хэтийн зорилгоос илүү нэг том асуудал бий. Тэр бол нийт монголчуудын эрх ашиг. Тэгэхээр Bank of China орж ирснээс монголчуудын эрх ашигт хэр зэрэг нийцэх вэ гэдгийг хамгийн эхэнд харах учиртай.
Монгол Улсын Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал гэж бий. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд Эдийн засгийн аюулгүй байдал хэмээн тусгайлсан заалт байдаг. Түүнд “…аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах… Гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж…” гэсэн гүн гүнзгий утга учир бүхий үг өгүүлбэр байна.
Түүнээс гадна Bank of China орж ирснээр дотоодын санхүүгийн системийн эрсдэл нэмэгдэх аюултай юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт, капиталын богино хугацаат, тогтворгүй урсгалд хялбар автах, үүнээс улбаалан банкны системийн эрсдэлд өртөх магадлал өндөр болно гэсэн үг.
Мөн манай улсад цаашид өсөх Хятадын хөрөнгө оруулалттай, оролцоотой компанид Bank of China үйлчилж эхэлнэ гэдэг нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалд шууд хамааралтай асуудал.
Өнөөдөр манай арилжааны банкууд байнгын өндөр инфляцтай, зах зээлийн эрсдэлтэй нөхцөлд хүү, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ өрсөлдөж байгааг хэн бүхэн мэднэ. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан аажмаар зээлийн хүүг бууруулж, санхүүжилт олгох арга чарга хайн ажилласаар байгаа. Сайн муу нэр дуулан, Монголын санхүүгийн зах зээл, банкны салбарын өрсөлдөөнд тоосоо өргөж яваа арилжааны хэдэн банк маань өнөөдөр боломжийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй болж байгааг мэргэжлийнхэн ч хэлдэг, хэрэглэгчид нь ч мэддэг болсон юм байна лээ. Гэтэл Bank of China орж ирснээр тэдний өрсөлдөөнд нөлөөлж, урт хугацаанд өргөжин хөгжих чадваргүй, дотоодын хуримтлал өсөх боломжгүйд хүрэх хортой.
Басхүү манай Зээлийн мэдээллийн тухай хуульд заасанчлан Bank of China орж ирвээс зээлдэгч бүрийн маш нарийн мэдээлэл тэр чигээрээ тус банкинд очих ажээ.
Энэ бүхнийг дурдахын учир нь Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа “Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах…бодлого баримтална” гэж заажээ.
Учир мэдэх хүмүүсийн яриад байгаачлан О.Чулуунбат болон УИХ-ын зарим гишүүний лоббидож байгаа Bank of China Монголд салбарлах нь дээрх мэтийн сөрөг үр дагавартай. Тиймээс Bank of China-аас хамааралгүйгээр ядуу амьдарсан нь бидний цөөхөн монголчуудад өлзийтэй ажээ.
Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/
Холбоотой мэдээ
-
чин ван ханддорж (September 08, 2014 10:24:15 am )
барын сүүл явснаас батган /ялаа/-ы толгой явсан нь дээр, чулуунбатаа та өвөр монголд биш тусгаар тогтносон ардчилсан монголд амьдарч байгаа шүү, бүү март эс бөгөөс чи өөрөө хэн ч биш болно
-
Unen (September 08, 2014 10:38:29 am )
Uls ornii bank, zam teever gadnii medeld oroh qm bol tus Ulsiin yndesnii ayalgyi baidal aquld orloo gej yzdeg!! Yalanguuya Hyatadiin Bankiig hyleen zovshoorch oruulsan uls odoogoor bhgyi bilee!!! Ene bol zygeer mongol ulsiin beleg bolgoj ogch baigaatai ijil zyil bilee!! Chuka yagaad engej zytgeed baigaag busad alba/ TTG, Avilgatai Temtseh Gazar/ Shalgaj yzeh estoi bh!!! Eniig demjih Mongol hyn gej bhgyi bh!!!!! Ene zyil bielelee oloh qm bol!?!?!?—- mongol uls Delhii deer ner ni archigdana!!! Anhaar tugtaigaa!!!!
-
Зочин (September 08, 2014 11:34:14 am )
Энэ Чукаа шуналын хүүдий болсон байна. Энэ гадны банкуудыг оруулж болно. Тэгэхдээ одоо цаг нь болоогүй манай улсын иргэдийн амьдрал эдийн засгийн хувьд боломжийн болж монглын аж ахуйн нэгжүүд хүчирхэг болж зах зээлээ эзэлсэний дараа энэ асуудлыг шийдвэрлэж болно. Хэрэв одоо оруулбал Хятадын санхүү бизнесийн хараат болж Монгол улс нэр дээрээ байж нидэр дээрээ Хятадын хараат болно. Энэ бол ердийн худалдаачны нүдээр ингэж харагдаж байгаа юм. Үүнд тэр банкир, олон жил ажилласан туршлага, боловсрол хамаагүй шүү. Хятадууд Чукаад нэг амалж хэрэв энэ ажлыг бүтээвэл тэг нь гэсэн. Тэгээд мань хүн хүнээ алдаж зүтгэж байна даа. Үүнийг ёстой аорд түмний эрх ашигаас урвагч гэхээс өөрөөр юу гэж хэлхэв.
-
Ard (September 08, 2014 11:50:45 am )
Ene Hun Mongoliin turd baiguulsan gaviya yu bnaa….
-
ZOCHIN (September 08, 2014 12:25:00 pm )
Bi mongol hvn tegeed bi manai ariljaani bankyydaas zeel avch chadahgvi tednii ondor hvv,bogino hygtsaa iim zeeliin bvtegdhvvn chini naimaa l hiih zamryy tvlhej bn!Bi vildver barij eh ornoo hogjvvlmer bn manai bankyyds yagaad aigaad hydlaa vndesni erh ashig gej tarhi ygaagaad bgaan um!Bvh delhii l hyatadaas mongo avaj bn
-
ZOCHIN (September 08, 2014 12:30:50 pm )
Odoo manai ariljaani bankyydiin shardlaga hangah hvngvi bolson neg ydaa hygtsaa hetrengvvt har dansand bichigdene tegeed l dyysaa.Ene monopoli baidliig zadlah heregtei sh de!Hydlaa vndesni erh ashig geed l ene ariljaani bankyyd ezdvvd ni bayajaad ard tvmen ni hosorloo
-
хм (September 08, 2014 1:02:31 pm )
улс үндэсний талаасаа хятадын банкийг оруулахгүй байх нь зүй байх гэхдээ. . . за байз бодоод үзье – гадны өрсөлөхүйц банк орж ирснээр бизнес эрхлэгчид, иргэдэд зээл авахад нь хүү нь бага, хадгаламж нь арай өндөр тйимээс иргэд бизнес эрхлэгчдэд ашигтай. Гадны банк орж ирвэл Монголын банк дампуурах уу? үгүй л болов уу тэд чинь олигархи гэж бодож байна. нийлж байгаад л хүү тогтоочихдог болов уу? бензины хэдэн нөхөр шиг. Монголын банкнууд овойж оцойсон ашиг олдог юм чинь гадны банк ороод ирвэл өрсөлдөхийн тулд хүүгээ багасгаж боломжит олон нөхцөл гаргаж өрсөлдөхүйц болох болов уу?
-
Zochin (September 08, 2014 8:54:27 pm )
Yag unen,mongolin bankud unexer bidnig xugere shulj bna,ursuldun xeregtei
-
-
GG (September 08, 2014 1:42:24 pm )
HYATDIIN BANK BOL HYATDUUDAA L UILCHILEJ TEDEND ASHIGTAI ZAH ZEEL EZELH BOLOMJ UGUH BH!!! MANAI MAL GARUUD HYAMAD HUU BAGTAI ZEEL GORIDOOD TSU TSU BID CH UDAHGUINDEEE
-
Anonymous (September 08, 2014 3:23:37 pm )
mongo huulegch hytduudiig ih oruulj irvel nogoo huvisgaliin omnoh shig oriin dans zambaraagaa aldana
-
Хатанбаатар Магсаржав (September 08, 2014 4:59:22 pm )
Чулуунбат гэдэг чинь 2 дахь үеийн хятад өөрөөр хэлбэл эрлийз. Хятадын эрлийз хурлийзуудын үндсэн чанар гэвэл тэд дундад газрынхаа бодлого шийдвэрийг яг дэмждэг, түүнийг биелүүлэх үүрэг хүлээсэн байдаг юм. ер нь бол мөнгө хэрэгтэй. тэгэхдээ төрд байгаа эрлийз хурлийзүүд, дээрээс нь бирдийн сэтгэлтэй болсон хүмүүс үнэндээ энэ улсын эрх ашиг гэдэг зүйлийг бол ор тос бодохгүй байна.
-
Anonymous (September 08, 2014 5:31:02 pm )
манай улсад цаашид өсөх Хятадын хөрөнгө оруулалттай, оролцоотой компанид Bank of China үйлчилж эхэлнэ гэдэг нь ядуу буурай э/з-т нэрмээс болно.Хөрөнгө оруулалтыг тэр банк нь маш бага хүүтэй зөвхөн хятадын нэртэй компаниудад өгвөл манай хэдхэн үндэсний үйлдвэрлэгч компаниуд амаараа шороо үнхэж тээглэн бууж өгөх болно.Үүнийг эрхэм УИХ-ын гишүүн О.Чулуунбат гуай сайн мэдэж баймаар юмдаа захын хүнч үүнийг сайтар ойлгож болгоомжилж байгаа нь лавтай…
-
ard (September 08, 2014 6:38:00 pm )
Chukaa chinii dilleriin hereg 2tonn alt hereg huuchirahgui shuu hoo
-
Zochin (September 08, 2014 8:51:58 pm )
Zuvshde,yadagin orulj irex xeregtei,demjix l xeregtei shde
-
Anonymous (September 09, 2014 1:07:59 am )
ene erliiz pizda-g nam buudchih uhaantai chadaltai ,zorigtoi “Mongol” alga gej vv????? ee chaavaas daa !!!!! vhej baisan lalar Mongolchuud!!!!!!!!
15 Comments