Уг нь тэр УИХ-ын гишүүн болоод хоёр жил гаруй болж байгаа. Боловсорч, хөгжиж болмоор хугацаа. Гэсэн ч “Монос”-ын гэх
нэрнээсээ салаагүй явна. Өөрөө ч салъя гэж боддоггүй бололтой юм.
Эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг Нийслэлийн 10-р дунд сургууль, Болгарын Софи хотын их сургуулийг биологич мэргэжлээр, МУИС-ын Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Биологийн ухааны магистр. Зарим намтарт нь доктор ч гэдэг.Тэрээр анх Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, дараа нь “Монос” ХЭАА-н захирал, “Моносфарм трейд” ХХК-ний ерөнхий захирал, “Монос групп”ХХК-ийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон.
Эрдэм шинжилгээний ажилтнаар хоёр жил гаруй ажилласныг эс тооцвол эрхэм гишүүн болтлоо төрд алба хаасангүй ажээ. Гэхдээ нам, нам доторх Эмэгтэйчүүдийн холбооны идэвхтэй гишүүн байсаар ирсэн нь өнөөгийн өндөрлөгт хүрэхэд нь зүй ёсоор тусалсан байна.
Энэ Их хурал албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлээд хоёр жил гурван сар болж байна. Хэн нь хэн бэ гэдэг олонд хэдийнэ танигдчихаж.
Өнгөрсөн хугацаанд Л.Эрдэнэчимэг гишүүн олон төрлийн хуулийн төсөл дээр ажиллажээ. Хоёр гурван томоохон хуулийн төслийн санаачлагч, нийгмийн халамжийн шинжтэй ихэнх хуулийн ажлын хэсэгт багтсан байна. Энэ бол түүний нэмэх оноо.
Харин жинхэнэ төрийн түшээгийн чанар, сэтгэлээр ажиллаад байна уу гэвэл эргэлзэхээр… Учир нь Л.Эрдэнэчимэгт хамгийн том оноог авчирсан ажил бол Тамхины хяналтын тухай хууль. УИХ-аар батлуулж чадсан энэ хуулийнхаа ачаар тэрээр бүлгийн дарга Д.Эрдэнэбатыгаа хүртэл давж чадсан гавьяатай. Д.Эрдэнэбат гишүүн тамхи татдаг. Тиймээс зарим гишүүний санаачилсан төслийг дэмжин Л.Эрдэнэчимэгийн хуульд нэмэлт оруулах замаар тамхи татах цэгтэй болох гээд бараагүй. Чуулганы танхимд Л.Эрдэнэчимэг ялсан. Гэхдээ тэр өөрийгөө ч бас дийлсэн нь тэр. Яагаад гэвэл мань Л.Эрдэнэчимэг өөрөө тамхичин. Тамхичин болсон хойно тав тухтай тамхиа сорохыг бодож таарна. Гэвч нэр төрөө эхэнд нь бодох нь шинэхэн гишүүний хувьд чухал байж таарна.
Журмын зарим нөхөд нь “Эрдэнэчимэг гишүүн ээ, та Тамхины хууль санаачилсан, өөрөө тамхи татаад байх юм, алсдаа гай болж мэдэх юм шүү” гэсэн нөхөрсөг зөвлөгөөг мөн ч их өгдөг гэж байгаа. Хариуд нь тэрээр “Харин тийм…” гэхээс өөрийг хэлдэггүй гэж байгаа. Бас л тамхичин хүний зовлон.
Эрхэм гишүүн маань одоо Архины хяналтын тухай хуулийн төсөлтэй ид зууралдаж байна. Тэгэх хэрэгтэй л дээ. Гэвч дахиад л ашиг сонирхлын зөрчил босоод ирэв. “Монос” компани нь “Домогт” нэртэй 24 градустай архитай холбогдож, бөөн эргэлзээ төрүүлээдхэв. Өөрөө болохоор “Манайд ажилладаг хүний хувийн компанийн үйлдвэрлэдэг архи юм байна лээ. Тэгсэн чинь надтай холбоод байх юм. Үүнээс болоод УИХ-ын гишүүний эрхээ ч эдэлж чадахгүй байна” хэмээн гомдоллоод орхив. Хэрэв үнэн бол сайхан тайлбар. Хэн нэгэн ажилтан нь хувийн компани байгуулж улмаар ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл, түүнийг нь “Монос”-ынхоо бүх салбараар худалдаалж дэмждэг гэсэн үг болж таарах нь. Өөрөөр хэлбэл, “Домогт” архи нь эдний нэг ажилтны хувийн компанийнх гэх бөгөөд “Монос”-ын салбаруудаар зарагддаг юм. Тэгэхээр “Домогт”-ын эзэн хэн бэ гэдэг эргэлзээтэй асуудал. Хамгийн гол нэг юм байгаа. Л.Эрдэнэчимэгийн санаачилсан Архины хяналтын хуулийн төсөлд 38-аас дээш градустай архийг хяналтын дор худалдаалж үйлдвэрлэнэ гэсэн байгаа. Бусад нь хамаагүй. 24 градустай “Домогт” архи “Монос”-тоо худалдаалагдахаар үлдэж таарна.
Хамгийн сүүлд сар шахмын өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх “Монос” эмийн сангийн эмийн санч “Фенобарбитал” гэдэг эмийн зааврыг худлаа бичиж өгснөөс 16 нярай хүүхэд унталтын байдалд орж нийгэмд ихээхэн цочрол өгөв. “Фенобарбитал” гэдэг эм нь тархины даралттай хүүхдэд уулгадаг тайвшруулах үйлчилгээтэй гэж байгаа. Энэ эмийг худалдаалах монополь гэж болох зөвшөөрөл нь “Монос”-т л байдаг аж. Гэтэл эмийн санч нь хүүхдэд 5-10 мг-ын нормтой энэ эмийг 200 мг-аар өгч орхисон байна.
Үхэхээс наагуур болсон нярайнууд саяхнаас сэхэж эхэлж байгаа мэдээ бий. Гэхдээ энэ бол зүгээр нэг яриад хэлээд, бүр муулаад л өнгөрөх асуудал биш билээ.
“Монос” энэхүү хариуцлагагүй, баларсан үйлдэлдээ уучлал гуйсангүй. Бүр “Мэдэгдэл” гээчийг гаргаж олныг алмайруулав. Тэдний мэдэгдэлд “Зарим хэвлэлээр “Монос” групп нь мэргэжлийн бус залуу хүн ажиллуулсны улмаас ийм алдаа гарсан мэтээр бичжээ. Гэтэл хариуцлага алдсан жор баригч нь ЭМШУИС-ийн харъяа Дархан хот дахь Анагаах ухааны дунд сургуулийн эм найруулагчийн ангийг 2013 онд төгсөж эм барих лицензийн шалгалтыг зохих ёсоор өгсөн, 1 жил ажилласан туршлагатай жор баригч байсан бөгөөд тухайн өдөр цэвэр хувь хүний анхаарал болгоомжгүйгээс үүдсэн алдаа гаргасан байна.Хэдийгээр энэ үйл явдал нь нэг ажилтны хайхрамжгүй үйлдлээс улбаатай боловч Монос группын удирдлага эмийн хордлого авсан нярай болон эцэг, эхчүүдтэй тогтмол харилцаатай байж 24 цагаар жижүүрлэн, шаардлагатай шинжилгээ, эм тариа зэргээр тусалж байгаа болно…
Мөн уг үйл явдал нь Эм хангамжийн салбарын хувьд томоохон сургамж болж буй бөгөөд цаашид дотоод хяналт, шалгалтаа улам сайжруулж ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ. Хэрэв жаахан ч гэсэн ёс зүй хүн чанар нь зулгаасан бол “Монос” группээс “Мэдэгдэл” бус “Уучлал хүсэх тухай” гарах байлаа.
Төрийн болоод олон түмний хайр ивээл, буянаар өдий дайд хүрсэн “Монос” мэтийн компани алдаа гаргах эрхгүй, гаргасан байлаа гэхэд тэртээ доор бөхийж байж уучлал эрэх учиртай бус уу.
Уучлал гэдэг нэр байтугай дээр яригддаг ажээ. Нэрт жүжигчин, зодооны урлагийн мастер Жэки Чан саяхан хүү Жэйси Чаныхаа өмнөөс уучлалт гуйсан байна. Жэйси Чан хууль бусаар хар тамхи хадгалж байсан хэргээр Бээжингийн цагдаа нарт баривчлагджээ. Харин Жэки Чан “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их ичиж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” хэмээн олон нийтэд хандан хэлжээ. Энэ бол “Монос”-т хэрэг болохуйц жишээ. Ялангуяа “Монос”-оос УИХ-д орж ирсэн Л.Эрдэнэчимэг үүнийг хамгийн сайн мэдэх ёстой. Гэвч тэгсэнгүй. Тэрээр УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийг ч үл тоон байж “Монос”-оос хамгаалсаар байгаа билээ. МҮОНТВ-ийн II сувгаар “Эмэгтэйчүүдийнг цаг” нэвтрүүлэг явдаг юм байна. Л.Эрдэнэчимэг гишүүн тэр нэвтрүүлэгт орчихсон “Монос”-оо хэрхэн байгуулж, яаж хөл дээр нь босгож байсан зэрэг бизнесмэн хүний зовлон жаргал, ярьсаар нэвтрүүлгийг дуусгаж байна лээ. Уг нь УИХ-ын 2009 оны 34 дүгээр тогтоолын хавсралт болгож УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэм гээчийг баталсан байдаг. Энэ ёс зүйн дүрмийн 3.1.3-д “…албан тушаалын байдлаа гэр бүлийнхээ болон хувийн санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд ашиглахгүй байх…” зэрэг эрхэм гишүүдийн сахих ёстой олон хориг бий.
Ер нь тэрээр УИХ-д сонгинохайрханчуудыг гэхээсээ “Монос”-ыг төлөөлөөд суудаг гэж ойлгодог байж мэдэх. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийнхоо өрсөлдөгчийг дагаад намирч явсныг сонгосон хүмүүс нь хүртэл харж л байсан. “Монос”-ын эрх ашиг түүний хувьд ийм л том. Олж байгаа ашгаараа төмөр хүлгээ шинэчилснээ твиттерээр гайхуулж байж, “Бенз Эрдэнэчимэг” гэдэг хоч хүртэл авч байлаа.
Ерөөсөө л Л.Эрдэнэчимэгт эргэлзэх олон шалтгаан бий. Түүнийг сонгосон сонгинохайрханчууд ч түүнээс ихийг асуухыг хүсч байж мэдэх юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 05, 2014 1:31:32 pm )
эргүү эрүү….
-
Unshigch (September 05, 2014 1:38:19 pm )
Oron garan avgaishdee ygaasaa
-
Anonymous (September 05, 2014 1:45:18 pm )
Шаал ямбий бээнз…
-
sansar (September 05, 2014 1:52:14 pm )
eruugii n huruuduud zuv turhtei bolgoochee.goo saihnii mes zasalchidaa
-
Anonymous (September 05, 2014 2:34:22 pm )
Erdenechimegt sanal ugsun humuus hulhiduuljee.
-
Ergvv oron garan (September 05, 2014 4:25:27 pm )
Ergvv oron garan zaluu da ihel yvdaltai bj bilee
-
zochin (September 05, 2014 4:32:18 pm )
Ene hun rurd ajillasan shu. Mini tugssun 5-r surguulid lav heden jil bagshilsan. Yagaad ene huneer oroldood baidgiin. Arhi tamhini esreg hiij bga ajli ni olon hun demjij baiga shu setguyuch guai. Ogt yum hiihgui bga humuuseer oroldooch
-
Муу новшоос болж ажилгүй болсон (September 05, 2014 5:10:13 pm )
үхээсэй
-
Zochin (September 05, 2014 5:21:10 pm )
Erdenechimeg. Monosoor mash ih orlogo olj bayjsan hun uuruu tamhi tatdag baij tamhinii huuli gargana ah duugeeree niilj arhi yildverledeg arhinii huuli gargana geh shig ene hun unuudur turd suuj bidnii amidraliig saijruulah yum baih ingej ynen hudal 2-iin hoorond baihaar gertee suusan ni deer .mongoliin ard tumniig emeer horduulchihaad tv -r uuriiguu tsairuulah gej galzuu hun shig yum yariad suuj bn.tanii monos ,benz mashin,domogt arhi ,tamhinii naalt yamar bulhaigaar yavagdaj baigaag shalguulah heregtei tamhinii naaltiig hairtsagnaas ni zadlaad shirhegeer zardag uul ni hairtsag baglaanii nom juram bg uuriin huviin biznesee hamgaalj arhi tamhinii huuli gargana geed gyij yavahiin orond ard tumneesee uichilalt guij ihg-neesee uuriin huselteer tatgalzah heregtei. Ene emend hordson huuhduuded hojim ni ayultai suuri uvchintei bolj bn .Erdenechimegee ta gishuun bish bol uhlee yu ?? Iim humuus ihg bolchih gej haramsaltai yum .taniig tv -r garahaar bur gutraad suvagaa solidog
-
зочин (September 05, 2014 5:25:25 pm )
үүнийг бичсэн өөрөөсөө ичвэл таарна Хүнийг муулах гэж муулдаг нь хүн муутайн шинж гэж өвгөд маань дандаа захидаг байж билээ Чи өөрөө амьдралынхаа төлөө тэмцэлгүй үргэлж ард түмэн гэж гүйсэн юм уу Ухаан санаа балай бол юм бичих гэж бүү оролд
-
murun (September 07, 2014 6:07:38 pm )
Unen shde. zugeer l hun muulsan setgegdel l baina. Ingej uu irvel buh hund ene zergiin muulah shaltgaan garna shde.Harin Erdenechimeg gishuunii huvid taaruu gishuun lde.
-
-
Zochin (September 05, 2014 5:34:58 pm )
Ene deer setgegdel bichsen erdenechimegiin duu ni uvgud hugshud chin gej tanai aav uu eej uu ?? Emeeree olon hun horduul gej zahisan bolj taarlaa. Monosoos em hudaldaj avch uugaad uhaan sanaa mini balai bolj baina hun horduulsan luivarchin tanai erdenechimeg icheegyi baihad setgegdel bichsen hun yahaaraa ichdeg bilee
-
Setgegdel (September 05, 2014 5:55:22 pm )
Monos d tur ajilaad huugdsun ene avgai orlogo muu bn ta nar muu ajillaa geed shuud orj ireed l selbelzeed aimaaraa neg udaa bur halamtsuu ireed nuguu nogoon shar tsarai ni byr hurun ulaan bolchihson utasaaraa neg huntei hereldeed nuguu hunee heleh helehgyigeer helj baisan nuhuruu hardaad huntei utasaara hereldeed amaar ni huus garaad aimaar yum bolson daramttai avgai
-
элий амаа (September 05, 2014 9:43:21 pm )
Эрүү урттай элийрсэн авгай шоунд дуртай шоучин шулаач худлаа шоудаж 4жилийг ардаа орхив дахин сонгуульд бүү дэмж худалч муу хулгайч улс төрийн я.н.х.ан жүжигчин жүжигчин жүжигчин
-
элий амаа балай авгай (September 05, 2014 9:46:22 pm )
Эрүү урттай элийрсэн авгай шоунд дуртай шоучин шулаач худлаа шоудаж 4жилийг ардаа орхив дахин сонгуульд бүү дэмж худалч муу хулгайч улс төрийн я.н.х.ан жүжигчин жүжигчин жүжигчин энэ авгайд үнэн зүйл гэвэл эргүү төрөх этгээд эрүү хоёр л байна
-
123 (September 06, 2014 1:29:06 am )
наадмаар дээл өмсөөд сур үзэж байгаа нь гадаадын тэргүүн хатагтай нарыг манайд ирэхэд нь үндэснийхээ хувцасыг өмсүүлсэн юм шиг хачин харагдсан за тэр ч яахав янтгар хатан зарга шүүдэггүй гэж ардын нэг айхтар үг бий дээ бодож болгоож яваарайдаа дээр нь жаахан мяраалж барьж монгол төрхтэй бол л доо энэ чинь ер нь угсаа гарал чинь шаардлага хангана биз
-
martaa (September 06, 2014 9:50:16 am )
та гадуур явган яваад үз дээ.тамхины хууль чинь хэрэгжсэн үү хардаааа.хууль боловсруулах гэдэг чинь их хурлын төслөөс их мөнгө олдог хялбар арга юм гэсэн шүү
-
ooogii (September 06, 2014 11:31:30 am )
Songinhairhand l lav erdenechimegiin hiisen ajil bhgui
-
Үзэгч (September 06, 2014 1:23:05 pm )
Өнөөдөр 7 тэрбум улсаас авчихаад МҮОНТелевизээр үзүүлж байгаа контентед татвараа төлдөг үзэгч та сэтгэл хэр хангалуун байдгаа хуваалцаач.
-
Үзэгч (September 06, 2014 1:30:22 pm )
Олон нийтэд үйлчлэх статустай телевиз хувийн телевизүүдээс дор нэвтрүүлэг үзүүлдэг. Ард түмний төлөөлөл болсон зөвлөл нь ажиллахгүй байна.Хяналт алга гэж бодож байнаа. Чухал асуудлыг хэлц үүлж байна. Ганц хүний тухай биш олон нийтийн хамааралтай асуудал юмаа. Баяраллаа.Бүгд саналаа бичье уншигчдаа.
-
Үзэгч (September 06, 2014 1:36:13 pm )
Энэ мэт далд сурталчилгааг явуулж бүгдийн амыг тагалж ноёрхолоо тогтоосон удирдлагууд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хувийн ашиг санирхолд ашиглаж байгааг саяхан Телевизийн уран бүтээлчид өөрсдөө гаргаж тавьсан . Үнэн л юм байна.
-
Хөгжил (September 06, 2014 1:38:10 pm )
Одоо тэр М.Наранбаатарыг сольж үзэгчдийг хүндэлье.
-
иргэн (September 06, 2014 1:49:59 pm )
ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛИЙН ГАНЦ МОНОПОЛЬ ТЕЛЕВИЗИЙН ХӨРӨНГИЙГ АРД ТҮМНИЙ НЭРЭЭР ИДСЭН ИЙМ УЛСЫГ УЛС ТӨРЧИД ӨӨРСДӨӨ БАЙЛГАДАГ. АЛБАН ТУШААЛД ДУРТАЙГИЙ НЬ АШИГЛАЖ БУЛХАЙГАА ДАЛДАЛСАН МЭДЭЭЛЛҮҮДИЙГ ЦАЦУУЛДАГ.
-
З (September 06, 2014 1:52:42 pm )
Үзэгчдийн саналыг нээлттэй хураая. Үүний тулд чөлөөт үзэл бодлын индэр байгаа биздээ.
-
Anonymous (September 06, 2014 2:07:50 pm )
NHK,BBC гээд гадны телевизүүд олон нийтийн телевизэд татвараа төлж байгаа үзэгчдийн төлөөллийг сонгож тэднээр дамжуулж хяналт тавьдаг.Гэтэл бидний төлөөлөл болсон тэр хүмүүсийг гадаадад явуулангуут ам нь таглагддаг. Үнэхээр хямдхан юмаа. Тэр мөнгө үзэгч бидний мөнгөшдээ. Наад юм үзээгүй улсаа болиулаач. Цэнддоо, Сосорбарам та нар нэрээ бодооч.Хэлээч.
-
WWW (September 06, 2014 2:19:37 pm )
ZOV URIALGA BAINA NEGDENEE.
-
Anonymous (September 06, 2014 3:43:38 pm )
моносын энэ авгай яасан цадаж хандгүй хүн вэ болиоч.
-
Зочин (September 06, 2014 4:28:16 pm )
МҮОНТ ийн тухай янз бүрийн юм дуулдах юм. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэгдээ. Тиймээс дарга нар л буруутай.
-
Зочин (September 07, 2014 9:57:08 pm )
Л.Эрдэнэчимэг Нийслэлийн тохижолтонд анхаарч зүлэг цэцэг тарьж хоног хоолоо залгуулж байгаа гэж уншсан юм байна.
-
Ариун (September 09, 2014 11:54:52 pm )
Яахав зүгээр ш дээ.Тамхины тухай хууль Монголд сайн хэрэгжсэн.Шударга,чин сэтгэлээсээ дажгүй эмэгтэй.Юунд дандаа муу талаас нь хүнийг доромжилдог юм.Өөрсдөө чадах ч юм шиг.
30 Comments