antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 6, 2014 7 comments

М.Энхболд “Майдар эко хот” төлөвлөлтийн багийнхныг хүлээн авч уулзлаа

нийтлэсэн Admin

maidarМАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд өнөөдөр “Майдар эко хот” төлөвлөлтийн багийн удирдагч, ерөнхий архитектор Штефан Шмиц тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төслийн менежментийн багийнхан энэхүү шинэ хотын төлөвлөлтийн ажлын явцын талаар танилцуулсан юм. Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Уг хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард төлөвлөлтөө Монголын талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэд хотыг төлөвлөсний дагуу хөгжүүлэхэд хоёр талын хүчин чармайлт, оролцоо чухал байгааг онцлов. Ялангуяа Майдар эко хотыг жишиг төсөл болгож, Германы талаас техник технологи, боловсон хүчний хувьд туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн яваандаа зарим улс орнууд шиг төр захиргааны байгууллагуудаа энэ хот руу шилжүүлж Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах боломжтойг ч тэд хэлж байлаа.

МАН-ын дарга М.Энхболд Төв аймгаас хоёр удаа УИХ-д сонгогдсоны хувьд эко хот байгуулах ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Шинэ хотыг байгуулахаасаа өмнө төлөвлөлтийг нь сайн хийх нь маш чухал. 1986 онд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг 680 мянган хүн амтай байхаар тооцож төлөвлөсөн. Гэтэл одоо нийслэлийн хүн ам 1.2 сая орчим болсон. Миний хувьд Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хотын дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөг удирдан ажиллаж байсан. Аялал жуулчлал, бизнесийг хөгжүүлэх олон салбар бий болговол хот илүү хөгжих боломжтой. Майдар эко хотыг Америкийн Нью-Йорк, Японы Саппоро шиг төлөвлөлттэй хот болоосой гэж хүсч байна” гэв. Мөн УИХ-ын зүгээс дэмжлэг шаардлагатай бол санаачлагатай ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Тэрээр 2012 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа  энэхүү шинэ хот орчимд 25 км зам барих ажлыг санаачлан хийлгүүлж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zochin (September 06, 2014 10:54:22 am )

    Germanuudaar hiilgej bj Japan yumuu USA -giin hot shig gedeg ny yamar uchirtai yum bol? Bodoj bj yaridag bh heregtei.

  • аагий (September 06, 2014 12:06:27 pm )

    Шарын шашны заваан нэрээр нэрлэдэг нь чюу билээ дээ.Өндөр өвөг дээдсээс уламжилсан Хөшигтийн хөндий гэсэн нэр байгаа биз дээ.Их Монгол улс Хубилайгаас хойш буддын шашинд ороод яаж замарсаныг мэдэж байгаа биз дээ.Тэр улааных,шарынх ямарч ялгаагүй хиймэл шүтээн шүтдэг хог новш……..

  • Зочин (September 07, 2014 10:35:36 am )

    Болье ? Женког дэмжиж бна уу ? Бадамжунай зуучилсан уу

  • Mongolchuud (September 07, 2014 12:04:16 pm )

    Газрын наймаачин, авилгач, хор найруулагч, хужаа, М.Энхболдоо наана чинь чамд хийх юм байхгүй…. Наад хар санаа, савраа тат….. Тэр хятаддаа очиж амьдар.

  • зочин (September 08, 2014 8:48:22 am )

    энхболдоо хийх гэсэн зүйлээ хий,чамд туршлага байгаа шүү,зорисондоо хүр,

  • haha (September 08, 2014 3:31:56 pm )

    ulaanbatariin gazriig zarj duusaad.end baahan gazar avaad zarah n dee

  • Bts (September 09, 2014 9:18:28 am )

    Хот суурин газрыг аль нэг ажлын байрыг түшиглэн байгуулдаг байтал ямарч ажлын байр байхгүй газар ийм олон хүнтэй суурин газар байгуулаад хэдхэн жилийн дараа балгас болон үлдэнэ дээ. Тэр хотодчинэ дан ганц сүсэгтэн олон аж төрөх юм уу хаашаа юм. Тэр олон хүнийг чинь хэн юугаар тэжээх юм бэ? Ажлын байртай байгаад тэр ажлын байр нь үгүй болсны дараа хаяагдсан хот суурин газар дэлхийн түүхэнд бишгүй л байдаг. үүнийг сайтар бодож хот суурингаа босгох хэрэгтэй шүү.

antalya rent a car